Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хүмүүс хэдийнэ “All I want for Christmas is you” дуунд “догдолж” эхэлсний баталгаа энэ

Шинэ жил нэгэнт хаяанд иржээ.


Дуучин Мариа Кэйригийн 1994 онд дуулсан “All I want for Christmas is you” дуу магадгүй орчин цаг үеийн хамгийн эрэлттэй шинэ жилийн дуу байх. Энэ жилийн баяраар ч ялгаагүй “All I want dor Christmas is you” дуу хаа сайгүй эгшиглэж мэдэхээр байна. Жил жилийн шинэ жил, зул сарын баяр ойртох бүрийд баярын дуу сонсож, “Гэртээ ганцаараа”, “Love actually” кино үздэг хүмүүсийн тоо нэмэгддэг болохыг интернэт хайлтын тооноос нь харж болно. Тэгвэл дөнгөж арваннэгдүгээр сар гарч байхад Youtube-ийн статистик баримт зул сар хаяанд ирсэнийг харуулж байна.

Зак Кол нэртэй твиттер хэрэглэгч Мариа Кэйригийн дууны хайлт нэмэгдэж эхэлснийг харуулах нэгэн энгийн графикийг хуваалцжээ. “Эхлэх нь энэ дээ” гэх тайлбартай энэхүү графикаас харвал жил бүрийн он солигдох мөч ойртох тусам “All I want for Christmas is you” дууны хайлт огцом нэмэгддэг аж. Колийн постлосон энэ график одоогийн байдлаар 65 мянга гаруй твиттер хэрэглэгчид Like дараад байгаагын дотор дуучин Кэти Перри хүртэл харагдана лээ.

Зургаан жилийн өмнө Youtube-д тавигдсан энэ дууны бичлэгийг одоогоор 184 сая удаа тоглуулж үзсэн байна. Харин өнгөрсөн жилийн баярын үеэр хэрэглэгчид энэ дууг өдөрт дунджаар 4.5 сая удаа тоглуулж үзсэн бол энэ жил нэг өдрийн тоглуулалт бараг 6 саяд хүрч мэднэ хэмээн Time таамаглаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
2
1 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
3
2 цагийн өмнө
Франк Чамизо ДБНХ-г шүүмжиллээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
21
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.