Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Илүү бага цаг унтаж, их цаг сэрүүн байх 4 арга

Бид яагаад заавал шөнө 7-9 цаг унтаж, хуучин хэмнэлээрээ байх ёстой гэж? Илүү бага хугацаанд нойр авч, илүү ихийг бүтээх боломж бидэнд байна.


Дэлхий дахинд бид нэг зүйл дээр дуу нэгтэй санал нэгддэг. Энэ нь бид орой унтаад, өглөө сэрдэг тухайд. Гэхдээ шинжлэх ухаан бидэнд арай өөр зүйл хэлж байгаа бөгөөд бүгдээрээ туршаад үзвэл ямар вэ?

Монофасик мөчлөг буюу бидний уламжлалт унталт

Энэ нь хамгийн түгээмэл унтлагын мөчлөг юм. Шөнөдөө 7-9 цаг нойрсдог.

Давуу тал:

Хамгийн зөв, тохиромжтой мөчлөг.

Нойрсох болон сэрэхэд хамгийн тохиромжтой цаг.

Нойрондоо нас барах эрсдэл бага.

Сул тал:

Шөнийн ээлжний ажилчдад таарамжтай бус.

Бас харьцангуй их цаг авдаг.

Хэнд хамгийн тохиромжтой вэ?

5-9 цаг ажилладаг хүмүүс.

Гэхдээ Монофасик бол маш олон мөчлөгүүдийн ердөө нэг нь юм. Гэхдээ судалгаагаар үүнээс өөрөөр нойр авах боломжтой мөчлөгүүд олон байгаа аж. 

Бид яагаад заавал монофасик буюу бидний цаанаасаа дагадаг мөчлөгөөр явах ёстой гэж. Түр хугацаанд ч болов мөчлөгөө сольж, илүү ихийг бүтээж, амьдралын хэв маягаа өөрчлөх гээд үзээрэй.

 

1. Бифасик мөчлөг

Шөнө 5-6 цаг унтаж, өдөртөө нэг удаа дугхийх.

Давуу тал:

Дугхийх нь ой санажинд сайн нөлөөтэй бөгөөд тархины үйл ажиллагаанд ихээхэн тустай.

Хэрэв та өдөр болгон энэ маягаар дугхийж байвал стресс буурч, зүрхэнд ач тусаа өгдөг.

Ядарч, нойргүй хоносон өдрүүдийн ядаргааг тайлж, нөхөж авах боломжтой.  

Сул тал:

Нойргүйдэлд автдаг хүмүүст дугхийлт нь муу зуршил болж үлдэж магадгүй.

Өвчний үед болон стресс, тавгүйтлийн үед нойрыг улам муутгана.

Хэнд хамгийн тохиромжтой вэ?

Энэ төрлийн унталтын мөчлөг түгээмэл тархсан улс оронд амьдарч байгаа хүмүүс. (Газар дундын тэнгис орчим болон Латин Америк)

Мөн оройн унталт болон өдрийн дугхийлт тохирч, ямар ч асуудал гарахгүй байгаа хүмүүс.

2. Эвэримэн мөчлөг

3.5 цагийн шөнийн унталт, мөн өдөрт 3 удаа 20 минут дугхийх.

Давуу тал:

Сэрүүн байх цаг хавьгүй уртсах болно.

Дугхийлт нь хүний биед тустай. Гэхдээ 20 минутаас хэтэрч болохгүй.

Сул тал:

Зайлшгүй өдөр дугхийж байх шаардлагатай болно.

Нойр авах цаг маш бага (Өдөрт 4.5 цаг)

Хэнд хамгийн тохиромжой вэ?

Убермэн болон Димаксион унталтын мөчлөг тохирохгүй байгаа хүмүүс.

Ажиллах цагаа ихэсгэх хүсэлтэй хүмүүс.

3. Димаксион мөчлөг

30 минутаар 4 удаа нойр авах.

Давуу тал:

Аль ч мөчлөгөөс илүү удаан сэрүүн байна.

Өдөрт ердөө 4 удаа дугхийх шаардлагатай.

Сул тал:

Дасахад хамгийн хэцүү мөчлөг.

Арай урт буюу 30 минутын дугхийлт нь тийм ч тохиромжтой биш байж болно.

Хэнд хамгийн тохиромжтой вэ?

Тийм их нойр авах шаардлагагүй хүмүүс.

DEC2 ген буюу бага унтагсад.

4. Убермэн мөчлөг

20 минутаар 6-8 удаа дугхийх.

Давуу тал:

Хэрэв үүнд хэвшиж чадвал та хаана ч хэдийд ч хүссэнээрээ нойр авч чаддаг болно.

Өдөр болгон ердөө 2 цаг шаардана. Бусад үед та сэрүүн байх боломжтой.

Бүх дугхийлт ердөө 20 минут шаардана.

Сул тал:

Дасах, хэвшил болгоход хэцүү.

Нойр авах болон сэрэх цагт тохирдоггүй.

Хэнд хамгийн тохиромжтой вэ?

Хатуу цагийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэн ажилладаг хүмүүс.

Маш шахуу хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болон маш бага цаг зав гардаг хүмүүс.

Мөн мэдээж шалгалтандаа зайлшгүй бэлдэх ёстой оюутнуудыг үүнд дурдахгүй бол болохгүй биз ээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
2 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
3
3 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
8
1
1
1
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.