Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бүх харилцаанд хамгийн их шархалж үлддэг хүмүүсийн л ойлгох 12 зүйл


Хайр дурлал, гэр бүл, найз нөхөд, ажил гээд ямар ч харилцаанд байсан та хамгийн ихээр шархалж, гомдож, эмзэг зөөлөн байдлаас үүдэн гуниглаж үлддэг хүн нь үү? Тийм бол энэ мэдрэмжүүд танд гүн тусах болно. 

1. Бүхий л хугацаанд та хамгийн ихээр сэтгэлээ гаргаж, бүх зүйлээ тэр зүйлдээ зориулж ирсэн байдаг. Ямар ч хариу нэхэлгүй, ямар ч болзолгүй хайрлаж, хичээж ирснээ та өөрөө ч мэдэрдэг.

2. Ямар нэг хэцүү зүйл болоход та өөрийгөө л хамгийн их буруутгаж, шаналдаг. Өөр хүмүүсийн буруу байсан байлаа ч та өөрийгөө буруутган, өөртөө тэр ялыг үүрч ирсэн.

3. Үргэлж шинэ санаа, хамтдаа хийх сайхан зүйлс, баярлуулах үйлдэл бодож, төлөвлөж, хийж явдаг ч нөгөө хүнээсээ тийм зүйлийг мэдэрч чаддаггүй. Танд зориулаад ямар нэг сайхан зүйл хийхийг нь дотроо битүүхэн хүсэх ч мэдрэхгүй өнгөрөх нь олонтаа. 

4. Уучлал гуйх нь танд хэцүү байдаггүй. Буруу зүйл хийснээ өөрөө маш сайн ойлгож, мэдэрдэг болохоор гэмээ цайруулах гэж ч их хичээдэг. Гэхдээ бусад хүмүүс танд буруу зүйл хийхдээ уучлал гуйх нь дэндүү гэмээр ховор.

5. Хайр дурлал дээр та хамгийн ихээр, үргэлж илүү ихээр хайрладаг хүн нь байдаг. Тиймээс бүх зүйл бүтэлгүйтэж, дуусахад хамгийн ихээр шаналдаг нь ч мөн та.

6. Хүлээлтээ өндөр байлгахгүйг хичээдэг ч өөрийн эрхгүй ямар нэг зүйлийг хүлээдэг. Талархал, дулаан үгс, тэврэлт, магтаал... Тэр зүйлсийг мэдрэхгүй үедээ харин та хоосон мэдрэмжийг хамгийн ихээр авдаг. 

7. Үргэлж хамгийн уян хатан, уучилдаг, уужуу нь байдаг. Гэхдээ хүмүүс тэр байдлыг чинь ашиглах гэх нь илүү их. 

8. Сэтгэлээ бүрэн зориулахдаа та огт дургүйцэхгүй. Байдаг л зүйл, хайртай, чухал зүйлдээ бүхнээ зориулах нь асуудал биш гэж та боддог. Тийм ч учраас хязгааргүй их сэтгэл гаргаж, түүнийхээ эцэст өөртөө юу ч үгүй үлдэх нь их. 

9. Тэр хүндээ бэлэг өгөхийг үргэлж хүснэ. Ямар нэг баяр биш байлаа ч баярлуулж, хамтдаа гоё зүйл хийж, цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсдэг. 

10. Бусдын үг зүрхэнд чинь яг л сум шиг тусдаг. Мэдрэмж, сэтгэл хөдлөл ихтэй учраас хэн нэгний тоглоомоор хэлсэн үгэнд ч гомдох гээд байдаг талтай.

11. Үргэлж эелдэг, сайхан сэтгэлтэй байдаг учраас зарим хүн таныг зүгээр л дээрэлхэх гэж оролддог. Яагаад? Би зөөлөн, бас эелдэг, сэтгэлээсээ байгаа болохоор уу? Яагаад үргэлж сайхан сэтгэлтэй хүмүүс шаналах ёстой байдгийг би ойлгодоггүй.

12. Хамгийн ихээр шаналсан ч эцэст нь өөр хэн нэгэн гарч ирэхэд тэр хүнд мөн л урьдын адил асар их хайр, сэтгэлээ зориулахдаа та хоромхон ч эргэлздэггүй. Яаж ч гуниглаж, шархалж үлдлээ гэсэн бусдад гаргах сайхан сэтгэл, хайр таны зүрхэнд байж л байдаг. Энэ хамгийн үзэсгэлэнтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
13 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dlgn 2023.05.30 211.36.131.172

Gomdjeeenooo gomdood uhle

0 Хариулах