Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хүүхдийнхээ дотны найз, үнэнч зөвлөх нь байх энгийн аргууд

Эцэг эхчүүд сэтгэл зүйн хэрэгцээг гэхээсээ, физиологийн хэрэгцээнд түлхүү анхаардаг


Эцэг эхчүүдийн ихэнх нь би хүүхдээ сайн сонсдог, тэдэнтэй ярилцдаг гэдэг боловч хүүхдүүд нь эсрэгээрээ тэд сонсдоггүй, ойлгодоггүй гэсэн зөрүүтэй мэдээлэл өгөх нь элбэг. Тэгэхээр хоёр үеийнхний дунд харилцан ойлголцолд хүрэхгүй байгаа энэ үзэгдэл маш их тархацтай байгааг ССҮТ-н хүүхдүүдийн дунд явуулсан судалгаа батлан харуулав. /нийгэм сэтгэл зүйн хөгжил/

Шалтгаан нь юу вэ?

  1. Эцэг эхчүүд хүүхдийнхээ яриаг гүйцэд сонсдоггүй. Харилцааны явцад хүүхдийнхээ хэлэх гэсэн санааг бүрэн гүйцэд сонсолгүй, өөрт төрсөн бодол сэтгэгдлийг хэлж, зааж зааварчилдаг. Эцэст нь эцэг эх өөрсдөө л маш их ярьсанаас болж "би хүүхэдтэйгээ ярилцдаг, тэднийг маш сайн сонсдог” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
  2. Эцэг эхчүүд сэтгэл зүйн хэрэгцээг гэхээсээ физиологийн хэрэгцээнд түлхүү анхаардаг. Томчууд бид өдөр тутамдаа дараах мэдрэмжүүдийг мэдэрч байдаг. Үүнд: даарах, халууцах, өлсөх, цангах, айх, баярлах. Эдгээр мэдрэмжүүдэд нэн түрүүнд анхаарал хандуулснаар би хүүхдээ маш сайн ойлгож, сонсдог гэсэн ташаа ойлголтыг өөрсөддөө авч байдаг.
  3. Эцэг эхчүүд өөрсдөө худал ярихыг багаас нь үлгэрлдэгээ анзаардаггүй. Жишээ нь: даргыгаа залгах үед хүүхэддээ "утас аваад аавыгаа байхгүй гэж хэлчих”- гэж зааж өгдөг.

Яаж хүүхдээ сонсдог болох вэ?

Анхааралтай сайн сонсож яриаг нь дуусгаж байх хэрэгтэй. Ингэснээр таны эргэлзээ тайлагдаж та түүнийг илүү сайн сонсож ойлгох болно.

Хүүхдийнхээ байр сууринд өөрийгөө тавьж сур. Хэрвээ би хүүхдийнхээ оронд байсан бол "магадгүй би 13 настай байсан бол яах байсан бэ?” гэж тухайн зүйлд ханддаг, боддог байх хэрэгтэй.

Үргэлж сайн дэмжигч гэдэг итгэлийг төрүүлж, мөн итгэлийг даа. "Аавд битгий хэлээрэй” аавд дамжуулсныг мэдсэн тохиолдолд хүүхэд танд итгэж өөр зүйлийн талаар ярихгүй. Хүүхдийнхээ итгэлийг олж авсаны дараа хүүхэд танд сэтгэгдлээ нээлттэй хуваалцдаг болно.

Зөв бурууг нь хослуулан тайлбарла. Эцэг эхчүүд бурууг нь олж хараад зөвийг нь орхигдуулдаг. Хийсэн зүйлийн юу нь буруу, юу нь зөв болох талаар мөн гарах үр дагаварыг нь маш сайн ойлгуулах ёстой. Хүүхэд бүхэн өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн хувь хүн учраас түүнд бас таалагддаг, таалагддаггүй зүйл гэж байгаа гэдгийг сана.

Хүүхэдтэйгээ ярилцах тогтмол цаг гарга. Өдөрт хүүхэддээ багахан ч гэсэн цаг гаргаж юу хийсэн талаар? Ямар байсан тухай? Маргааш юу хийх? талаар ярилцаж сонсож хэвшсэнээр дараагийн удаа хүүхэд тань таныг асуугаагүй байхад танаас асуух болно.

Танд амжилт хүсье

Сэтгэл судлаач: Ц.Нямцэцэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Франк Чамизо ДБНХ-г шүүмжиллээ
2
1 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
3
1 цагийн өмнө
Ажил дээрээ адлагдаж байгааг чинь илтгэх 5 шинж
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
6
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.