Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таныг нийт хүмүүсийн 98 хувиас хүчирхэг болгох 19 хандлага


Эдгээрийг та энгийн нэг үг өгүүлбэр гэж бүү бодоорой. Та өөртөө дадал, хандлага болгон хэрэгжүүлэн санаж явбал эдгээр нь энгийн нэг үг бус таныг илүү хүчирхэг, сэтгэл зүйн хувьд тогтвортой, бусдаас хараат бус, аз жаргалтай, бие даасан нэгэн байхад туслах болно. Нийт хүмүүсийн 98 хувь нь эдгээрийг хандлага болгон төлөвшүүлж чаддаггүй аж. 

#1 Аз жаргалтай хүмүүс одоо цагт хийж буй үйлдэл, хэлж буй үгсээ өнгөрсөн дэх хүнд хэцүү дурсамжаасаа ялгаж салгаж чаддаг. 

#2 Айн самгардсан цочролын мэдрэмж таван удаагийн гүнзгий, чанартай, тайван амьсгалын дараа намждагийг санаарай. 

#3 Хэн ч таны үнэ цэнийг уландаа гишгэх, өөртөө итгэх итгэлд халдаж чадахгүй. Та өөрөө л зөвшөөрөхгүй бол.

#4 Хэрвээ та маш их асуудалтай байгаа ч огт дасгал хөдөлгөөн хийхгүй байгаа бол таны асуудал нь чангарсан булчин, хөдөлгөөнгүй бие гэсэн үг. 

#5 Бидний стресс ихэвчлэн гадны бус дотоод бодлоос үүдэлтэй.

#6 Хэрвээ та өөрийнхөө талаар сайхнаар бодмоор байвал бусдад өөрийгөө сайхнаар бодоход нь тусал. 

#7 Та илүү амгалан тайван байх тусам бүтээлч байдал нэмэгддэг.

#8 Өдөр бүр дор хаяж 20 минут алхах нь таны стрессийг 85 хувиар бууруулах болно.

#9 Хэрвээ та бусдад таалагдахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч сурвал таныг хэн ч зогсоож чадахгүй хүчирхэг нэгэн болно. 

#10 Ямар ч ороо бусгаа үед тайван байж сурах нь амьдралын хамгийн том чадвар юм

#11 Өрөвдөлтэй хүмүүс л бусдыг өөрийнх нь хүсэл мөрөөдлийг биелүүлж өгөхийг хүлээж суудаг

#12 Аз жаргалтай хүмүүс бусдаас юуг ч хүлээдэггүй учраас гомдоллож, цөхөрдөггүй

#13 Та өөрийн бие махбодоо амрааж сурвал хөндүүрлэн зовоож байсан сэтгэл зүйн асуудлууд ч дагаад цэгцэрдэг

#14 Таны барьж буй дэглэм хэдий чинээ хүчилж, өөрийгөө түрэмгийлээгүй байна, тэр хэрээр таны оюун санаа хүчирхэг болж, удаан дэглэм барьж чаддаг 

#15 "Одоо" цагт ямар ч асуудал байдаггүй. Учир нь одоо цаг тасралтгүй өнгөрсөнд хувирсаар байна. Тиймээс юунд бухимдаж уурлана гэж? 

#16 Хүн аливааг бүтээн бий болгохоор төрсөн учир хэт их хэрэглээ биднийг зовоодог. Хэрвээ та санал нэгдэхгүй байвал яг одоо босоод эргэн тойрноо хараарай. Хэрэглээгүй удсан зүйлс таныг зовоож байгаа юм биш биз?

#17 Сөрөг таагүй бодлуудаас ангижрах гол арга нь түүнийг хүлээн зөвшөөрөх юм. Цаг нь болоогүй байхад эерэг бодлыг хүчлэн өөртөө суулгах гэж бүү хичээ. 

#18 Алдаанаасаа болж харамсан шаналахаа болих цагт та одоо цагтаа амьдарч сурна. 

#19 Аз жаргалтай байхад танд яг одоо үнэндээ юу ч хэрэггүй. Ердөө та өөрөө аз жаргалтай байхыг сонгох л хэрэгтэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
2
Уржигдар
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
3
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.