Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Үсэглэлийн баяр бол зөвхөн үг холбож сурсны баяр биш


Хүмүүн Олон улсын сургуулийн Нэгдүгээр ангийнхан эхний хичээлийн жилд хэрэгжүүлсэн төслүүдээ тайлагнаж, эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв. Сүүлийн үед “А” үсгийн үнэлгээ өсөж, эрдмийн баярын утга учрын талаар сайтар эргэцүүлэхэд хүргэж байна. Хүүхэд эрдмийн баяраараа ямар үсэг болох нь үнэ хаялцах хэмжээний чухал зүйл мөн үү? Ер нь энэ баярын утга учир юу юм бол?

Хүмүүн сургуулийн хүүхдүүд эрдмийн баяраараа “Яагаад эрт унтах ёстой вэ?”, “Дасгал хийхийн ач тус нь юу юм бол?” зэрэг сониуч асуултуудад хариултыг эрэлхийлэн нийт зургаан төсөл хэрэгжүүлж, сурсан зүйлсээ тайлагнав. Багш зааж, хүүхэд цээжилдэг сургалтын уламжлалт системийг өөрчилж, хүүхэд мэдлэгийг өөрөө эрж хайдаг, судалдаг аргыг нэвтрүүлсэн нь сая дурдсанчлан Хүмүүн сургуулийн боловсролын салбарт оруулж буй шинэчлэл юм. Энэ тухай тус сургуулийн Үүсгэн байгуулагч Б.Солонготой ярилцлаа.


-Нэгдүгээр ангийн хүүхдүүд төсөл хэрэгжүүлсэн гэдгийг сонсоход эхэндээ нэг л итгэмгүй санагдсан. Эрдмийн баярыг нь үзэх хүртлээ шүү дээ. Харин тэндээс нэг асуултыг эргэцүүлээд гарсан, хүн ер нь яаж сурдаг юм бэ?

-Техник технологи хөгжөөд хүүхэд “А” үсгийг зөвхөн багшаас гэлтгүй цахим орчноос ч сурах боломжтой болчихлоо. Ингэхээр багш гэдэг хүний тодорхойлолт ч өөрчлөгдөж байна. Мэдлэгийг хаанаас ч олох боломжтой болчихоор багш юу хийх вэ? Хүүхдүүдээ бие даалгаж сургах байдлаар чиглүүлэгч, ажиглагч, олон төрлийн эх сурвалжуудыг ашигладаг хүн болон хувирч, өөрчлөгдөж байна. Манай сургуулийн суралцагч унтахгүй бол яадаг вэ гэдгийг мэдээллийн олон эх үүсвэрээс хайдаг. Сурахын тулд хүүхэд өөрөө эрэл хайгуул хийж, оролдох байдлаар мэдээлэл цуглуулж, улмаар тухайн сэдвийг бүрэн ойлгож мэдэх юм. Харин багшийн зүгээс насанд нь тохирсон сэдэв даалгавруудыг өгч, төслөө хэрэгжүүлэх явцдаа хүүхдүүд маань хангалттай мэдээлэл цуглуулж, багаар ажиллаж чадаж байна уу гэдгийг чиглүүлэх үүрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл, мэдлэгийг хураадаг, цээжилдэг биш харин сурснаа амьдралд хэрхэн хэрэглэхийг чиглүүлж, бие даана суралцах арга барилд сургаж байна. 

ЗурагТайлбар





-Хүүхдэд нь уламжлалт арга барилаас өөр хэлбэрээр хичээл заагаад эхлэхэд эцэг эхчүүд тэрхүү өөрчлөлтийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Эцэг эхчүүд уламжлалт сургалтын тогтолцоог нэхдэг хэвээрээ. Бид өөрчлөлтийг хүлээж авахдаа удаан хүмүүс. Өөрчлөлт бол нэг өдөр бүх нийтээрээ хүлээн зөвшөөрчихдөг зүйл ч биш. Хүмүүс үр дүнг нь мэдэрснийхээ дараа л хүлээн зөвшөөрнө. Үнэхээр хүүхэд нь сурсан мэдлэгээ амьдралдаа хэрэглээд үр дүн бодитоор харагдаж эхлэхэд ээж, аавууд аяндаа хүлээн зөвшөөрдөг. Ер нь хүүхдийг өөрчлөх замаар эцэг эхчүүдийг өөрчлөх нь хамгийн шилдэг арга л даа.

Хүүхэд өөрийг нь сонсдог, өөрийг нь хүн гэж хүлээн зөвшөөрч харьцдаг орчинд суралцахдаа дуртай байдаг. Монголын боловсролын систем болохоор захиргааддаг, хагас цэрэгжилтийн байдалтай ханддаг.

-Сурахад орчин ч чухал санагдана. Хүн ер нь ямар орчин, нөхцөлд хамгийн сайн сурах бол?

