Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зөвхөн НАМАРТ ХАЙРТАЙ хүмүүсийн л ойлгох 13 жаргал

Навчис өнгөө хувиргаж, хорвоо дэлхий тэр чигтээ гайхалтай өнгөний хоршлыг цогцлооно


1. Намар навчис өнгөө хувиргаж, хорвоо дэлхий тэр чигтээ гайхалтай өнгөний хоршлыг цогцлооно.

2. Хатсан навчис дээгүүр алхах үед шаржигнан дуугарах чимээ ямар таатай гээч.

3. Зуны халуун өдрүүд дуусч, дуртай зөөлөн, дулаахан ноосон цамцаа өмсөх үе ирнэ.

4. Бороотой өдөр цонх даган урсах бороон дуслуудыг ажиглаж суух үед өөрийн эрхгүй сэтгэлийн тайтгарал эдлэх шиг болдог нь сайхан.

5. Удаан хүлээсэн телевизийн цувралуудын шинэ ангиуд гарч эхэлнэ. Бас дээр нь олон улсын томоохон кино наадмууд эхлэж, “watch list” /үзэх киноны жагсаалт/-даа шинэ, гоё кинонуудыг нэмэх нь намрын хамгийн сайхан зүйлсийн нэг яах аргагүй мөн.

6. Энэ үе бол гэр бүл, найз нөхөд гээд хайртай хүмүүстэйгээ салхинд гарахад хамгийн тохиромжтой. Түүдэг галын дэргэд суугаад гитарын аялгууг сонсох сайхан биш гэж үү.

7. Халловины баяр болж, хүссэн дүрдээ хувирах цаг ирнэ.

8. Хүйтэн жавар орж эхлэх үед халуун амьсгалын уур гарч буйг мэдрэх тэр мөч...

9. Намрын сэрүүн өглөө дулаан орондоо шигдэж хэсэг зуур хэвтэх шиг жаргал гэж үгүй.

10. Зуны амралт дуусч хүн бүр хичээл сургууль, ажил албандаа орсноор хотын завгүй амьдрал эргэн ирнэ.

11. Эрүүл, цоо шинэхэн ургац, ногоогоор хийсэн хоолоо амтархан идэх нь намрын хамгийн гайхалтай зүйлсийн нэг.

12. Цаг ухарч өглөө нэг цаг илүү унтах тэр мөч...

13. Намар бол "эмороход" хамгийн тохиромжтой үе. Намрын намуухан үдэш өөртэйгөө ярилцаж, элдвийг тунгаан бодож суух нь энэ улирлын хамгийн сайхан нь ч байж мэдэх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.