Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

35 насандаа 11 хэл бүрэн сурсан Люсагийн АМЬДРАЛД ОЙРХОН ЭНГИЙН ЗӨВЛӨГӨӨ

Тэр англи, франц, герман, испани, голланд, швед, орос, хятад хэлийн сурсан туршлагаасаа хуваалцаж байна.


Гучин таван настай Люса Лампариелло эх хэлнээсээ гадна 11 хэлээр ус, цас шиг ярьж чаддаг нэгэн. Тэр яаж ийм олон хэл сурсан бэ гэдгээс илүү яах гэж ийм олон хэл сурсан бэ гэх асуултад хариулах дуртай. Шинэ газруудаар аялаж, шинэ хүмүүстэй уулзаж, ном уншиж мэдлэгээ тэлэхийн тулд түүнд гадаад хэл юу юунаас илүү чухал гэдгийг ойлгосон Люса олон хэл сурахаар сэтгэл шулуудсан гэнэ. Түүний оролдлого амжилттай болж одоогийн байдлаар Англи, Франц, Герман, Испани, Швед, Орос, Португаль, Польш, Хятад, Япон зэрэг хэлийг эзэмшээд байна. Тэр хэл сурж буй хүмүүст дараах аргуудыг санал болгож, англи, франц, герман, испани, голланд, швед, орос, хятад хэлийн сурсан туршлагаасаа хуваалцаж байна.

Хэл сурах хэцүү гэдэгтэй би санал нэгтэй байна. Гэхдээ бас тун сонирхолтой шүү дээ.

Англи хэл

Сурч, ойлгосон зүйл: Хэлийг хэн нэгнээр заалгадаг биш, харин өөрөө сурч эзэмшдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэл сурах явцдаа тусламж, зөвлөгөө авах хэн нэгэнтэй байна гэдэг том давуу тал. Гэхдээ чамд зааж өгдөг биш, чиглүүлдэг хүнийг олоорой.

Намайг 1991 онд 10 нас хүрч байхад англи хэл хэдийн дэлхийн хэл болчихсон байсан. Гэхдээ хүмүүс англи хэлийг шаардлагаар биш, хүсэл сонирхлоороо сурдаг байсан цаг. Эхэндээ англи хэл надад их хүнд санагддаг байсан. Англи хэлний багш, толгой эргүүлэм олон дүрмүүдэд би их дургүй байлаа. Харин удалгүй ээж, аав маань 13 настай байсан надад англи хэлний хувийн багш ажилд авсан. Тэр багш маань надад зааварчилгаа өгөхийн оронд гадаад хэлийг хэрхэн “олж нээх”-ийг зааж өгсөн. Түүний ачаар би хэлийг сурахын тулд тэр хэлэнд үнэн сэтгэлээсээ дурлах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авсан юм.

Би багаасаа англи хэл дээр ном уншиж эхэлсэн. Авга ах маань төрсөн өдрөөр “The Hardy Boys” номыг бэлэглэсэн өдрөөс би номноос салж чадахаа больсон билээ. Өдөр бүр англи хэлээр ном уншиж, кино үзэхээс гадна долоо хоногт хоёр удаа англи хэлний багштайгаа хичээллэдэг байсан маань англи хэлийг гаргууд эзэмшихэд тусласан юм. 15 насандаа би англи хэлээр чөлөөтэй ярьж чаддаг болсон бөгөөд Америк дуудлагатай болсон билээ.

“Аливаа зүйлийг сурах гэдэг нь эзнээсээ хэзээ ч салдаггүй үнэт эрдэнэ юм” Хятадын зүйр үг

Франц хэл

Сурч, ойлгосон зүйл: Гадаад хэл бол цоо шинэ ертөнцийг нээх үүд хаалга юм. Тэгэхээр та яг одоо өөртөө байгаа хаалтаа авч хаяад, хэлэнд сэтгэл зүрхээ зориулж эхлэх цаг иржээ. Тухайн хэлийг мэддэг болсноор та тэр улсад, ард иргэдэд, бүр хоолонд нь хүртэл дурлах болно. Үүнээс илүү гайхалтай зүйл гэж байх уу?

