Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Шатрын дэлхийн аварга Ц.Гэрэлт-Оюу: Намайг дэлхийн аваргад түрүүлэхэд Их мастерууд баяр хүргэсэн


Грекийн Родес хотноо зохион байгуулагдсан сурагчдын шатрын ДАШТ-ий долоон насны ангилалд түрүүлээд буй Ц.Гэрэлт-Оюутай ярилцлаа. Тэрээр “Orkhon Khasu” сургуулийн сурагч,“Их мастер” академийн тамирчин юм.


-Дэлхийн аварга гэдэг маш том тэмцээн шүү дээ. Тоглох үедээ сандарсан уу?

-Нэг их сандраагүй. Хамгийн эхний өрөг хэцүү байсан, гэхдээ хожсон. Намайг түрүүлэхэд зөндөө олон хүн баяр хүргэе гэсэн, шатрын Их мастерууд ч бас баяр хүргэсэн.

-Аваргын баяраа яаж тэмдэглэв?

-Аав ээж маань “Хүссэн зүйлийг чинь биелүүлж өгнө” гэсэн. 

-Тэгээд хүслээ хэлж амжив уу?

-Хэлсээн. Грект байхад ээж хүссэн зүйлийг маань авч өгөөд “Түрүүлэх ийм гоё шүү дээ” гэж хэлсэн.

ЗурагТайлбар



Шатар тоглох дуртай болохоор ядардаггүй. Би өөртөө "Шатраас хэзээ ч гарахгүй" гээд амлачихсан. "Их мастер" клубээсээ ч гарахгүй.

-Таны шатрын спортоор тууштай хичээллэж буй гол шалтгаан юу байдаг вэ?

-Би өөртөө “Шатраас хэзээ ч гарахгүй“ гээд амлачихсан. Бас “Их мастер” клубээсээ хэзээ ч гарахгүй гэж.

-Яагаад өөртөө амласан юм бэ?

-“Их мастер” клубт хичээллэх, шатар тоглох ч гэсэн надад гоё санагддаг болохоор. Би шатрыг тэмцээн дээр тоглох илүү дуртай.

-Олон жил шатар тоглохоор уйдах болов уу?

-Уйдахгүй ээ. Би шатрын хичээлдээ суучихаад биеэ амраахаар йогийн дугуйланд явдаг.

-Өдөр хичээлдээ суучихаад үргэлжлүүлэн шатрын дугуйланд явах гэсэн энэ хэмнэлдээ ядардаг уу?

-Би бодлого бодох, шатар тоглох дуртай болохоор ер нь ядардаггүй. 

-Хэзээнээс шатар тоглож сурсан бэ?

-Дөрвөн настайдаа сурсан. “Төгс нүүдэл” клубийн Ж.Гантөмөр багш надад анх шатар зааж өгсөн юм. 

-Тэр үед хэр сонирхолтой тоглоом санагддаг байв?

-Би ахыгаа дагаж шатрын дугуйланд явж эхэлсэн. Манай ах надтай хамт хэсэг зуур шатраар хичээллэж байгаад дугуйлангаасаа гарчихсан л даа. Уг нь шатар сайн тоглодог байсан. Удалгүй монгол улсын найман удаагийн аварга, Их мастер Б.Хатанбаатар багш манай клубт ирж, шатрын хичээл зааж эхэлсэн. 14 хоног хичээл заагаад өөрөө шатрын клуб байгуулахаар болов. Тэрнээс хойш би “Их мастер” академид хичээллэж байгаа.

-ДАШТ-д хэдэн өрөг нүүсэн бэ?

-Есөн өрөг. Долоо хожоод, Орос, Казакстан хоёр хүүхэдтэй тэнцсэн. 

-Тэнцсэн хоёр тоглолтын өмнө багш тань танд хожих даалгавар өгсөн үү, эсвэл үр дүнгээ хамгаалаад тэнцчих гэв үү?

-Намайг хожоорой гээд зөндөө олон өрөг бэлдэж өгсөн. Казакстан хүүхэдтэй тоглохдоо би нэг нүүдлээ хараагүйгээс болж л тэнцсэн юм. Тэр хүүхдийг бараг хожчих байсан, гэхдээ л тэнцсэн. Хэрвээ би Орос хүүхдийг хожсон бол сүүлийн хоёр өргийнхөө нэгд нь хожиход л түрүүлэх байлаа. Тэнцсэн болохоор заавал хоёр хожиж байж түрүүлэх боломжтой болсон. Уг нь би бод илүү байсан, ашиггүй нүүдэл хийгээд тэнцчихсэн л дээ. 

