UBLife Logo
Newsfeed

Айлын том хүүхдүүд илүү өндөр IQ-тай байдгийг судалгаагаар тогтоожээ

Айлын том хүүхдүүд илүү өндөр IQ-тай байдгийг судалгаагаар тогтоожээ

Герман, ИХ Британи, АНУ-ын судлаачид 20 мянган хүнийг хамруулсан судалгаагаараа айлын том хүүхдүүд илүү өндөр IQ-тай байх хандлагатай байдгийг нотолжээ. Айлын анхны хүүхэд гэдэг маш олон давуу талыг олж авдаг байна. Эцэг эх нь анхны хүүхдэдээ илүү их цагийг тулж зарцуулдаг бөгөөд ганц хүүхдэдээ нэн түрүүнд бүхнийг зориулах, зарцуулах, хийж өгөх хандлага илүү ажиглагддаг байна. Яваандаа дүүтэй болох үед мэдээж хэрэг анхаарал нь илүү олон хүүхэд дээр зэрэг төвлөрч эхлэх шаардлагатай болдог тул анхны хүүхэд илүү их зүйлийг хэдийнээ мэдэрч, ойлгож, хүртсэн байдаг байна. 

Айлын том хүүхдүүдийн IQ дүү нарынхаас нь 1.5 оноогоор илүү байх нь түгээмэл гэнэ. Тэд илүү амьдралын ухаан, туршлагатай болж өсдөг ба дүү нартаа хүртэл анхаарал халамж тавихад оролцдог тул багаасаа бие даасан, тэргүүлэгч, чиглүүлэгч үүргүүдийг гүйцэтгэж ирдэг. Мөн айлын том хүүхдүүдийн боловсролд эцэг эх нь маш ихээр анхаардаг бөгөөд бусад дүү нараасаа түрүүнд шилдэг, үнэтэй их сургуульд сурах нь их. 

Айлын том хүүхдүүд дээр эцэг эх нь янз бүрийн алдаа оноо гаргах, өсгөх явцдаа хамтдаа "том болох, төлөвших" үйл явц ч мөн их анзаарагддаг тул тэд илүү их сорилттой нүүр тулах болдог. Анх удаа эцэг эх байж үзэж байгаа хүмүүсийн хувьд хүүхэд өсгөх тал дээр туршлагагүй байх тал анзаарагдана. Энэ бүхнээс айлын эхний хүүхэд амьдралын ухааныг илүүтэй суралцаж байдаг. Гэхдээ бас эцэг эхчүүд эхний хүүхэд дээрээ яг таг зөв хүмүүжлийн арга баримтлахыг илүүд үзэх бөгөөд бүхнийг зөв хийхийн төлөө ихээхэн хүч чадал зарцуулж, эхний хүүхдэдээ олон зүйлийг туршиж үзэх, хамтдаа хийж үзэх нь их ажээ.

Эх сурвалж: The New York Times, Studyfinds.org

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.