Би англи хэлийг сурч байхдаа Франц хэлийг сурч эхэлсэн болохоор нэг дор их олон асуудалтай тулгарсан. 14 нас маань миний хувьд хүндхэн жил байсан ч удалгүй би Францын телевизийн суваг үзээд хагас хугас ойлгодог болсон байлаа. Би өдөр бүр оройн хоолны дараа хоёр цаг телевиз үздэг болсон юм. 15 насандаа би францаар чөлөөтэй ярьдаг болсон. Өдөр бүр тогтмол цөөхөн цагаар телевиз үздэг байсан маань дунд сургуульд гурван жил сурсанаас илүү надад тус болсон билээ. 2010 онд би Парис руу нүүсэн. Гурван жил тэнд амьдрахдаа сурсан хэлээ сайжруулах, хэрэглэх түүгээр дамжуулан франц улсын түүх, соёл, тоглоом наргиа, соёлын онцлогийг ойлгож, мэдэх боломжийг олгосон юм.

“Хэл бол тухайн соёлд нэвтрэх зам юм. Хэлээр дамжуулан та хүмүүсийг хаанаас гаралтай, хаашаа чиглэн явж байгааг олж мэдэх болно” –Рита Май Браун

Герман

Сурч, ойлгосон зүйл: Та өөртөө тохирсон сурах арга барилаа олсон л бол бүх хэлийг өөрөө сурч чадна. Хүн бүрт үйлчилдэг хэл сурах шилдэг арга гэж байхгүй. Өөртөө үр дүнтэй аргыг л хайж ол. Үүнээс өмнө бүгдийг туршиж үз.

Герман хэл бол бие дааж сурсан миний анхны гадаад хэл юм. Би эмээгийн номын сангаас олсон дүрмийн номтой хэдэн сар зууралдсанаас болж шантарч эхэлсэн.

Удалгүй телевизээр дөрвөн хэл заадаг хичээлийн тухай олж мэдээд туршиж үзэхээр шийдсэн юм. Тэр хичээлийг үзэх зуураа би бүх хэлэнд байдаг нийтлэг зүйлсийг ойлгож, энгийн бөгөөд хөгжилтэй аргаар сурах ёстой юм байна гэдгээ ойлгосон. Энэ арга надад хамгийн тохиромжтой байлаа. Нэг амралтаар уулзсан хэсэг германчууд надаас “Wie kannst du so gut Deutsch?!” (Чи яаж германаар ийм сайн ярьж сурсан юм бэ?) гэж асууж байсныг санаж байна. Тэдний энэ үг надад урам зориг, цааш сурах сэдлийг өдөөж өгсөн гэж хэлж болно.

“Та хэн нэгэнтэй мэддэг хэлээр нь ярих үед, хэлсэн бүх зүйл тань тэр хүний толгойд ордог бол эх хэлээр нь ярих үед зүрх рүү нь ордог” –Нелсон Мандела

Испани

Сурч, ойлгосон зүйл: Хэл сурах явцад хүн эх хэлнийхээ гүн рүү нэвтэрч чаддаг. Эх хэлтэйгээ ойролцоо хэл сурж байгаа бол энэ таны бодож байгаагаас ч илүү амар.

Испани болон Итали хэлнүүд бол эгч дүүс гэсэн үг. Италичуудад Испани хэлийг сурахад амархан гэдгийг илэрхийлдэг эртний нэг наргиа байдаг. “Хэрвээ та Италиар ярихыг хүсэж байгаа бол бүх үгнийхээ ард "s"-ийг нэм”. Энэ хоёр хэлний үндсэн бүтэц нь яг адилхан. Гэхдээ мэдээж дуудлага, өргөлт, хэлц үгийн хэрэглээгээр ялгаатай.

Голланд хэл

Сурч, ойлгосон зүйл: Хэрэггүй хэл гэж байхгүй. Эрт, орой хэзээ нэгэн цагт сурсан хэл чинь хэрэг болж л таарна. Тэгэхээр хэн нэгний юу хэлж буйг үл хамааран хүсэл, зорилгодоо хөтлөгд.

Би Хойд Сарлиниад байхдаа Лотте гэдэг Голланд охинтой танилцсан юм. Тэр англиар ярьж чаддагүй байсан тул бид харилцах гэж нилээн зүдэрсэн. Хэдий бид хамт байхад сайхан байсан ч хэлээр ойлголцож чадахгүй учир нэг л зүйл дутаад байгаа нь мэдрэгдсэн. Тэгээд би голланд хэл сурахаар шийдсэн. Хожим Лотте бид хоёр холбоогүй болсон ч голланд хэлний мэдлэг маань надад үлдсэн. Хүмүүс голланд хэлийг бараг устаж байгаа гэж ярьдаг ч би одоо энэ хэлээр өрөөнийхөө найзтай харилцаж, өдөр бүр голландаар ном, сэтгүүл уншдаг. Тэгэхээр хэрэггүй хэл гэж байхгүй байгаа биз?

