Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Миами Хит баг НБА-гийн финалд шалгарлаа


НБА-гийн Дорнод бүсийн шигшээ цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолт өнөөдөр явагдлаа. Миами Хит цувралын эхний гурван тоглолтод дараалан хожсон ч, дуусгаж чадалгүй гурав дараалан хожигдоод байв. Тиймээс цувралыг 3-0-ээр эхлүүлсэн ч ялагдал хүлээсэн анхны баг болохгүйн төлөө өнөөдөр шийдвэрлэх чухал тоглолтод оролцлоо. Тэд өнөөдрийн тухайд шилдэг тоглолтыг үзүүлж, НБА-гийн аваргын төлөө тоглох эрхээ авсан юм.

Эрик Споэлстра 1995 онд Хит багт видео шинжээчээр ажилд орсон агаад 2008 оноос ахлах дасгалжуулагчийн албанд томилогдсон билээ. Харин өнөөдөр тэрээр зургаа дахь удаагаа бүсийн аваргаар тодорлоо. Гурав дахиа аваргын цом өргөх шийдвэрлэх мөчийн өмнө тэр иржээ.

Жимми Батлер Дорнод бүсийн финалын Үнэ цэнтэй тоглогчоор тодорлоо. Тэрээр яг жилийн өмнө Бостоны эсрэг цувралын долоо дахь тоглолтод хожлын байж болохуйц шидэлтээ алдаж байв. Харин өнөөдөр дутуугаа гүйцээж, багийн манлайлагчийн үүргээ бүрэн төгс гүйцэтгэлээ.

НБА-гийн шигшээ цуврал 6-р сарын 1-нд эхлэх хуваарьтай байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2
13 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
3
14 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
санал болгох
1
11 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.