Дэлхийн хамгийн алдартай тоглоомын франчайз болох Grand Theft Auto дараагийн тоглоомоо ирэх жил нээх магадлал хамгийн өндөр байна гэв.
Take-Two компанийн зүгээс хийсэн мэдэгдлээр бол тэд 2024 ны 4 сараас эхлэн маш том ажлаа хүмүүст хүргэж эхлэх гэж байгаа гэнэ.
"2024 болон 2025 он бол манай компанийн хувьд маш өндөр хүлээлттэй жил байх болно. Бид олон жилийн турш амжилтаа улам ахиулахын тулд маш их хичээж ирсэн. Харин 2025 он бидний хувьд шинэ эриний эхлэл байх болно." хэмээжээ.

(Зургууд: Midjourney, Forbes)
GTA 6 хэмээн огт дурдаагүй боловч хүмүүс тус франчайзын шинэ тоглоом гарах гэж байна гэх шуугианыг дэгдээж эхлээд байна.
Rockstar компанийн зүгээс GTA 6-г хөгжүүлэх ажилдаа өнгөрсөн жилээс идэвхтэй орсон тухайгаа зарлаж байсан ч үйл явцын хувьд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байсан юм. Харин бид удахгүй шинэхэн тоглоомтойгоо золгох нь дээ гэх хүмүүсийн хардлага үнэн байх магадлал хамгийн өндөр байна.
Компанийн зүгээс 8 тэрбум доллар олох зорилго тавьснаа дурдсан бөгөөд энэ нь GTA 6 зэрэг том төслөөс л олж болох ашиг хэмээн ойлгож болох билээ. Хүлээгээд л байж дээ.