Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Илүү аз жаргалтай байхын тулд гэртээ хийх 9 өөрчлөлтийг ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ

Та энэ 9 зүйлийг хийснээр хамаагүй аз жаргалтай, өөдрөг байх болно гэдгийг батлан хэлье!


1. Ногоон эсвэл шар өнгийн ханатай болох.

Амстердамын их сургуулийн судалгаагаар энэ хоёр өнгө хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг болохыг олж тогтоожээ. Мэдээж та эдгээр өнгөнүүдээс өөрт хамгийн тааламжтайг сонгох хэрэгтэй. Навчны ногоон, эсвэл илүү гэрэлтэй гээд олон төрөл байдаг бөгөөд та аль болох зөөлөн өнгийг сонгоорой.  

2. Шинэхэн цэцэгнүүд тавих.

Үхсэн цэцгийг хаях шиг гунигтай бас мөнгөний гарз мэт мэдрэмж байхгүй биз ээ. Гэвч цэцэг хүнийг илүү жаргалтай болгодог байна. Нэгэн судалгаагаар цэцэг амьдрах хүсэл зоригийг улам бадрааж, илүү эрч хүчтэй, өөдрөг болгодогийг тогтоожээ. Тиймээс та илүү удаан амьдардаг, өнгөлөг цэцгийг сонгож гэртээ тавиарай.

3. Сэтгэлд хамгийн ойр гэрэл зургууд тавих.

Та хэрвээ тайван байж чаддаггүй, гэр орон нэг л хүйтэн хөндий санагдаж, бас шөнө орой их л тавгүй байдаг бол хуучны болон сэтгэлд хамгийн ойр гэрэл зургуудаа угаалган, жаазанд хийж тавиарай. Гэхдээ хэт том биш, жижигхэн, цэвэрхэн, энгийн байх ёстой шүү. Энэ нь таныг илүү тайвшруулж, дотно дулаан мэдрэмж төрүүлнэ.

4. Ваниллын үнэртэй лаа асаах.

Стресс дүүрэн ажлын дараа гэртээ хариад лаа асаадагт нэг учир бий. Учир нь лаа таныг юунаас ч илүү тайвшруулж, амрааж чадна. Гэхдээ лааны үнэр хамгийн чухал. Хэрэв ваниллын үнэртэй лаа асааж тавьбал сэтгэл санаа хамаагүй дээрддэг байна. Та лаа худалдаж аван, ойр ойрхон асааж заншаарай.

5. Тэмдэглэлийн дэвтэр байрлуулах.

Тэмдэглэл хөтлөх нь дан ганц тайвшруулах бус бүр ирээдүйн сэтгэл санааны байдалд ч нөлөөлөх хүчтэй аж. Хуучин бичиж байсан тэмдэглэлээ унших нь хүнийг илүү аз жаргалтай болгодог гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс та аль болох идэвхтэйхгээр тэмдэглэл хөтлөн, түүнийгээ хадгалж байгаарай.

6. Бяцхан, үсэрхэг найзтай болох.

Хүний хамгийн сайн анд нөхөр гэж нохойг нэрлэдэг нь зүгээр ч нэг тэгсэн хэрэг бас биш юм шүү. Судалгаагаар тэжээвэр амьтантай байх нь хүнийг ганцаардал, сэтгэл гутралаас сэргийлдэг бөгөөд амьтад эзэндээ ямагт анхаарал халамж мэдрүүлж байдгийг тогтоосон байна.

7. Цэцгийн үнэр.

Дараагийн удаа та үнэртүүлэгч, агааржуулагч сонгохдоо цэцгийн зөөлөн үнэртэйг сонгож аваарай. Хамар тархитай холбоотой тул үнэрийг дор нь хүлээн авч, сэтгэл санаанд нөлөөлдөг. Тэр тусмаа цэцгийн үнэр хүнийг улам эрч хүчтэй болгож, сэргээдэг байна.

8. Ор засах, хураах.

Өглөө бүр ороо засан өдрийг эхлүүлэх нь хүнийг улам эрч хүчтэй болгодог аж. Hunch.com сайтын явуулсан судалгаагаар ороо өглөө бүр хураадаг хүмүүсийн 71% нь өдрийг хамаагүй эрч хүчтэй эхлүүлдэг, ороо хураалгүй явдаг хүмүүсийн 62% нь эрч хүч муутай, тухгүй явдаг гэдгийг тогтоожээ. Тав тух, эрч хүч мэдрэхийг хүсвэл та өглөө босоод хэдхэн минут илүү зарцуулан, ороо хурааж байгаарай.

9. Бас санах ёстой нэг зүйл бол: Илүү бага байх нь хамаагүй дээр.

Нэгэн судалгаагаар гэртээ маш олон, овор хэмжээ ихтэй тавилгатай байх нь илүү стресстүүлдэг гэдгийг тогтоожээ. Илүү бага, бас орон зайг илүү ашигласан тавилгууд таныг гэртээ ирэхэд таатай мэдрэмж мэдрэхэд туслах болно. Та илүү аз жаргалтай амьдрахыг хүсвэл овор ихтэй, замбараагүй орчноос аль болох зайлсхийгээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
43
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.