0422 залуусын хөдөлгөөнөөс хоёр дахь удаагаа ийм нэгэн бүтээлч эвент зохион байгуулах гэж байна. 360 media art болон LED дэлгэцний тусламжтайгаар та энэ дэлхийгээс тасарч тэс өөр ертөнцөөр зочилмоор байна уу? Дээрээс техно хөгжмийг ясандаа тултал мэдэрч, дотор нь уусан шингэмээр байвал энэхүү арга хэмжээг заавал зориорой.

4 сарын 21-нд өдөр 13:00-15:30 цагийн хооронд мөн орой 21:00-03:00 цагийн хооронд нийт хоёр хэсэгтэйгээр эвент зохион байгуулагдах болно.

Өдөр буюу 13:00-15:30 цагийн хооронд тус медиа арт үзэсгэлэн бүх нийтэд нээлттэй бас ҮНЭГҮЙ байх юм. Та бүхэн цайныхаа цагаар явж очоод төсөөлөөгүй өвөрмөц ертөнцөөр зочлоод гараарай.
ОХУ-аас хүрэлцэн ирж буй уран бүтээлч Aryuna Bulutova-гийн шагнал хүртсэн алдартай бүтээлүүдийг та 360 хэмээр, шал тааз ханаар дүүрэн мэдэрч, бүтээл дотор нь явж орох боломжтой болно.


Мөн уран бүтээлч Maaraa-гийн маш өвөрмөц бүтээлтэй танилцах боломжтой болох юм.
Харин оройн цагийн эвент нь 21-ээс дээш насны хүмүүст нээлттэй бөгөөд тасалбарыг Shoppy.mn дээр худалдаалж байна.
Тус оройн арга хэмжээн дээр ирэх DJ list:
BuskaBilgwnMintyOdisseyNOMTiiGerleeMerleeTuvshin
Та бүхэн энэ баасан гарагт цайны цагаараа Парк руу очоод White Rock доторх бүтээлүүдтэй танилцаж, цагаа үр бүтээлтэй сайхан өнгөрүүлээрэй. Харин ажлаа тараад оройн эвентэд очиж техно хөгжмийг бүрэн утгаар нь мэдрээрэй. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
