Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өөрт тохирох шинэ дуу нээж олоход туслах 6 ГАЙХАЛТАЙ ЦАХИМ ХУУДАС

Сонсож байгаа дуунуудаасаа арай уйдаж эхлээд байгаа юм биш биз? Шинэ дуу хөгжим, шинэ хамтлаг дуучин нээн илрүүлэх аялал энд хүлээж байна шүү.


1. Gnoosic

Хэрэв та маш энгийн бас хялбар аргаар дуу санал болгодог сайт хайж байгаа бол энд байна. Та ийш орж өөрийн сонирхдог, таалагддаг гурван хамтлаг дуучны нэрийг хийснээр хайлт хэсэг дээр танд таалагдаж болох хамтлаг дуучныг санал болгоно. Энэ сайт мянга мянган хамтлаг дуучны мэдээллийг өөртөө агуулдаг учир танд бодит сонголтыг өгөх болно. Та энэ аргаар өөрийн сонирхдог төрлөө мэдэж, улам дурлаж, мөн хүсвэл өөр шинэ төрлийн хамтлаг дуучныг ч нээж болно. Оролдоод үзэхийг хүсвэл яг одоо энд дараарай.

2. TasteKid

Gnoosic сайтын нэгэн адил таны дуртай, таалагддаг зүйл дээр үндэслэн санал болгоно. Гэхдээ ганц хамтлаг дуучнаар ч зогсохгүй. Энд та дуу хөгжмөөс гадна, кино, шоу нэвтрүүлэг, ном, зохиолч, тоглоом гээд олон төрлөөс хайлт хийж, шинийг нээж болохоороо илүү давуу талтай. Бас үүнээс гадна та уран бүтээлч болон бусад санал болгосон зүйлс дээр дарж тэр тухай илүү мэдээлэл авах боломжтой. Энд дарж ороорой.

3. Last.fm

2002 оноос хойш дуу хөгжим түгээсээр байгаа энэ сайт хайлтын хувьд илүү боловсронгуй юм. Жишээ нь та заавал нэрээр хайх бус “Герман дуучин”, “Эмэгтэй гоцлол” гэх мэт түлхүүр үгээр хайсан ч илэрц гарч ирэх болно. Бас таны сонгосон дуу тэр даруй Youtube дээрээс тоглогдож эхлэх болно. Шинээр хэрэглэж байгаа хүмүүст бага зэрэг төвөгтэй санагдаж болох ч туршаад үзэхэд гэмгүй тул энд дарж сонирхоорой.

4. Beats Music

2014 оноос ажиллаж эхэлсэн, 20 сая гаруй дууны сантай, дуу санал болгох хамгийн сайхан аппликэйшнүүдийн нэг. Эхлээд өөрийн дуртай төрөл, хамтлаг дуучны мэдээллийг оруулах хэрэгтэй. Харин үүний үр дүнд танд санал болгох дуунуудыг жагсаасан дууны жагсаалт гаргаж өгөх болно. Та санал болгосон дуунуудыг таалагдвал зүрхэлж, эс бөгөөс Х дээр даран болиулах боломжтой. Бас нэг давуу тал гэвэл таны бичсэн өгүүлбэрийн дагуу танд дуу санал болгодог. Та англи хэлээр, “Яг одоо ажил дээрээ уйдаж байгаа учраас бүжиглэмээр байна” гэж бичиж болно. Энэ тохиолдолд танд бүжиглэж болох цоглог хэмнэлтэй дууг санал болгох болно. Дажгүй байгаа биз? Гоё загвартай, бас компьютер бус жинхэнэ хүмүүсийн ажиллагаагаар танд дуу санал болгодог энэ аппликэйшнийг сонирхохыг хүсвэл энд дараарай.

5. Songza

Сэтгэл санааны байдал дээр тань тулгуурлаад дуу санал болгодог хэрэгсэл. “Өглөөг сайхан угтлаа” эсвэл “Ядарч байна” гэж бичихэд танд санал болгох дуунууд гарч ирнэ. Бас та дууг гарсан он цаг үеэр нь хайх боломжтой. Энд дарж сонирхоорой.

6. Grooveshark

Бусад хүмүүс ямар дуу сонсож байгааг тандах хүсэлтэй байгаа бол энэ апп танд туслана. Бусад хүмүүсийн ямар дуу сонсож байгааг танд санал болгох ба олон нийтийн харилцааны хэрэгслийг давхар ашигладаг. Мөн таны сонсдог дуунууд дээр үндэслэн дуу санал болгоно. Та найзуудтайгаа хуваалцаж, чатлах үедээ дуугаа шууд “Broadcast” хийн сонсож болно. Энд дарж татаж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
17
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.