Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Д.Баатар: Хүүгийнхээ тоглолтыг дэргэдээс нь үзэхээр сэтгэлийн таашаал авдаг


Хөлбөмбөгчин Б.Өлзий-Одын аав Д.Баатар 2001 оноос эхлэн өдгөөг хүртэл хүүгийнхээ тоглолтыг дэргэдээс нь үзэж, дэмжиж буй юм. Тэрээр судасны бөглөрлөөс болж хөлөө тайруулсан ч долоо хоног бүр хөлбөмбөгийн талбай руу жим гартал алхжээ. Харин Б.Өлзий-Од “Хасын Хүлэгүүд”, “Сэлэнгэпресс”, “Атлетик-220”, "Төв азарганууд" багуудад хүчин зүтгэж, Дээд лигээс 2020, 2021 онуудад алт, 2011, 2015 онуудад хүрэл медаль хүртсэн амжилттай тоглогч юм.

Бүрхэг хүйтэн өдрүүдэд “Та гэрээсээ тоглолт үзээрэй. Очиж үзэхээр өөрт тань төвөгтэй шүү дээ. Даарч, ядарна ” гэж хэлдэг. Аав “За” гэх мөртөө нэг харахад үзэгчдийн суудалд хэдийн ирчихсэн байдаг”.

Намайг хөлөө тайруулчихаад сэтгэл санаагаар уначихсан, хэвтэрт байх үед хүү маань л асарч тойглодог байлаа. Хүү асарч, сэтгэл санаагаар дэмжээд байхад урвайгаад хэвтээд байлгүй хөл дээрээ босъё гээд хиймэл хөл хийлгэж аваад тоглолт бүрийг нь очиж үздэг болсон..."

Б.Өлзий-Од тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө цэнгэлдэхийн хувцас солих өрөөнд ирж, бие халаалтад гарахдаа бэлдэнэ. Харин энэ үед Д.Баатар хүүгийнхээ хойноос хөлбөмбөгийн талбай руу алхдаг. “Хөлбөмбөгийг гэртээ үзэхээр ерөөсөө тухтай үзсэн болдоггүй юм, дэргэдээс нь очиж үзэж сая сэтгэлийн таашаал авдаг” хэмээн тэрээр хариуллаа.

Д.Баатар хүүгийнхээ карьерын хамгийн гоё агшны тухайд “Дээд лигт түрүүлэхэд л гоё юм билээ. Хүү маань надад ирж үнсүүлээд л, би өөдөөс нь тэвэрч үнсээд л. Хөгжөөн дэмжигчдийн дунд гэнэ сэрэггүй алга ташаад зогсож байтал гэнэт хүү гүйж ирээд үнсүүлэхэд нь багагүй тэвдсэн. Гэхдээ тэр л гоё агшин байсан даа” гэв.

Б.Өлзий-Од “Ган зам” 20-р сургуульд сурч байх үеэсээ хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн бөгөөд түүний анхны багш, дасгалжуулагч нь Ц.Болдбаатар, Б.Рэндоо нар юм. Тэрээр сургуулийнхаа хөлбөмбөгийн багт тоглож, 2006 оны “Дуулиан 2020” тэмцээнд 54 гоол оруулан, мэргэн буучаар тодорч байсан амжилттай.

Хүүхэд байхад аав хажууд ирчихээд тоглолтыг маань үзэхээр хэцүү санагддаг байсан. Тоглолтоо гаргаж чадахгүй байгаа ч юм шиг санагдах ч, нас ахих тусам түүнээс үл хамааран тоглолтодоо бүрэн анхаарал хандуулдаг болсон доо”.

ЗурагТайлбар



Харин энэ үед Д.Баатар хүүгээ бөхийн спортод оруулах хүсэлтэй байж. 1978 онд чөлөөт бөхөөр Идэрчүүдийн Налайх дүүргийн АШТ-д түрүүлж байсан тэрээр коллежоо төгсөхдөө орон нутагт хуваарилагдсанаар спортоос холджээ. Харин хүүгээрээ өөрийн дутууг гүйцээлгэж, жүдо бөхөөр барилдуулахаар зэхэж байв.