“Цаг үргэлж, хүн бүгдээс ямар нэг зүйлийг сурахыг хичээ. Ингэсэндаа та хэзээ нэгэн цагт баярлах болно” – Сара Калдвелл

Швед

Сурч, ойлгосон зүйл: Анхнаасаа л дуудлаган дээрээ анхаар. Буруу зуршлыг багад нь зас. Уян хатан бай. Өвөрмөц, содон хэлийг сурахдээ эхнээс нь л зөв сур.

Би бүр эртнээс л Скандинавын орнуудын хэлийг сурахыг хүсдэг байсан. Нэг удаа Итали найз охин маань төрсөн өдрөөр Швед хэлний курсын ном бэлэглэсэн. Швед хэл өргөлтнөөс болж тун уянгалаг сонсогддог ч сурахад тун хүнд байсан. Би 2004 онд анх удаа Стокольмд очоод л Шведийн соёлд татагдсан. Би ихэвчлэн Норвегичуудтай Шведтэй ярьж, гол төвөл триллер төрлийн ном, кино зохиолыг Швед хэл дээр үздэг байсан. Учир нь Скандинавчууд тийм зүйлдээ сайн шүү дээ.

“Шинэ хэл сурахын тулд шинэ мөн мөн чанартай болох хэрэгтэй”-Карлемагни

Орос

Сурч, ойлгосон зүйл: Хэрвээ та хэл сурахаас шантрах гээд байвал хүсэл сонирхлоо бадраах зүйлийг хийгээд үз. Тэр орон руугаа очиж, хүмүүстэй уулзаж, кино үзэж, бичлэг хий. Ер нь юу ч байсан болно.

Дээрх хэлүүдийг сурсны дараа би арай өөр шинэ зүйл сурахыг хүсэж байсан. Орос орон миний хувь үргэлж гайхамшиг байсаар ирсэн. Баялаг түүх соёл, эрхэмсэг байдал нь намайг үргэлж татсаар ирсэн. Анхандаа би оросуудыг өдөр тутмын амьдралдаа яаж ханддагыг ойлгох гэж багагүй толгойгоо гашилгасан шүү. Найман сарын турш орос хэл сурах гэсэн бүтэлгүй оролдогоосоо болж би энэ дэмий санаа байж гэж бодож эхэлсэн. Гэхдээ нэг өдөр би оросоор ярьж байгаа бичлэгээ youtube-д тавьснаар байдал өөрөөр эргэсэн. Маш олон оросууд магтаж, сайшаасан сэтгэгдэл үлдээсэн байсан нь орос хэл сурах хүслийг маань дахин бадраасан юм.

“Хэлний хязгаар бол ертөнцийн хязгаар юм”-Людвиг Виттгенстейн

Мандарин хятад хэл

Сурч, ойлгосон зүйл: Хэлний тухай нийтлэг ойлголтод бүү итгэ.

Хятад хэл сурахад маш хэцүү гэж би олон удаа сонсож байсан болохоор сурна гэж хичээж ч байсангүй. Орос хэл сурсандаа урамшиж ахин шинэ зүйлд өөрийгөө тууршиж үзэхээр шийдсэн маань хятад хэл байлаа. Би мандарин хятад хэлийг бие дааж сурахын тулд маш олон шалгууртай нүүр тулсан.

Хятад хэлний хөг дуудлага, ханзуудын учрыг олчихсон цагт танд хятад хэл тийм ч хүнд санагдахаа болино. Энэ гайхалтай хэлийг сурсны дараа таны өмнө хосгүй соёл, уламжлалд хөл тавих үүд хаалга нээгдэх болно.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
2
1 цагийн өмнө
Үзэсгэлэнт Фрида Калогийн үнэт эшлэлүүд
3
1 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
0
16
0
0
1
1
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.31 103.26.193.134

Hun bolgon bagsh holsolj surj chadku bas surah orchin taatai bish humuusch olon bi iim yum tawij gaihuulah gd baidiimuu yduu uls orond amidarch bj dood humuusee harah heregtei dandaa bayn tsatgalan gadaadruu uls oronluu bainga ywdag humuus bish hamgiin dooroos orgild hurch chadsan humusees asuuh heregtei yj gdgiin

3 Хариулах


Зочин 2019.06.12 202.126.89.132

Nono hel surhad zaawl bayn iish tiisheeywj uzsen bh shardlggushdee ymr 80 90eed on bga bish, internet bga tsagt barg l ywaad uzsneer duthaargu medeelel awj, uneguu online hicheeluud uzej bolishd, chi ystoi buruu bodoj bn.

0 Хариулах


Tuvshu 2019.05.29 66.181.161.110

Thanks, baga ch boltugai uram avlaa. Shantarch bla shu kk.

0 Хариулах