UBLife Logo
Спорт

О.Төгс-Эрдэнэ хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

У.Чинзориг
У.Чинзориг
О.Төгс-Эрдэнэ хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Мексикийн Гуадалахара хотноо хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ 11-р сарын 15-23-ны өдрүүдэд явагдаж байна. 

64 кг-ийн жинд өрсөлдсөн Отгончимэгийн Төгс-Эрдэнэ огцомоор 95 кг-ийг өргөж хүрэл медаль хүртэв. 

Тэрбээр хүндийн өргөлтийн төрлөөрх залуучуудын ДАШТ-ээс монгол тамирчдын долоо дахь медалийн болзлыг хангасан нь энэ. 

Тодруулбал, 1978 онд эрэгтэйчүүдийн ангиллаас Д.Энхбаатар хүрэл медаль хүртэж байсан бол гавьяат тамирчин М.Анхцэцэг нэг алт, хоёр мөнгө, О.Дархижав хоёр хүрэл медалийг ДАШТ-ээс авчирсан билээ. 

О.Төгс-Эрдэнийн хувьд, өнгөрсөн жил залуучуудын ДАШТ-ий дөрөвдүгээр байрт шалгарч, өсвөрийн Азийн АШТ-д түрүүлсэн амжилттай тамирчин юм. Тэрбээр мөн Монгол Улсын өсвөр үеийнхний дээд амжилтыг 16 удаа, залуучуудын дээд амжилтыг дөрвөн удаа шинэчлээд байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.