Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

UB.LIFE-ийн туршилт: Та гар утас сонгохдоо юуг нь түрүүлж хардаг вэ?

Бид энэ удаад “Samsung Galaxy A5” болон “Samsung Galaxy A3” гар утасуудыг туршиж үзлээ.


Та шинээр гар утас авахдаа хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ? Үнэ өртөгөөс эхлээд харагдах байдал, хурд, камерийн хүчин чадал зэрэг нь гар утас хэрэглэгчдийн сонголтод нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлс байх нь гарцаагүй. Тэгвэл бид энэ удаад дээрх шалгууруудад төвөггүй тэнцэх, "Unitel"-ээс авсан “Samsung Galaxy A5” болон “Samsung Galaxy A3” гар утасуудыг туршиж үзэхээр шийдсэн юм.

Туршилтад оролцогчид

Н.Энхбат, Э.Мөнхдэлгэр нар “Samsung Galaxy A5”, харин Г.Цэцэнбилэг “Samsung Galaxy A3” утасыг хэсэг хугацаанд хэрэглэж, туршиж үзсэн сэтгэгдлээ бидэнтэй ийн хуваалцаж байна.

ДЭЛГЭЦ

Э.Мөнхдэлгэр: Дэлгэц нь их том байгаа нь их таалагдлаа. Ерөнхий хэмжээгээрээ миний утаснаас жижиг хэрнээ дэлгэцний хүрээ нь нимгэн болохоор дэлгэц нь бараг адилхан юм гээч.

Г.Цэцэнбилэг: Дажгүй том дэлгэцтэй болохоор бичлэг, кино үзэхэд тохиромжтой юм шиг санагдаж байна. Бас шилэн гадаргуу нь их чамин харагдуулж байгаа нь таалагдлаа.

КАМЕР

Н.Энхбат: Миний утасны урд талын камер автоматаар засвар хийгээд, нүүр, царайг арай өөр харагдуулаад байдаг. Би хувьдаа ийм зүйлд дургүй. Харин энэ утасны селфиний камер нь хамаагүй бодитой харагдуулж байгаа нь таалагдлаа.

Э.Мөнхдэлгэр: Гар утасаараа үргэлж зураг авдаг болохоор миний хувьд камер их чухал. Энэ утасны камер нь давгүй л юм. Ард талын камер нь миний утасны камераас ялгаагүй юм байна. Харин урд камер нь бараг хоёр, гурван пикселээр илүү сайн юм шиг харагдлаа.

САНАХ ОЙ

Э.Мөнхдэлгэр: Рам, багтаамж нь Samsung Galaxy Note 3, 4-тэй төстэй юм байна. Тэгсэн хэрнээ үнийн хувьд их боломжийн санагдлаа.

БУСАД

Э.Мөнхдэлгэр: “Android” үйлдлийн системд “ios”-ийг бодвол үнэгүй хэрэглэж болдог апп олон байдаг болохоор илүү амар санагддаг. Гэхдээ “iPhone” хэрэглэж үзээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй л байна.

Г.Цэцэнбилэг: Цэнэгээ их сайн барьдаг юм шиг санагдлаа. Сая тасралтгүй 20 минут оролдоход нэг ч хувь унасангүй. 33 хувьтай байхад 16 цаг 30 минут цэнэгээ барина гэж байна. Тэгэхээр дор хаяж хоёр өдөр цэнэглэхгүй явж болохоор юм байна.

ДАВУУ ТАЛ

Э.Мөнхдэлгэр: “Home” товчлуур дээр хоёр удаа хурдан дарахаар камер гарч ирдэг нь хамгийн их таалагдлаа. Утас түгжээтэй, аль эсвэл өөр ямар нэгэн цэсэнд орсон байсан ч хоёр дарангуут шууд зураг авах боломжтой юм байна. Зарим үед гэнэт зураг авах гэж утасныхаа түгжээг гаргаж, камер руугаа орох гэсээр байтал аль хэдийн дуусчихдаг шүү дээ.

Н.Энхбат: Харагдах байдал нь тун цэвэрхэн, аятайхан санагдлаа. Шилэн гадаргуутай болохоор их цэвэрхэн юм. Оффисийн ажил хийдэг эрчүүд хэрэглэхэд тохиромжтой юм шиг санагдаж байна.

Г.Цэцэнбилэг: Би хоёр дугаар хэрэглэдэг болохоор үргэлж хоёр утас биедээ авч явдаг. Хэрвээ сүлжээгээ нэг их булаацалдахгүй бол хоёр сим ордог нь энэ утасны хамгийн таалагдсан зүйл байлаа.

"Samsung Galaxy A" цуврал утасуудыг худалдаж авахыг хүсвэл та дараах линкээр ороорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
18
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.