Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Авъяаслаг Монголчууд”-ын хагас шигшээд ТЭНЦЭХ ЁСТОЙ байсан 6 оролцогч

Тэд яагаад тэнцсэнгүй вэ?


Өчигдөр “Авъяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн хагас шигшээд тэнцсэн 32 оролцогчийг зарласан. Шүүгчдийн шалгаруулалтаар “Алтай” хамтлаг, Анххүү, Ганбүргэд, Цэнгүүн, Оюу, Дүгэрсүрэн тэргүүтэй оролцогчид тэнцжээ. Тэгвэл үзэгчдийн дунд хүлээлт үсгэж, хэдийнэ өөрийн гэсэн дэмжигч, фенүүдтэй болоод байсан хэд хэдэн үзүүлбэр хагас шигшээд тэнцээгүй нь олны гайхшралыг төрүүлээд байна.

Хагас шигшээд шалгарах ёстой байсан оролцогчид

1. Б.Жаргалсайхан “Илбэдүүлсэн нимбэг”

Хагас шигшээд шалгарсан оролцогчдын дийлэнх нь дуучид байгаад зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна.

Мөн илбэчин залуу, саатай зураач нарыг “санагалзсан” хүмүүс олон байгаа харагдана.

Б.Жаргалсайханы үзүүлбэр бол яах аргагүй хагас шигшээнд тэнцэх ёстой үзүүлбэр байсан юм.

Үзэгчид бүр ингэж үзэл бодлоо илэрхийлж байна.

2. Ж.Даваа “Саатай зураач”

Хүмүүсийн хамгийн их харуусаж байгаа тэнцээгүй оролцогчдын нэг бол Ж.Даваа.

Түүний үзүүлбэр бол яах аргагүй авъяас шаардсан онцгой үзүүлбэр байсан.

3. Ч.Ариунбаатар “Дугуйтай нисгэгч”

Энэ олон дуу, бүжгийн үзүүлбэрийн дунд энэ шиг ийм экстрим үзүүлбэр л дутаж байна. Өнгөрсөн жилийн нэвтрүүлэгт орж хасагдсан дугуйтай оролцогчийн адил харамсалтай замаар явсан Ч.Ариунбаатар хагас шигшээд тэнцэх ёстой байсан.

Үзэгч олон ч ийм бодолтой яваа харагдана.

4. А.Эрдэнэцэцэг “Өхөөрдөм чоно”

“Өхөөрдөм чоно” Энжи охиныг үгүйлсэн үзэгч олон байна.

Тэр бол яах аргагүй насандаа баймгүй авъяастай охин байсан.

5. Б.Хүрэлбаатар “Өнгөлөг ирээдүй”

Өчигдөр энэ асуулт нэг биш хүний толгойд орж ирсэн нь гарцаагүй. Дарханы “СОС” хүүхдийн асрамжийн төвийн өхөөрдөм хүү Б.Хүрэлбаатар энэ шоунд утга учир нэмж байсан чухал оролцогчдын нэг байсан юм.

6. Б.Золбоо “Хөөрхөн хийлч”

Хэрвээ шүүгчид хийлч бүсгүйг тэнцүүлсэн байсан бол бид хагас шигшээнд хийл, нугаралт хослосон гайхалтай үзүүлбэр үзэх байлаа. Б.Золбоо нэгдүгээр шатны шалгаруулалт дээр л бараг дараагийн үзүүлбэрээ бэлдчихсэн мэт итгэл дүүрэн харагдаж байсан шүү дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Миягино дэвжээ Исэгахама дэвжээтэй нэгдлээ
2
17 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
3
17 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
19
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.