-Хүүхэд өөрийг нь сонсдог, өөрийг нь хүн гэж хүлээн зөвшөөрч харьцдаг орчинд суралцахдаа дуртай байдаг. Монголын боловсролын систем болохоор захиргааддаг, хагас цэрэгжилтийн байдалтай ханддаг биз дээ. Тэгэхээр хүүхэд ид асууж, сониучирхах “Энэ яасан юм бэ, тэр яасан юм бэ?” гэх үед нь багш “Чи дуугүй сонсож, би ярьдаг юм аа” гэж харьцахаар “Тэгвэл асуух ямар хэрэгтэй юм бэ?” гээд тэр чигтээ кодлогдчихно гэсэн үг. Харин хүүхдийг сайн сонсдог орчинг бүрдүүлчихээр хүүхэд сурах, сониуч байх дуртай болно. Багаар ажиллуулна гэдэг чинь хүүхдүүдийн харилцааны чадварыг хөгжүүлнэ. Энэ болгоны үр дүнд амьдрал дээр гараад асуудлыг даван туулах чадварт суралцаж байна гэсэн үг.

ЗурагТайлбар




Арван хоёр жил сургадаг хэрнээ амьдралд бэлэн бус хүн төгсгөж байна. Сурч, сурч төгсөхдөө “Өөрийгөө хэн бэ?” гэдгээ ч  бүрэн мэддэггүй. Хүүхдүүд ямар мэргэжилтэй болохоо, юу хийвэл өөрийгөө аз жаргалтай болохоо мэдэхгүй төгсөж байна.

-Өнөөгийн нийгэмд сургууль ер нь хүүхдийг юунд бэлдэх хэрэгтэй вэ?

-Сургууль хүүхдийг ирээдүйд, амьдралд бэлдэх ёстой. Арван хоёр жил сургадаг хэрнээ амьдралд бэлэн бус хүн төгсгөж байна. Сурч, сурч төгсөхдөө “Өөрийгөө хэн бэ?” гэдгээ ч  бүрэн мэддэггүй. Хүүхдүүд ямар мэргэжилтэй болохоо, юу хийвэл өөрийгөө аз жаргалтай болохоо мэдэхгүй төгсөж байна. Үүнийг манай сургууль сургалтын агуулгаараа өөрчилж байгаа юм. Хүүхэд арван жилдээ өөрийнхөө юунд дуртай, юу хийж чадах вэ гэдгээ олж нээгээд аль хэдийн наад захын амьдралын туршлагуудыг хуримтлуулаад, ур чадвар эзэмшээд төгсөх ёстой. Мөн бид хүүхдийн эрх чөлөө, хариуцлага хоёрыг хослуулж ажилладаг. Ирээдүйд том зорилготой, мөрөөдөлдөө хүрэхийн тулд мэдлэг боловсрол хэрэгтэй гэдгийг ойлгосон хүүхэд сайн сурна. Тэрнээс биш дүн, эсвэл ээж аавынхаа төлөө сур гээд хэн нэгний хамааралтай мэт болчихоор тэр хүүхэд хичээхгүй.

-Танай сургууль хүүхэд элсүүлэхдээ ямар шалгуурыг голчилдог вэ?

-Шинэчлэлийг хэзээд амар замаар хийдэггүй. Хүүхдийнхээ ирээдүйг боддог, өөр байхыг нь хүлээн зөвшөөрөх сэтгэлийн бэлтгэлтэй хүмүүс л манай сургуулийг сонгодог. Нэгэн хэлбэрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн биш, харин хүүхдийнхээ шилдэг хувилбарыг нь бүтээх тэр газар нь манай сургууль. Гэхдээ хүүхэд нь сэтгэл зүйн хувьд өөр байна гэдгийг хүлээн зөвшөөрч чадах хүмүүстэй л бид хамтарч ажилладаг. Тал талын авьяастай хүүхдүүд бие биедээ эергээр нөлөөлөх байдлаар суралцдаг орчин учраас хүүхдүүдээ сонгохдоо мянган хүүхдээр тоо бодуулж, далыг нь сонгож, элсүүлдэггүй. Арав нь дуулдаг, арав нь бүжиглэдэг, мөн арав нь тоо, физиктээ сайн гэхчлэн өөр төрлийн ур чадвар, авьяастай хүүхдүүдийг адил тоогоор сонгож авдаг. Тиймээс ч өөрт байгаа чадвараар бусдад нөлөөлж, бусад найзуудаасаа суралцах боломжийг хүүхдүүдэд бүрдүүлж өгөхийг эрмэлздэг. Хүүхэд бүрийн сурах аргыг нээж, ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрдөг тийм л орчинг манай сургууль бүрдүүлэн ажиллаж байна.

ЗурагТайлбар







Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.