Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дизайнеруудад хэзээ ч хэлж болохгүй СЭТГЭЛ СЭВТЭЭМ 21 үг

Дизайнер гэдэг мэргэжлийг магадгүй захиалагчид хэзээ ч ойлгохгүй байх.


Дизайнер гэдэг мэргэжлийг магадгүй захиалагчид хэзээ ч ойлгохгүй байх. Зарим хүний нүдэнд дизайнерууд өөрийн гэсэн мэдрэмж, уран сэтгэмжтэй уран бүтээлчид биш яг хэлснээр нь хийдэг робот, аль эсвэл хүний бодлыг уншиж, хүслийг нь мэддэг зөнч, бүр заримдаа компьютер засварчин болж харагдах нь ч бий.

1.“Гялс хийчих”

Та арай намайг ид шидтэн гэж бодоогүй биз дээ?

2.“Амархаан. Гуравхан зураг байрлуулаад, хэдэн текст бичээд л болно”

Үнэхээр “амархан” юм аа...

3.“Уг нь их гоё болжээ. Гэхдээ...”

Гэхдээ юу гэж? Ахиад шинээр хийлгэмээр байна гэж үү?!

4.“За за, ер нь хамгийн эхний загвар нь зүгээр юм байна аа”

Тэгвэл анхнаасаа яах гэж энэ бүгдийг хийлгэсэн юм бэ...

5.“Энийг би ч хийчихэж чадах юм байна”

Тэгвэл тэгээд өөрөө хийх нь яасан юм...

6.“Нэг их олон юм өөрчлөхгүй ээ. Энийг, энийг, бас энийг...”

Ахиад өөрчлөх юм байна уу?

7.“Гялс нэг лого зураад өгчих”

Лого гэдэг чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан. Үүнийг “гялс” хийх ямар ч боломж байдаггүй юм.

8.“Фотошопоор янзалчих”

“Энэ зургийн пиксель хүрэхгүй байна” гэж хэлэхээр өөдөөс “Фотошопоор янзалчих” гэж хэлдэг хүмүүстэй одоо юу ч ярих вэ дэ. Фотошоп чинь бүгдийг чаддаг ид шидтэн биш шүү дээ!

9. “Хуурамч бичиг баримт хийгээд өгчих. Гадагшаа нэг юманд ашиглах гэж байгаа юм. Асуудал гарахгүй ээ”

Хуурамч бичиг барит хийгээд, ямар ч асуудалд орохгүй... Тун үнэмшилтэй сонсогдож байна.

10. “Чамд бол амархаан. Гялс хийгээд өгчих”

Би тийм лаг биш л дээ...

11. “Сайн уу, юу байна? Найз нь нэг юм гуйх гэсэн юм”

Уучлаарай, найз нь их завгүй байна...

12. “Фонтоо томруул, логогоо томруул”

OK

13. “Чи дизайнер хүний нүдээр хараад өөрөө мэдээд гоё хийчих” гэж хэлээд хэсэг хугацааны дараа “Гэхдээ энэ арай биш байна аа”

Гэхдээ өөрөө мэдээд хий гэсэн биз дээ?

14. “Чи нэг дизайнер хүн байна даа, айн?”

15. “Энэ шиг, гэхдээ арай өөр...”

Арай өөр өө?

16. “Компьютер форматлаад өг”

Намайг засварчин гэж бодоо юу? Би бол ДИЗАЙНЕР!!!

17. “Өнгөө өөрчилмөөр байна” гэхээр “Ямар” гэж асуух үед “Мэдэхгүй ээ, нэг тийм гоё...”

Өөрчилмөөр байгаагаа мэднэ. Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй.

18. “За юу ч гэсэн хэдэн загвар гаргачих. Тэгээд харж байгаад хооронд нь хольж солиод бэлэн болгоё”

19. “Юун сүртэй юм. Хэдэн товчлуур дараад явуулчихад”

Та сая юу гэсэн бэ?

20. Бүхэл бүтэн төслийн ажил яг дуусахын даваан дээр “Ганц зүйл өөрчилмөөр байна, эхэнд нь нэг юм нэмчихье” гэж хэлэх мөчид...

Тэгэх юм бол энэ бүх ажил хэнд ч хэрэггүй зүйл болно шүү дээ.

21. “Урьдчилгаа мөнгө байдаггүй ээ. Ажлаа хийж дууссаны чинь дараа яг өгнө өө”

Эх сурвалж: “Монгол дизайнерууд” фэйсбүүк групп

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
14 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
15 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.