UBLife Logo
Хөгжим

Дуу сонсож, хөгжим тоглодог хүн хөгширсөн ч тархи нь "залуугаараа" байдаг

Г.Сүрэн
Г.Сүрэн
Дуу сонсож, хөгжим тоглодог хүн хөгширсөн ч тархи нь "залуугаараа" байдаг

Женевийн их сургуулийн эрдэмтэд хүний хөгшрөлт болон дуу хөгжмийн хамаарлыг судлахад дуу сонсож, хөгжим тоглодог хүмүүс дуу хөгжмөөс хол хөндий амьдардаг хүмүүсээс илүү залуухан харагдаж, эрч хүчтэй, өөдрөг байдаг нь ажиглагджээ. Хүний танин мэдэхүйн чадвар жилээс жилд бууран хүн хөгширдөг бол дуу хөгжим нь ой тогтоолтыг сайжруулан, сэтгэл зүйг тогтвортой байлгахад тусалдаг байна. 

Судлаачид тэтгэвэрт гарсан, өмнө нь дуу хөгжимтэй ойр байгаагүй 62-78 насны 132 хүнд туршилт явуулан зургаан сарын турш төгөлдөр хуур тэргүүтэй хөгжмийг тогтмол цагаар сонсгон, заримд нь хөгжмийн зэмсэг тоглох сургалт явуулжээ. 

Зургаан сарын дараа альцгеймерийн өвчинтэй болон ой тогтоолт нь муудаад байсан ахмадуудын ой тогтоолт 6 хувь сайжирч, хөгжмийг ойлгох чадвар нь нэмэгдэж, өдөр тутам илүү баяр баясалтай, нийтэч, өөдрөг зан төлөвтэй болсон нь ажиглагджээ. 

Хөгжим сонсох нь тархийг хөгжүүлдэг бөгөөд нот сурах нь яг л гадаад хэл сурах мэт ойлгон тогтоох урт хугацааны чадварыг хөгжүүлдэг байна. Өдөр бүр дуртай хөгжмөө сонсох, хэрвээ хүсвэл хөгжмийн ямар нэг зэмсэг тоглон сурах нь хөгшрөлтийг удаашруулж, хэчнээн хөгширсөн ч тархийг залуугаар нь байлгадаг болохыг судлаачид онцолжээ. 

Эх сурвалж: Sciencedaily

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.