Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өглөө эрт л мэдэрч болох 7 гоё мэдрэмж


Өглөө эрт босох гэж хичээдэг ч босож чаддаггүй юу? Өглөө босох талаар түмэн зөвлөгөө сонссоноос өглөө л тохиодог гайхалтай мэдрэмжүүдийг өөрийн биеэр мэдэрчихвэл өөрийн эрхгүй босох эрч хүчийг өгөх болно. Өглөө эрт босдог хүмүүсийн л мэдэх нарийн нандин мэдрэмжүүд юу гээч? 

#1 Өглөө эрт босох нь сэтгэл санааг ер бусын сэргээдэг

Өглөө эрт сэрэх нь багагүй тэсвэр тэвчээр шаарддаг. Харин нэгэнт босчихвол хэцүү давааг давсан мэт сэтгэл сэргээд л сайхан мэдрэмж төрдөг дөө? Эрт босоход өглөөг тайван тухтай эхлүүлж, өөртөө цаг гаргадаг тул өдрийн турш сэтгэл өөдрөг, сайхан ааштай байхад ч нөлөөлөх болно. Тиймээс ч өглөө эрт босдог хүмүүс хамгийн өөдрөг, найрсаг байдаг юм шүү. 

#2 Том зорилгоо гүйцэлдүүлэх урамтай цаг

Өглөө 1 цагаар эрт босоход л шалгалтандаа бэлтгэх, хэл сурах, дасгал хийх зэргээр гүйцэлдүүлэхийг хүссэн зорилгодоо гаргах цагтай болчихно гэсэн үг. Өдөр бүр тогтмол цагт босч, зорилгынхоо төлөө хичээллэх нь 21 хоногийн дараа дадал болон тогтох болно. Гол нь өглөө бүтээмж өндөр байдаг тул богино хугацаанд ихийг амжуулах ид шидтэй. 

#3 Зөвхөн өглөө эрт л мэдэрч болох гайхалтай мэдрэмжүүд бий... 

Үүрээр сэрэхэд бороо орсон байх, зуны өглөө нар мандахыг харах, цонхоо нээтэл цас хаялах... гээд л зөвхөн өглөө эрт босч л мэдрэх боломжтой ер бусын мэдрэмжүүдийг эргэн санацгаая. Эрт босвол нэгийг дуулна гэдэг шиг л зөвхөн өглөө босоод л мэдрэх амьдралын гайхалтай мөчүүдийг бүү алдаарай. 

Зөвлөгөө: Өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай ДАВУУ ТАЛ  

#4 Тайван тухтай өглөө - Хамгийн аз жаргалтай мөч 

Хавар зуны дулаахан өглөө өглөөний цайгаа гадаа саравчинд суун таашааж, амтат кофе цай уух сайхан биш гэж үү? Өглөөний цайгаа эртлэн тухтай уух боломж зөвхөн эрт босдог хүмүүст л бий. Өглөө эрт цай ууснаар ходоодны хүчил ялгаралт багасдаг бөгөөд жингээ барих, гуалиг сайхан харагдах болно. 

#5 Өглөө үйлчилгээний газрууд хүн багатай байдаг 

Өглөө эрт кафе, үйлчилгээний газруудад хүн багатай байдаг тул та өглөөний цагаар төрөл бүрийн урамшуулал авч, дээрээс нь хүн багатай сэлүүхэн орчинд суух боломжтой. 

#6 Өглөөний цайны болзоо - Романтик биш гэж үү? 

Үргэлж орой эсвэл амралтын өдрүүдээр болздог бол нэг удаа ч болов өглөөний цайгаар болзоод үзээрэй. Өглөө эртийн сэргэг агаарыг хамтдаа мэдрээд үнэхээр романтик байх болно. 

#7 Нам гүм, амар амгалан, онгод төрөх агшин

Өглөө эрт 05:00-07:00 цагийн хооронд босоход нойрноосоо бүрэн сэрж амжаагүй намуухан хот таныг угтах болно. Чимээ аниргүй намуухан орчин эрхгүй амар амгаланг мэдрүүлдэг болохыг эрт босож байж л мэдэрнэ шүү. Өглөө эрт босоод өөрийгөө сэргээхэд ухаан санаа яг л шинэхэн нээсэн дэвтэр шиг байдаг. 

Бүх зүйл боломжтой, бүгдийг хийж чадах мэт гайхалтай урам зориг танд төрөх болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
9 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.