2023.04.22-нд 10:00–17:30 хооронд Монголын Уран Зургийн Галерейд "GO'ALL - Хамтдаа бүтээх ирээдүй" гэх сонирхолтой өдөрлөг болох гэж байна. Мобиком группийн Тогтвортой хөгжлийн үйл ажиллагаа, хамтын үнэ цэн бүтээх төслүүдтэй танилцах тус өдөрлөгийн хүрээнд Creative Bamboo театрын Үлгэрийн цаг, Урлаг судлаач Амина & Оргилболд нарын Сэргэн мандалтын урлаг, Да Винчигийн талаарх урлагийн лекц, Fantasia студийн хөгжмийн үзүүлбэр зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд хүлээж байна. Танд дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэе!
Сэргэн мандалтын урлаг, Да Винчигийн талаарх урлагийн лекц
Урлаг судлаач Н.Оргилболд, М.Аминаа нар Сэргэн мандалтын үеийн урлаг, суут уран бүтээлч Да Винчигийн талаар маш сонирхолтой лекцээ толилуулах болно. Та урлагийн түүхээр аялж, тухайн цаг үеийн сод бүтээл, Да Винчигийн бүтээл амьдралын тухай сонсоорой.

Da Vinci Grand Exhibition үзэсгэлэнг ҮНЭГҮЙ үзэх боломж
Энэхүү үзэсгэлэнд Леонардо Да Винчиг уран бүтээлч төдийгүй инженер, эрдэмтэн, судлаач, зохион бүтээгч зэрэг бүх талаас нь танилцуулснаас үзмэрүүдийг зөвхөн харах биш, туршин илүү гүн гүнзгий мэдрэх боломжтой.

Fantasia студийн хөгжмийн үзүүлбэр
Алдарт Pixar, Ghibli, Marvel студийн хөгжмийн зохиолуудыг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр тоглодог Fantasia Studio-н уран бүтээлчдийн төлөөлөл "GO'ALL - Хамтдаа бүтээх ирээдүй" өдөрлөгт хүрэлцэн ирж симфони хөгжмийн гайхалтай хөг эгшгээр заалыг дүүргэх болно.

Хандлагаар анагаахуй хөтөлбөр
Сэтгэлзүйтэй холбоотой сонирхолтой хөтөлбөр энэхүү эвентэд багтсан байгаа. Та бүхэн эвентийн эхэнд гарах энэхүү хэсгээс битгий хоцроорой. Өөрт хэрэгтэй, үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг олж сонсох боломжтой юм шүү. Богино хугацаанд стрессээ бууруулж, сэтгэлзүйгээ дэмжихийг хүсвэл “Хандлагаар анагаахуй” хөтөлбөрт бүртгүүлээрэй.

Үлгэр амилах цаг
Үлгэр амилах цаг бол 3-7 насны хүүхдүүдэд зориулсан үзэгч хүүхдийн оролцоот богино үзвэр юм. Та хүүхдүүдээ авчирч сонирхуулах, эсвэл бүр өөрөө ч үзээд сонирхож болох маш хөөрхөн үзвэр юм шүү. Бяцхан хүүхдүүдтэйгээ зочилж ирэх бол Creative Bamboo театрын “Үлгэрийн цаг”-т бүртгүүлээрэй.
Та бүхэн тухайн өдөр болох үйл ажиллагааны дэлгэрэнгүй хуваарьтай танилцаарай.

Мобиком групп нь хэрэглэгч, хамтрагчидтайгаа нийгэмдээ урт хугацаанд нөлөөлөх үнэ цэнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн билээ. 2006 онд “Үдийн цай” жишиг хөтөлбөрийг анх санаачлан хэрэгжүүлж байсан бол хамгийн сүүлд Smart Education төслөөрөө хүүхэд бүрд тэгш боловсрол, боломж олгохыг зорьсон. Та бүхэн Go’all өдөрлөгт ирснээр эдгээр төсөл, хөтөлбөрүүдтэй танилцахын сацуу нийгэмдээ өөрийн хувь нэмрээ хэрхэн оруулж болох талаар сэдэл, урам зориг авна гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь бид бүгдээрээ ирээдүйгээ хамтдаа бүтээж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.