Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Найзаасаа харилцаагаа таслах цаг болсныг илтгэх 7 хорт шинж


Сайхан нөхөрлөл, сайн найзууд амьдралыг илүү баяр хөөртэй, сэтгэл дүүрэн, хялбархан, хөгжилтэй болгодог. Гэвч хортой харилцаа эсрэгээрээ илүү их зовлон мэдрүүлж, сэтгэл санааг хүчирхийлж, сэтгэлээр унах, ганцаардан шаналах шалтгаан болох нь бий. Тиймээс дараах "хорт" шинжүүдийг мэддэг байгаарай. 

#1 Та хоёрын нөхөрлөл зөвхөн нэг талынх

Та л түүний төлөө санаа тавьж, сэтгэл гаргаж, хамт хийх зүйлс санаачлахгүй бол тэр тантай огт холбогддоггүй... Энэ бол нөхөрлөл зөвхөн нэг талынх болохыг илтгэх хамгийн том шинж юм. Бусад харилцааны нэгэн адил нөхөрлөл ч бас харилцан нэгнээ гэх сэтгэл, хүндлэл дээр тогтдогийг санаарай. 

#2 Тэр таны итгэлийг үргэлж алддаг.

Нэгэндээ итгэхгүйгээр нөхөрлөх боломжгүй. Нэгнийхээ итгэлийг алдаж, урмыг нь хугалсаар л байвал та хоёрын харилцаа хөндийрсөөр л байх болно. Найзынхаа найз залуу/ бүсгүйтэй сээтгэнэх, араар нь муулах, төрсөн өдрөөр нь ор мөргүй алга болох, зээлсэн мөнгөө өгөхгүй байх гэх мэт хортой шинжүүдийг анзаарч байгаарай. Мэдээж та өөрөө ч сайн найз байхын тулд найзынхаа итгэлийг хүндэлж явах хэрэгтэй юм шүү. 

#3 Тэр таны нууцыг хадгалж чаддаггүй.

"Хэнд ч битгий хэлээрэй" гэж хэлүүлэлтгүй л нэгнийхээ нууцыг хадгалж чаддаг хүмүүс л сайхан нөхөрлөх боломжтой. Таныг чин сэтгэлээсээ хайрладаг сайн найз хэзээ ч бусдад нууцыг тань дэлгэж, муугаар ярьж явдаггүй юм шүү. 

#4 Та хоёрт ярих зүйл олддоггүй.

Ижил сонирхолтой найзууд илүү бат бөх харилцаатай байдаг. Харин уулзаад ярих юм ч олддоггүй, нэгнээ сонсдоггүй, ойлгодоггүй хүмүүс хэчнээн хичээлээ ч сайн найзууд болж чадахгүй.

#5 Түүнтэй байхад та ганцаарддаг

Хүмүүс ихэвчлэн найз нөхдийнхөө ятгалгаар муу зуршилтай болдог. Найзтайгаа уулзах бүрт л тэр чамайг муу зүйлд уриалж, хамт хийхийг шаарддаг, татгалзвал уурлаж уцаарладаг бол тэр тийм ч сайн найз биш гэсэн үг. Учир нь сайн найзууд нэгнээ хүндэтгэдэг бөгөөд "Үгүй" гэж хэлэхийг нь хүлээн зөвшөөрдөг юм шүү. Бас сайн найзынхаа дэргэд та хэзээ ч ганцаардахгүй.

#6 Тэр хэтэрхий гутранги, муу муухай чанаруудтай

Уулзах бүртээ л хов жив ярьж, амьдралаа шүүмжилж, хорвоо дэлхий ямар их муу муухайгаар дүүрэн яваад гутардаг хүнтэй удаан харилцаатай байх хэцүү. Найзууд нэгэндээ сэтгэлээ уудалж, зовлонгоо нимгэлдэг. Гэвч тэр өөрөө огт хичээдэггүй хэрнээ л хорвоо дэлхийг хэт муухайгаар боддог бол удахгүй та ч бас "тийм" хүн болох вий. "Найзаар минь намайг дүгнэ" гэдэг дээ. 

#7 Таныг сэтгэлийн зовлонгоо уудлахад тэр үгүйсгэдэг, баярт мөчүүдэд тань баярладаггүй

Та түүнтэй гэр бүл, ажил төрөл, амьдралдаа тулгарч буй асуудлаа хуваалцахад тэр "Өчнөөн хүмүүс чамаас дор амьдарч байхад юундаа гутардаг юм?" гэх мэтээр үгүйсгэдэг. Бид найз нөхдөөсөө сэтгэлийн зовлонгоо шийдэж өгөхийг бус ойлгох сэтгэл л хүсдэг шүү дээ. Мөн аз жаргалтай, баярт мөчүүдэд тань найз тань баярлаж, баяр жаргалыг тань хуваалцдаггүй бол найзууд байхын хэрэг юу билээ? 

Эх сурвалж: Insider

Зургууд: Brain Rea

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
3
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
санал болгох
1
9 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Msnblr 2023.06.05 202.126.89.24

Neg n l bdg bwl yhu hh hariltsaga ch bolikulde

0 Хариулах