Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Урлаг: Макбет дуурийг заавал зорин үзэх 6 шалтгаан


1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Учиртай гурван толгой” дууриар үүдээ нээсэн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн баярт зориулан шинэхэн найруулагчийн уран бүтээлийг үзэгч олондоо толилуулж байгаагаа өнөөдөр УДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс онцоллоо. Энэхүү “Макбет” дуурийг зорин үзэх 6 шалтгааныг сонирхуулъя.


1. "Макбет" дуурийг эрх чөлөө, дарангуйлал, хүмүүсийн хоорондын нөхөрлөл хаана хүрээд дуусах зэрэг гүн гүнзгий сэдвүүдийг хөндөн туурвиснаараа сонгодог урлагийн сан хөмрөг дэх онцгой бүтээлд зүй ёсоор тооцогддог.

2. Эл дуурьт хайр дурлалын түүх агуулагдаагүй гэдгээрээ мөн л нэн өвөрмөц бүтээл юм.

3. Дуурийн тухай танд сонирхолтой баримтуудаас хүргэхэд;

Үйл явдал: XI зууны Шотландад өрнөдөг. Цэргийн алдартай жанжин Макбет эрх мэдэлд улайран шунасан эхнэрийнхээ нөлөөгөөр өөрийн толгойгүй мэт харалган авирласаар улс орон, ард иргэдийнхээ дайсан болж улмаар амь насаа алддаг тухай эмгэнэлт явдлыг өгүүлдэг. 

Ж. Вердийн алдарт гурван дуурийн нэг “Макбет” нь Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт зохиолын нэг бөгөөд 1847 оны гуравдугаар сарын 14-нд Италийн “Teatro della Pergola” театрт анх тогложээ. Шинэчлэн найруулсан хоёр дахь хувилбар 1865 оны дөрөвдүгээр сарын 19-нд Парисын "Théâtre Lyrique” театрт тоглогдож байжээ.

4. Найруулагч С.Баттулга нь ГИТИС буюу ОХУ-ын Театр урлагийн академийг удахгүй төгсөх гэж байгаа бөгөөд тэрбээр "Макбет" дуурийн 1847 болон 1865 оны хувилбаруудыг хослуулан Монголын тайзнаа найруулан тавьжээ.

5. Уг дуурийг Ази тивдээ эх хэлээр нь тоглож буй анхны театр нь манай УДБЭТ болж байгаагаараа онцгой юм. 

6. Итали дуурийг Италиас уригдан ирсэн удираач удирдан тоглуулах гэж байгаа нь олон дахин давтагдахгүй онцгой үйл явдал болно.

Хөгжим: Ж.Верди

Цомнол: Франческо Мария Пиав

Удирдаач: Стэфано Торболи

Найруулагч: С.Баттулга

Ерөнхий зураач: О.Баярмагнай

Дуурийн гол болон туслах дүрүүдэд:

Макбет- гоцлол дуучин Э.Бумхүү СТА, Л.Бүүвэйбаатар СТА

Хатагтай Макбет- гоцлол дуучин Ш.Наранчимэг МУГЖ, Б.Энхнаран СТА

Банко- гоцлол дуучин О.Хүрэлбаатар СТА, С.Бат-Эрдэнэ СТА

Макдуф- гоцлол дуучин М.Даваадорж СТА, Б.Батжаргал СТА

Мальколм- гоцлол дуучин Г.Шижирболд СТА, Ө.Цэрэнчунт СТА

Фрейлина (Дама)- гоцлол дуучин М.Даариймаа СТА, Ж.Энхмаа СТА

Эмч- гоцлол дуучин Б.Алтанхуяг, Э.Мөнхтөр СТА

Алуурчин- Э.Амарсайн, Х.Бямбарагчаа

Үйлчлэгч- Л.Пүрэвдорж, Т.Одбаяр

Дункан- Л. Батбаатар 

Олны хэсэгт "И Эс Эм" сургуулийн сурагчид. 

"Макбет" дуурийг олон улсын "И Эс Эм" сургууль ивээн тэтгэж байгаа аж.

"Макбет" дуурь энэ сарын 29,30-ны өдрүүдэд тоглоно. Ийнхүү дэлхийн сонгодог дуурь УДБЭТ-ын тайзнаа шинээр мэндлэхэд бэлэн болоод байна. Эрхэм үзэгчид та бүхэн шинэ дуурь мэндлэх торгон мөчийг бүү алдаарай.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
3 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.04.21 103.254.123.43

Bayrlalaaa vznee

0 Хариулах