Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сэтгэлээ уудлан "гүнзгий" яриа өрнүүлэхийн тулд ааваасаа асуух 15 асуулт


Аавтайгаа гүн гүнзгий яриа өрнүүлж, өмнө нь ярилцаж байгаагүй сэдвээр бодол болон дурсамжийг нь сонсож, хамтдаа мартагдашгүй нандин мөч бүтээхийг хүсэж байвал дараах асуултуудаас эхлэхийг зөвлөж байна. Хэрэв ээжээсээ асуух асуултуудын тухай өмнөх нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

1. Таны хүүхэд насны хамгийн тод үлдсэн дурсамж юу вэ?

2. Ямар үйлдэл, алдаа танд амьдралын хамгийн том сургамжийг өгсөн бэ?

3. Таны арай өөрөөр хийсэн ч болоосой гэж хүсдэг зүйл юу вэ?

4. Анхны хайрынхаа тухай хуваалцаач?

5. Анх аав болоход ямар мэдрэмж төрж байсан бэ?

6. Таны хувьд бүх зүйл өөрчлөгдсөн эргэлтийн мөч хэзээ тохиолдож байсан бэ?

7. Та бусдад яаж дурсагдахыг хамгийн их хүсдэг вэ?

8. Надад хэлэхийг хүсэж байсан ч хэзээ ч хэлж чадаагүй үгнээсээ одоо хуваалцаач?

9. Таны заавал хийж үзэхийг хүсэж буй хамгийн гоё зүйл юу вэ?

10. Бага байхад чинь ярьж, уншиж өгч байсан хамгийн гоё түүх, үлгэр юу байсан бэ?

11. Миний насан дээр байхдаа та ямар байсан бэ?

12. Таны бодлоор хамгийн сайхан хайр гэж ямар хайрыг хэлэх вэ?

13. Хамгийн ихээр ганцаардаж байсан мөч тань хэзээ вэ?

14. Би тандаа хангалттай олон удаа хайртай гэж хэлж чадсан уу?

15. Надтай цуг хиймээр байгаа дурсамж үлдээх сонирхолтой, хөгжилтэй зүйл чинь юу вэ?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
2
20 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Нарциссист хүнийг таних 10 шинж
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.