Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн ӨВӨЛД ДУРГҮЙ хүний ойлгох 19 зовлон

Болдогсон бол баавгай шиг ичээндээ орчих юмсан.


1. Өвлийн улиралыг дагаад өнөөх утаа, униар ирнэ. Харин удалгүй та гадуур хувцас, үсэнд нэвт шингэсэн утааны үнэрт дасаж, хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүйд хүрнэ.

2.Хүйтэнд ханиад, хатгаа гээд элдэв өвчин, зовлон танаас салахаа байдаг.

3.Танд өдрийн нартай учран золгох үе маш ховор тохиох болно.

4. Гаднаас орж ирэхэд шил цантдаг нь магадгүй та өвлийг үзэн ядах хамгийн том шалтгаан ч байж мэднэ.

5. Автобус, машины цонх цантаж, хаана яваа баримжаагаа алдах үе хамгийн аймшигтай...

6. Хальт дэлгүүр гараад ирэхийн тулд бараг 30 минут хувцаслах хэрэг гарна.

7. Бүх зүйл хөлдөж, царцсан мэт санагдах үед та яах гэж амьдраад байгаа учраа өөрөө ч ойлгохгүй.

8. Өглөө үсээ угаагаад, хатааж амжаагүй гарна гэдэг нь цасан хүн болохын эхлэл тавигдаж байна аа гэсэн үг.

9.Даарахгүйн тулд давхар давхар хувцас өмсөх гэрэг гарна. Цамц, цамцан дотор дахиад нэг цамц, тэр цамцны дотор ч цамц бий.

10.Энэ олон давхар хувцастайгаа ажил дээрээ ирээд тэсэхийн аргагүй халууцаж эхэлдэг. Ямар ажил дээрээ “тайчаад” байлтай нь биш, тэвчихээс өөр аргагүйд хүрнэ.

11.Та тэсгим хүйтэн гаднаас гэртээ орж ирээд паар, шарах шүүгээ гээд халуун байж болох бүх зүйлд наалдаж орхидог.

12.Өвөл гоо сайхандаа анхаарах цаг огтхон ч гарахгүй.

13.Та хувцаслалтынхаа хэв маягийг алдахгүйгээр, дулаахан хувцаслах гэж хэрэндээ л хичээнэ. Гэхдээ эцэст нь “Дулаан л байвал ямар харагдах нь хэнд хамаатай юм” гэсэн дүгнэлтэд хүрнэ.

14.Та хамгийн дулаахан гэсэн хувцсаа өмсөөд явах үед яг адилхан гутал, хувцас өмссөн хүнтэй таарах үе бишгүй тохиодог.

15.Болдог бол нүд, амаа бүгдийг битүүлээд биеийнхээ бүх хэсгийг далд хийгээд явахыг хүснэ.

16.Та цасны спортуудыг үзэн яддаг. Найзууд, гэрийнхэн чинь цана, чаргаар гулгахыг урих үед та яаж ийж байгаад зугтахыг хүснэ.

Үгүй ээ, баярлалаа. Би дотор дулаахан газар та нарыг хүлээж байя.

17. “Энэ өвлийг яаж даван, туулна даа” гэсэн бодол таны толгойг өвтгөнө.

Болдогсон бол баавгай шиг ичээндээ ороод, дулаарахаар амьдралдаа эргэн ирэх юмсан...

18.Яаж нэг юм өөрийгөө хөлдөөчихгүй өвлийг барах вэ гэж бодохыг хажуугаар машиндаа санаа тавина гэдэг бас нэг зовлон юм.

19.Эцэст нь энэ бүгд дуусах хүртэл зуны нартай, халуун өдрүүдэд авсан гэрэл зургуудаа харж, өөрийгөө тайтгаруулахаас өөр ямар ч арга байхгүй гэдгээ ойлгох болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 минутын өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
2
31 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
1 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
санал болгох
1
31 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
1
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Sama 2019.02.13 150.129.143.31

shil zvvdeg bolhoor uneheer novshiin oroolt zuuher shil tsantaad mask zvvher bas tsantaad tsantahgu baih arga bnu anduudaa

0 Хариулах