UBLife Logo
Newsfeed

Таны сонирхолд нийцүүлэн кино санал болгох 5 цахим сайт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Таны сонирхолд нийцүүлэн кино санал болгох 5 цахим сайт

Өөрийн дуртай киногоо оруулаад сонирхолдоо нийцсэн шинэ киног хайн олох уу? Дараах сайтууд таны сонирхолд нийцүүлэн ижилхэн, эсвэл цоо шинэ төрлийн өөр өөр кино санал болгох болно. 

#1 Cinemate - Хиймэл оюун ухаан бүхий киноны сайт

 

Цахим сүлжээн дэх 100 сая гаруй хэрэглэгчдийн санал сэтгэгдэл, датанд тулгуурлан кино санал болгох болно. 1-9 хүртэл оноогоор сайн ба муу кино эсэхийг нь ч үнэлж өгнө. 

2. Pick A Movie For Me

Танаас товчхон зургаан асуулт асуугаад хариултад тань үндэслэн кино жагсаалтыг санал болгоно. Таны одоогийн мэдрэмж, ихэвчлэн ямар кино үздэг, хэзээ ямар орчин нөхцөлд үзэх гэж байгаа, үнэлгээ чухал эсэх зэргээ оруулаад л киногоо аваарай. 

3. Unspooled

Хүн бүхний ярьдаг, хэн бүхэн үзсэн байдаг киног одоо хүртэл үзээгүй хүмүүс байдаг даа? Яг тийм комедиан Паул болон түүнд зөвлөх кино шүүмжлэгч Эми Николсон нарын подкастыг сонсвол танд мөн ч олон киног шинээр нээж өгөх болно. 

4. So Bad It's Good

Wikipedia дотор "хамгийн муу кино жагсаалт" байдгийг та мэдэх үү? Хүмүүсийн төдийлөн мэдэхгүй, кино шүүмжлэгчдээс муу үнэлгээ авсан кинонуудыг үзэх "адын" хүсэл төрвөл ийшээ ороод гараарай. 

5. FilmAffinity

Цэвэр өөрийн хүсэл сонирхолд нийцсэн дараагийн дуртай киногоо хайж байвал ийшээ ороорой. Шинэ шилдэг бүтээлүүдийг ч танд шинээр нээн өгөх болно.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.