Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Төсөл I Монгол Улсын Үндсэн хуулийг ингэж өөрчилнө


Монгол Улс 2019 оны 11 дүгээр сарын 14-нд УИХ-аар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийг өнөөдөр баримталж буй. Өдгөө УИХ-аар хэлэлцэж буй УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдтэй уялдуулан Үндсэн хуульд мөн нэмэлт өөрчлөлт оруулах шинэ төсөл боловсруулагдсаныг танилцуулъя. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэхүү шинэ төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа юм. 

1.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ

13-р зүйл. 1. Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ гэснийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ гэж өөрчилнө.

2.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

НЭГ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ 

Хорин нэгдүгээр зүйл. 1. Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна гэснийг Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно гэж өөрчилнө.

3.

ТАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

65-р зүйл. 1. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно гэснийг “томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно” гэж өөрчилнө. 

4.

66-р зүйл. 1. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ гэснийг Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана гэж өөрчилнө.

5.

66-р зүйл. 2. “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр” гэснийг “Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай” гэж тус тус өөрчилнө.

6.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

19-р зүйл. 2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэснийг хүчингүйд тооцно. (Энэ хэсгийг 2028 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр заасан байв)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.