“Өвөл, хавар, зун ээлжилсэн” хаврын улирал дуусаж Зугаатай зун айсуй.
Хөгжөөнтэй, хөөртэй зуны улирлын нээлт болгож, энэ зуны хамгийн эхний задгай талбайн шоу “KFC Монголд 10 жил” супер шоу тоглолт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 5 сарын 29-ний 19 цагт болох нь ээ.
Өнөө цагийн бүх одод чуулах энэ үдэш хүрэлцэн ирэх Та бүхэндээ зориулж KFC брэнд галзуу ганц үдшийг хамтдаа хөгжилдөн өнгөрүүлэх хамгийн таатай орчин, тайз, тоглолтуудыг бэлдээд байна. Мэдээж содон сонин сюрприз байгааг дуулгах ч илүү биз.
“KFC Монголд 10 жил” шоуг Жүжигчин Тэмка хөтлөх бол Thunder, Khishigdalai, Gangbay, Desant, Davaidasha, Nene, Jason, Foux, Wasabies, Becca зэрэг урлагийн олон дуучдын гайхамшигтай шоу тоглолтууд хүлээж байна.
Гэр бүл, найз нөхөд, ангийн найзууд, ажлын хамт олноороо хүрэлцэн ирээрэй.
Дахин сануулахад 5 сарын 29-ний 19 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайн урд “KFC Хүрээлэн”-д Яг цагтаа уулзацгаая.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.