Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2023 оны Каннын наадмаас заавал үзэх шилдэг 12 кино


Энэ оны Каннын наадам хүмүүсийн хүсэн хүлээсэн улирлын шилдгүүд болон алдартнуудын гайхширлыг төрүүлсэн гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байлаа. 76 дахь удаагийн түүхэн кино наадмын шилдэг бүтээлүүдийг хүргэж байна.


1. Anatomy of a Fall - Жастин Трие

Герман зохиолч Сандра нөхөр Самуэль болон харааны бэрхшээлтэй хүү Даниел нартайгаа Францын Альпийн нурууны алслагдсан уулсын дэргэд амьдардаг. Самуэль учир битүүлгээр унаж үхэх бөгөөд мөрдөн байцаалтын явцад түүнийг санаандгүй унасан уу, амиа хорлосон уу эсвэл хэн нэгэн түлхсэн үү гэдгийг тогтоож чаддаггүй. Сандра эцэст нь хүн амины хэргээр баривчлагдах ба энэхүү шүүх хурлаар тэдний гэр бүл доторх үймээн самуунтай харилцаа, хувийн зан чанаруудыг нь илүү гүнзгий харуулдаг. Хараагүй хүү Даниел нь шүүхийн индэр дээр гэрчээр оролцох явцдаа ээжийнхээ гэм буруугүйд эргэлзэж эхлэх үед киноны цочирдмоор эргэлтүүд гарч ирэх болно.


2. Banel & Adama - Рамата-Тулай Си

Сенегалын хойд хэсэгт орших алслагдсан тосгонд амьдардаг Банель, Адама хоёр бол хайраар дүүрэн хосууд. Залуу хосууд өөрийн гэсэн орон гэртэй болохыг хүсэж, гэр бүлээсээ тусдаа амьдрахаар шийднэ. Адама ирээдүйн тосгоны ахлагчийн үүрэг хариуцлагаа хүлээн зөвшөөрдөггүй ба тосгоныхоо дургүйцлийг хүргэж, олон саад бэрхшээл, асуудлуудтай нүүр тулснаар төгс мэт харилцаанд нь ан цав үүсэж эхэлнэ. Тэдний амьдарч буй газарт эмх замбараагүй байдал битгий хэл хүсэл тэмүүлэлтэй байх орон зай ч байхгүй гэдгийг ойлгох болно.


3. La Chimera - Аличе Рорвахер

1980-аад онд Тиррений тэнгисийн эрэг дээрх далайн эргийн жижиг тосгонд буцаж ирсэн Артурын тухай өгүүлнэ. Тэрээр булш тоногч бөгөөд дээрэмчдийн бүлгийн хууль бус үйлдэлд татагдан орно. Энэхүү кино нь булш тоногчдын далд ертөнцөд өрнөх ба Английн залуу археологич эртний олдворуудын хууль бус наймаанд хэрхэн орж байгаа талаар өгүүлэх адал явдалт кино юм. 


4. Fallen Leaves - Аки Каурисмяки

Кинонд Хельсинки хотын нэгэн шөнө санамсаргүй тохиолдлоор уулзаж, амьдралынхаа анхны, цорын ганц, эцсийн хайрыг олохыг хичээсэн ганцаардмал хоёр хүний түүхийг өгүүлдэг. Амьдралын жижиг асуудлууд, аливаад хандах хандлага зэрэг тэдний ялгаатай талууд энэ шинэ харилцаанд саад учруулна. Энэхүү зөөлөн эмгэнэлт кино нь таныг хөнгөн гунигт автуулах болно.


5. The Feeling That the Time for Doing Something Has Passed – Жоанна Арноу

Нью-Йоркийн 30 гаран настай Анн амьдралынхаа бүхий л зүйл дээр гацсан мэт санагддаг. Удаан хугацааны энгийн “BDSM” харилцаа, доод түвшний албан тушаал, хэрүүл маргаантай еврей гэр бүлээс гаралтай эмэгтэйн амьдралыг харуулсан мозайк маягийн инээдмийн кино юм.


6. How to Have Sex - Молли Мэннинг Уокер

Их Британийн өсвөр насны гурван охин энэ зуныг амьдралынхаа хамгийн сайхан зун байх ёстой гэж шийдэн архи ууж, цэнгэж, зугаацаж, амралтанд явах болно. Өсвөр насны асуудлууд, бүхнийг шинээр хийж үзэх тэдний төлөвлөгөө хэрхэн үргэлжлэх бол?


7. Killers of the Flower Moon - Мартин Скорсезе

Дэвид Гранны алдарт номноос сэдэвлэсэн энэ кино нь 1920-иод оны Оклахома мужид өрнөх ба газрын тосоор баялаг “Osage Nation”-ын гишүүдийн учир битүүлэг аллагын мөрдлөгийн тухай юм. Нүд гялбам зураг авалт, сонирхолтой найруулга таныг гурван цагийн турш хором ч уйдаахгүй. 


8. May December - Тодд Хейнс

20 гаруй жил үргэлжилсэн дуулиантай гэрлэлтийнх нь тухай судалгаа хийж, тэдний өнгөрсөн амьдралаар кино хийх хүсэлтэй нэгэн Холливудын жүжигчин эмэгтэй гарч ирснээр хос хоёрын амьдрал хоромхон зуур өөрчлөгдөх болно. 


9. Monster - Хироказү Корээда

Хүүгийнхээ зан авир өөрчлөгдөж байгааг анзаарсан ээж нь удалгүй сургуулийнх нь багш асуудлын эх үүсвэр гэдгийг мэдэж, өөр хэд хэдэн насанд хүрсэн хүмүүс ч энэхүү үйл явдалд буруутай гэдгийг олно. Үйл явдал өрнөх тусам үнэн аажмаар гарч ирэх болно.


10. The Pot-au-Feu - Чан Ань Хун

Энэ кино нь тогооч Евгений болон сүүлийн 20 гаруй жил үйлчлүүлж байгаа тансаг үйлчлүүлэгч Додин хоёрын харилцааг өгүүлнэ. Гол дүрүүд бие биедээ дурлаж, тэдний харилцаа нь хайр дурлал болон хувирна. 


11. The Sweet East - Шон Прайс Уильямс

Өмнөд Каролинагийн ахлах сургуулийн сурагч Лилианы АНУ-ын зүүн эргийн хот, ойгоор хийсэн аяллыг харуулна. Тэрээр Вашингтонд ангиараа аялахдаа дэлхий ертөнцийг анх удаа тийм өргөн өнцгөөс олж харах болно. 


12. The Zone of Interest - Жонатан Глейзер

Аушвиц хорих ангийн комендант Рудольф Хосс, түүний эхнэр Хедвиг нар хуарангийн хажууд байрлах байшин, цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийнхээ мөрөөдлийн амьдралыг бий болгохыг хичээх болно. Тэдний энэ төлөвлөгөө хэр бүтэмжтэй байх бол?

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
15 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
19 цагийн өмнө
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.