Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Өвлийн улиралд ХАНИАД, ТОМУУ тусахаас сэргийлэх 19 энгийн арга

Та энэ энгийн 19 аргыг гайгүй мөрдчихвөл энэ өвөл алзахгүй ээ.


1. Өглөөний цайндаа тараг идэх.

Хоол боловсруулах эрхтний хямралаас сэргийлснээр ханиад томуунаас давхар сэргийлж болно. Тараг, кимчи зэрэг исгэлэн чанарын бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс бусад хүмүүсийг бодвол ханиад томуу тусах нь 12%-иар бага байдаг аж.

2. Цонхоо онгойлгох.

Өдрийн турш бүгчим, агааргүй шахам өрөөнд суугаад байвал таны өвчлөх магадлал нэмэгдэх болно. Багахан хугацаанд ч гэсэн цонхоо онгойлгож, цэвэр агаар оруулж, өрөөнийхөө агаарыг шинэчлэж байгаарай. Даараад байвал зузаахан юм өмсөж байгаад хэдхэн минут тэсчих.

3. Мөөг идээрэй.

Journal of the American College of Nutrition сэтгүүл дээр нийтлэгдсэн нэгэн судалгаан дээр мөөг дархлаа нэмэгдүүлдэг талаар бичигджээ. Өдөр тутам хоолондоо мөөг хэрэглэж байсан хүмүүс ямар нэгэн халдварт өвчин тусах нь бага бөгөөд дархлаа нь сайжирдаг байна. #Мөөгийгхайрлацгаая

4. Ханиаж, найтааж байгаа хүмүүсээс хол яваарай.

Ханиаж, найтаахад нянгууд 6 метр хүртэлх зайнд тархдаг. Хэрэв таны хажууд байгаа хэн нэгэн найтааж бас ханиалгаж байвал холдож байгаарай гэж хүсэх байна. Нянгууд агаарт тарж, амьсгалын замаар дамжин уушгинд очих тул ойр байгаа хэн ч өвчилж болно. Холдож явахыг бүдүүлэг үйлдэл гэж бодож болохгүй. Өөрийн тусын тулд бушуухан л холдсон нь дээр.

5. Уруул амандаа хүрэхгүй байх.

Нүүрэндээ хүрэхгүй байх нь таны өвчлөхгүй байх бас нэгэн арга юм. Хүн цагт ойролцоогоор 3 удаа гараараа хамар болон амандаа хүрдэг байна. Харин ингэснээр янз бүрийн нянгууд дамжиж болно. Энэ зуршлыг болиулахын тулд та юм хийгээгүй үедээ гаран дээрээ сууж байгаарай.

6. Илүү их унт.

Та шөнө сайн амарч, нойроо авах хэрэгтэй. Судалгаагаар 6-гаас бага цаг унтдаг хүмүүс бусад хүмүүсээс өвчлөх нь хурдан байдаг аж. Та дор хаяж 8 цаг унтаж байх хэрэгтэй. Гэхдээ тэгж унтах ёстой гээд ажил, хичээлээ таслан барин унтаад байв аа. Эртхэн орондоо ороорой.

7. Хамраа цэвэрлээрэй.

Та буцалгаж бүлээсгэсэн давстай усаар хамраа цэвэрлэж байх хэрэгтэй. Энэ нь таны өдрийн турш амьсгалахдаа хуримтлуулсан тоос шороо, бохирдлыг арилгахад туслах болно.

8. Цээжин дээрээ цохиж байгаарай.

Цээжний ясны гол хэсэгт, гурав дах хавирганы түвшинд байгаа цэгэн дээр цохиж байх хэрэгтэй. Хэдэн цаг болоод л ганц хоёр минутын турш зөөлөн зөөлнөөр үргэлжлүүлэн цохисоор байвал бусад нянтай тэмцдэг булчирхай илүү чөлөөтэй ажиллах болно.

10. Халуун юм сайн уух.

Халуун аньс, сүү, чацаргана бас аарц, ер нь халуун юу ч хамаагүй ууж нянгуудыг үхжүүлэн, өөрийн дархлаагаа сайжруулж байгаарай.

11. Давстай бүлээн усаар хоолойгоо зайлах.

Давс үнэхээр нян тээгчийг устгадаг. Та хоолойгоо ийн зайлснаар янз бүрийн бохирдол, нянгуудыг хоолойноосоо зайлуулах боломжтой. Залгиж бол болохгүй шүү.