-Таны насны хүүхдүүдээс хөдөлгөөнтэй байдал, үргэлж л тоглох сон гэсэн хүсэл эрмэлзэл ажиглагддаг. Нэг дор удаан суугаад шатар тоглоход цуцах ч юм уу, эсвэл босоод гүйчихмээр санагддаг уу?

-Манай багш тэмцээний өмнө “Сайн суугаарай, сууж байж л хожино шүү” гэж хэлдэг. 

-ДАШТ-ий үеэр анхаарал сарних тохиолдол гарав уу?

-Заримдаа нөгөө хүүхэд маань нүүхгүй удаад байвал бусад хүүхдүүд хэрхэн нүүж байгааг харж амждаг. Бас уйдаад, босч жаахан ус уусан. Гэхдээ хоёр гурван удаа л боссон.

-Таны оролцсон хэд дэх олон улсын тэмцээн байсан бэ?

-Өмнө нь 2022 онд Тайландад зохион байгуулагдсан Зүүн Азийн АШТ-д оролцсон. Хэрэв зургаан насны ангилалд хүүхдийн тоо бүрдвэл тоглуулна гээд. Хүүхдийн тоо бүрдээгүй болохоор найман насны ангилалд тоглож, наймдугаар байрт орсон. 

ЗурагТайлбар



-Улсын АШТ-д ямар амжилттай оролцож байв?

-Ноднин зургаан насны ангилалд тоглоод дөрөвт орсон. Дахиад нэг л хожчихсон бол медаль авах байсан. Өнөө жил найман насны ангилалд тоглож, сүүлийн өрөгтөө хожигдоод тавд орчихсон. Хамгийн сүүлчийн өрөг болохоор удаан сууж тоглосон, ер нь хэцүү байсан.

-Шатраас өөр зүйл сонирхдог уу?

-Зураг зурах дуртай. Зургийн дугуйланд хэсэг хичээллэхдээ үнэг, бас гэр бүлийнхнээ зурсан. Бас гүйлтийн спортод дуртай. Биеийн тамирын хичээл дээр ангийнхантайгаа уралдаад, би түрүүлдэг. Харин нэг хүүхэдтэй л тэнцэж байсан. Тэр хүүхэд сая шатрын ДАШТ-д хамт явсан Х.Хажидмаа. Бид хоёр нэг ангид сурдаг, найзууд. ДАШТ-д хоёр монгол хүүхэдтэй тоглосны нэг нь Х.Хажидмаа. Тэргээ буруу нүүхэд нь би мадалчихсан.  

-ДАШТ-ий өмнөх бэлтгэлд хэр хугацааг зарцуулсан бэ?

-Өдөрт таван цагийн бэлтгэл хийсэн. ДАШТ-д түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэндээ баяртай байгаа. Би ч Төрийн дууллаа дуулсан. Намайг бэлдэж өгсөн Б.Хатанбаатар багшдаа, хамгийн их дэмжсэн гэр бүлийнхэндээ баярлалаа. 

Манай ах надаас тоглоё гэж гуйгаад л байгаа. Угаасаа хожих болохоор би тоглодоггүй юм. Аавыг ч зөндөө олон хожсоон.

-Дараагийн зорилгоо юу гэж тодорхойлж байна вэ?

-Аравдугаар сард Египтэд болох өсвөрийн ДАШТ-д түрүүлж, рейтингийн оноотой болох, дэлхийн аварга цолоо бататгана гэж бодож байна. 

-Гэрийнхэнтэйгээ шатар тоглодог уу?

-Аавтайгаа, ахтайгаа тоглодог байсан, гэхдээ одоо больчихсон. 

-Аавыгаа хожиж байсан уу?

-Зөндөө олон хожсоон. Би шатар анх сурч байхдаа л хожигдож байсан. Тэр үед бас ахдаа хожигддог байсан. 

-Тэгээд хожоод эхлэхээр хүмүүс тоглохоо больчихсон уу?

-Ххэ. Тэгсээн. Манай ах надаас тоглоё гэж гуйгаад л байгаа. Угаасаа хожих болохоор би тоглодоггүй юм аа. 

-Шатраар хичээллэхээсээ өмнө юунд дуртай байв?

-Эмч л болно гэж боддог байсан.

-Цэцэрлэгээс шатрын дугуйлан руу тань хэн хүргэж өгдөг байв?

-Манай аав. Сургууль руу ч гэсэн манай аав хүргэж өгдөг. Ээж үс боож, гоё гутлыг маань сонгож өмсгөөд явуулдаг.

ЗурагТайлбар



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
13 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Уржигдар
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.