UBLife Logo
Нийгэм

Британийн боловсрол, соёлын өдөрлөг ‘’Inspire Me Festival’’ есдүгээр сарын 23, 24-нд болно

Ub.life
Ub.life
Британийн боловсрол, соёлын өдөрлөг ‘’Inspire Me Festival’’ есдүгээр сарын 23, 24-нд болно

Залуусын хүсэн хүлээн хүлээдэг Британийн боловсрол, соёлын өдөрлөг болох ‘’Inspire Me Festival’’ тав дахь жилдээ 2023 оны 9-р сарын 23-24-нд ’’Үндэсний соёл амралтын хүрээлэнд‘’ байрлах ‘’White Rock Centre’’-д зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн арга хэмжээ нь Британи-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буйгаараа илүү онцлог болно. Манай хоёр орны хувьд боловсролын салбарт онцгойлон анхаарч хамтран ажилласаар ирсэн. 

Тус арга хэмжээнд Британийн боловсролын ‘’Kaplan’’, ‘’Улаанбаатар дахь Бритиш Сургууль’’, И-ЭС-ЭМ’’ болон бусад Британийн боловсролын байгууллагууд оролцоно. 

Хоёр өдөр үргэлжлэх фестивалийн үеэр тэтгэлэгт хөтөлбөрүүд, IELTS-н шалгалт, Британийн виз, Англи хэлний сургалт, Британийн Засгийн Газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэргэжилтнүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой бөгөөд Англи хэл дээрх номын худалдаа явагдана. Мөн бүтэн өдрийн турш олон сонирхолтой семинар, ярилцлагуудад үнэ төлбөргүй суух боломжтой. 

Фестивалийн хөтөлбөр: 

Inspire Me Festival-н нэгэн онцлох илтгэгч нь Линда Круиз байх юм. Линда Круиз нь сурагчдын манлайллын хөтөлбөр болох Race4Good-н үндэслэгч, олон улсын хүмүүнлэгийн элч, илтгэгч болон зохиолч юм. Тэрбээр буу тулгасан босогчдын армиас зугтаж, осгох аюулд орж байсан ч амьд гаран дэлхийг өөрчилж буй хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтын 12-т ордог манлайлагч эмэгтэй. 

Линда Круиз ‘’Дэлхийн иргэнийг бэлдэх нь: Хэрхэн аз жаргалтай, сайхан амьдарч, өөрчлөлтийг авчрах вэ?’’ сэдвээр илтгэл тавина

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт: ‘’ Британийн ЭСЯ-с зохион байгуулж буй ‘’Inspire Me Festival’’-д Монголын залуусыг хүлээн авахдаа баяртай байна.  Энэ жил олон гайхалтай байгууллагууд, илтгэгчид оролцон сонирхолтой мэдээ мэдээлэл өгөн яриа хийж бид бүхний бүтээлч санаанд оч бадраах болно. Тус арга хэмжээ нь Монголын залуусын боловсролын хөтөч болно гэдэгт найдаж байна. Хүн бүхний амьдралд шинэ зүйлийг сурах эрмэлзлийг асаасан үлгэр дуурайлал үзүүлсэн хэн нэгэн байдаг. Тэгвэл та бүхэн манай фестивальд хүрэлцэн ирж тэрхүү үлгэр дуурайлал тань болох хүнтэйгээ уулзана гэдэгт найдаж байна’’ гэжээ. 

Тус арга хэмжээ нь үнэ төлбөргүй 9-р сарын 23, 24-ний 12:00-18:00 цагийн хооронд Хүүхдийн Парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах ‘’White Rock’’ төвд болох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ хуудаснаас авна уу. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.