Тэрээр “Нэг удаа сургуулийнхаа АШТ-д тоглохоор болж, очоод үзтэл хамгаалагчийг хуурч, гоол оруулахдаа намайг бүр огшоочихсон. Гоол оруулж, түүндээ урамшаад улам уран тоглож байгаа хүүхдийг чинь би яаж боль гэх вэ дээ. Харин тэр үед тоглолтын завсарлагааных нь үеэр хүүгийнхээ хөлд нь массаж хийж өгдөг байсан” гэлээ.

30 насандаа шигшээ багт дуудагдсан нь надад маш баяр баясалтай байсан, аав ч мөн адил магнай нь тэнийсэн байх. Багадаа хүүхдийн шигшээ багт дуудагдаж байсан ч би өөрөө очдоггүй хүүхэд байлаа. Төрийн дууллаа сонсоод улсынхаа нэрийн өмнөөс тоглоно гэдэг нэр төрийн хэрэг.

Д.Баатар 2015 онд судасны бөглөрлөөс үүдэн хөлөө тайруулжээ. “Тухайн үед тавь гаруй л настай байлаа. “Та дөчин жил тамхи татжээ. Одоо л тамхиа хаяхгүй бол нөгөө хөлөө бас тайруулна шүү” гэсэн. Арвантаван настайгаасаа анх сонирхоод л тамхи татаж эхэлсэн юм. Намайг хөлөө тайруулчихаад сэтгэл санаагаар уначихсан, хэвтэрт байх үед хүү маань л асарч тойглодог байлаа. Хүү асарч, сэтгэл санаагаар дэмжээд байхад урвайгаад хэвтээд байлгүй хөл дээрээ босъё гээд хиймэл хөл хийлгэж аваад тоглолт бүрийг нь очиж үздэг болсон. Залуудаа ч яахав, ажил хийдэг байсан болохоор тэр болгон хөлбөмбөг үзэж чаддаггүй байлаа”.

Харин Б.Өлзий-Од арван жилд байхдаа хөлбөмбөгөөс гадна Д.Солонго багшийнхаа удирдлагад волейболоор мөн хоёр жил хичээллэжээ. Тэрээр хөлбөмбөг, волейболын спортыг ийн хослуулан хичээллэхдээ өсвөр идэрчүүдийн УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн аж.

Мөн 30 насандаа Үндэсний шигшээ багт дуудагдан Лаос, Бангладештэй хийсэн албан ёсны хоёр тоглолтод оролцжээ. Шигшээ багт дуудагдаж тоглоно гэдэг тамирчин болгоны хүсэл, мөрөөдөл байдаг шүү дээ.

30 насандаа шигшээ багт дуудагдсан нь надад маш баяр баясалтай байсан, аав ч мөн адил магнай нь тэнийсэн байх. Багадаа хүүхдийн шигшээ багт дуудагдаж байсан ч би өөрөө очдоггүй хүүхэд байлаа. Төрийн дууллаа сонсоод улсынхаа нэрийн өмнөөс тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Мөн тоглолтын өмнө Чингисийн баатрууд дуу эрч хүч урам зориг өгдөг юм билээ. Талбай дээр гараад бүх хүчээ дайчлаад тоглоход сайхан байсан”. Тэрээр Үндэсний шигшээ багт тоглосон мэдрэмжээ ийн хуваалцлаа.

Хөлбөмбөгийн талбайд 22 тоглогч өрсөлдөж, шүүгч тэднийг дэнсэлдэг мэт харагдах ч харин талбайн гадна эл тоглоомын хамгийн чухал оролцогчид байдаг. Тэд бол хөгжөөн дэмжигчид юм. Хөгжөөн дэмжигч гэдэг олон бөөн хүний тухай хэдий ч тэдэн дунд Д.Баатар шиг хүүгийнхээ тоглолтыг алгасалгүй үзэхээр чармайдаг, энэ тоглоомд зүрх сэтгэлээ бүрэн зориулдаг олон хүн бий. Тэдэн шиг үнэнч, мөнхийн дэмжигчид хөлбөмбөгийн спортын амин чухал хэсэг нь байдаг. 

Та бүхэн эл ярилцлагын видео бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

ЗурагТайлбар



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
13 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
13 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.