12. Шөл уух.

Ер нь ямар ч орцтой бай шөл таныг ханиад томуунаас сэргийлэх болно. Мөн хэрвээ та хэдийнээ ханиад хүрсэн бол сармистай шөл халуун дээр нь ойр ойрхон ууж, дулаан хөнжилдөө хүйтэн агаар оруулахгүйгээр хэвтээрэй.

13. Халбага зөгийн бал.

Зөгийн бал бол 100% органик зүйл. Харин органик зүйл ямагт хүний биед сайнаар нөлөөлөх болно. Та нэг халбага зөгийн бал идвэл дархлаа сайжирч, бие тэнхрэх болно.

14. Таны хоолой их өвдөж, юм залгихад хөндүүрлэж байна уу?

 Хүйтэн, нарийхан мөсөн зайрмаг өвдөлтийг намдаах болно. Хорыг хороор ээд том том хазаад идэх нь буруу шүү. Зүгээр л сайхан гулгуул.

15. Ногоо идэх.

Та хэрвээ хүнсний ногоо тийм ч их хэрэглэдэггүй бол зайлшгүй хэрэглэх шаардлагатай боллоо. Учир нь та ногоогүйгээр амин дэмийг “тултал нь” авах боломжгүй. Дургүй байсан ч гэсэн хамаагүй та эрүүл мэндээ бодоод ногоог хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Хэрвээ таны хүүхдүүд идэхгүй гээд байвал хүчээр ч хамаагүй идүүлж байгаарай. Амжилт хүсье.

16. Бүх юмыг цэвэрхэн байлга.

Гэртээ байнга цэвэрлэгээ хий. Хувцсаа байнга угаа. Юм лгоны тоосыг арч. Аливаа зүйлст чадахаараа бага хүр. Ингээд л болоо. Шороо идэж өссөн гэх мэт утгагүй яриа адил зүйл байж болохгүйг анхаарна уу. Учир нь та шорооноос амандаа жоохон л хүргэвэл өнгөрөө, та амаараа дүүрэн нянтай болно. Компьютер дээрээ сууж байгаад гараа угаалгүй юм идэх, хүрэх талаар бол бүр бодоод ч хэрэггүй шүү. Хувийн ариун цэвэртээ маш сайн анхаараарай.

17. Өглөө юм идэж гарч бай.

Та арай өглөө өлөн гүйж гарчихаад завсарлагааныхаа цагаар л нэ юм олж идэх гээд хэдэн тийш сэлбэлзэж яваа юм биш биз? Тэгж болохгүй. Хүчтэй бие нянг дор нь эсэргүүцнэ. Өлөн ходоодтой байвал нянгууд таныг дор нь бүсэлж авах болно. Надад итгээрэй, өглөөний цайг заавал ууж бай.

18. Тэврэлдэцгээе.

Хамгийн сайхан аргуудын нэг шүү. Та зүгээр л даарсан үедээ хүнтэй тэврэлдэж, хүний биеийн дулааныг мэдрэх хэрэгтэй. Шөнө унтахдаа хүн тэвэр. Болохгүй бол тоглоом тэвэр. Гадуур явж байхдаа гар гарнаасаа атгалц. Хүнийг хүнээс өөр юу ч тийм сайн дулаацуулж чадахгүй. Энэ хүүхэд лав хамтдаа тэврэлдэж унтахын сайхныг яс махандаа шингэтэл ойлгосон байна.

19. Өөрийгөө бодож дулаан хувцсаа өмс.

Өвөл ер нь яаж ч харагдсан яах вэ дээ. Өнхөрч яваа цасан бөмбөлөг шиг харагдсан ч хамаагүй та чадахаараа дулаахан явж бай. Энгэрээ задгайлж, малгайгүй яваа хүн догь биш хэцүүхэн л харагддаг юм шүү. Хэрэв хүмүүс таны зүг хараад байвал гоё харагдаж байгаа болохоор биш өмнөөс чинь аараад л тэр. Тиймээс ямар ч өнгөний зохицолгүй байлаа ч, бүр 5 өнгө нэг дор байлаа ч хамаагүй дулаахан хувцаслаж, энэ хүйтэн өвлийг өнөтэй давцгаагаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
9 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
9 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
9
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.