Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

UB.LIFE-ийн туршилт: Та найз нөхөдтэйгөө гадуур гарахдаа ихэвчлэн ямар пиво уудаг вэ?

Энэ удаад бид “Сэнгүр” шар айргийг туршиж үзлээ.


Та найз нөхөдтэйгээ гадуур гарахдаа ихэвчлэн юу уудаг вэ? Энэ асуултыг бид UB.LIFE-ийн туршилтад оролцогчдоос асуусан юм. Сонирхолтой нь тэд дуу нэгтэй "Сэнгүр" гэж хариулж байсан. Тэгвэл залуусын түгээмэл хэрэглээ болоод буй “Сэнгүр”-ийн гурван төрлийн шар айрагны амт, онцлог давуу талын тухай тэд ийн ярьж байна.

Туршилтад оролцогчид:

Д.Цогбадрал "Сэнгүр", Г.Чимэдлхам "Сэнгүр радлер" харин Н.Эрдэнэбаяр "Сэнгүр вайт" шар айрагны тухай юу хэлэхийг хамтдаа сонирхоцгооё. Та тэдэнтэй санал нэг байна уу?

Сэнгүр

Сэнгүрийг сонгох шалтгаан: Шартуулдаггүй. Дийлэнх шар айргийг хоёроос илүүг уухад л маргааш нь толгой өвдөөд байдаг. Харин "Сэнгүр"-ийг замбараагүй их уугаагүй л бол шартуулах нь гайгүй.

Ямар хүн уухад тохиромжтой вэ: Амт нь зөөлөн болохоор бараг хүн бүрт тохирох байх. Гаднынхан Монголд ирээд "Сэнгүр", "Алтан говь" шар айргуудыг хамгийн аятайхан нь гэж ярьдаг юм билээ.

Давуу тал: Зарим пивоны алкохол нь, эсвэл аль нэг орцны амт нь арай илүү амтагдаад байдаг. Харин Сэнгүрт ямар ч илүү амт байхгүй, сайн балансалсан санагддаг. Бас шартуулдаггүй нь энэ пивоны хамгийн том давуу тал. Гэхдээ мэдээж маш их хэмжээгээр уувал шартах л байх л даа.

Сэнгүр вайт

Сэнгүрийг сонгох шалтгаан: Харин монголчуудад маань энэ төрлийн пиво харьцангуй шинэлэг гэж хэлж болох байх. Анх Герман, Бельгид үйлдвэрлэж байсан юм билээ. Ийм шар айргийг хийхэд ашигладаг улаан буудай нь харьцангүй үнэтэй гэсэн. Харахад шүүлтүүргүй пиво гэж андуурахаар. Гэхдээ бүүдгэр өнгөтэй, илүү өтгөн, өвөрмөц амттай болохоор арай өөр юм байна лээ.

Ямар хүн уухад тохиромжтой вэ: Амт нь илүү зөөлөн тул гашуун пивоны амтанд дургүй хүмүүст, эсвэл эмэгтэйчүүдэд тохиромжтой юм болов уу. Гэхдээ алкохолын агууламж нь энгийн "Сэнгүр"-ээсээ арай өндөр болохоор манайхан тааруулж уувал зүгээр байх.

Давуу тал: Ер нь "Сэнгүр"-ийн пивонуудыг уухаар маргааш өглөө шартдаггүй нь л хамгийн том давуу тал нь юм уу даа. Дээрээс нь энэ төрлийн "Hoegaarden", "Kaltenberg", "Paulaner" зэрэг шар айраг их үнэтэй байдаг бол "Сэнгүр Вайт" Монголдоо үйлдвэрлэж байгаа гэдгээрээ харьцангуй хямд байдаг нь аштай шүү. 

Сэнгүр радлер

Сэнгүрийг сонгох шалтгаан:

Би ерөнхийдөө пивоны уламжлалт амтанд нэг их дуртай биш. Гашуун ч гэмээр нэг л сонин амттай санагдаад байдаг юм. Тийм болохоор пиво ууж ер нь чаддаггүй. Гэхдээ зөөлөн амттай, жимстэй пиво бол арай өөр хэрэг. "Сэнгүр" энэ жил Монголын анхны радлер пивог гаргасан юм билээ. Хамгийн анх манай найзууд намайг пиво ууж чаддаггүй болохоор "Сэнгүр радлер"-ыг санал болгож байсан. Тэгэхэд би найзууддаа “Та нар ийм пиво гарсан гэж надад эртхэн хэлж байхгүй яасан юм” гэж байсан шүү :)) Тэр үеэс хойш пиво уухаар бол "Сэнгүр радлер"-ыг авдаг болсон.

Ямар хүн уухад тохиромжтой вэ:

Ундаа шиг жимсний амттай, мөн алкохолын агууламж багатай (1.9%) болохоор эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой болов уу.

Давуу тал: "Redd’s", "Corona" зэрэг хэтэрхий нялуун, жимсний амттай бусад пивотой харьцуулахад нимбэгний амт нь яг тохирсон, аятайхан санагддаг. Гаднын радлер пивонуудын сахарын хэмжээ нь маш их, бас толгой өвтгөдөг шүү дээ.

Би Японд байхдаа ч пиво ууж чаддаггүй байсан. Шар айрагны соёл дэлгэрчихсэн Япон зэрэг оронд хүмүүс нь бараг өдөр бүр заавал нэг пиво уудаг. Хоолныхоо дараа ч юм уу, эсвэл зүгээр ам цангасан үедээ хүйтэн пиво залгилдаг хүн олон. Харин Монголын шар айрагны алкохолын хэмжээ арай өндөр байдаг болоод ч тэр үү хүмүүс заавал согтохын тулд уудаг гэсэн буруу ойлголттой явдаг байх. Харин "Сэнгүр радлер" амт, алкохолын агууламжийн хувьд ч энгийн, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой юм шиг санагддаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
2
2 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
3
3 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.