Хайх зүйлээ бичнэ үү

мин

Инстаграм дээр LIVE бичлэг хийх боломжтой боллоо

Алдаж болохгүй мөчийг бусадтай хувалцаалах шинэ боломж


Өчигдөр Истаграмаас хэрэглэгчиддээ зорилж хоёр шинэ өөрчлөлт танилцууллаа. Нэг нь инстаграм дээр Instagram Stories буланд LIVE бичлэг хийх боломжтой болсон бол, нөгөө нь Instagram Direct буюу найзууд хоорондоо шууд зураг болон бичлэг дамжуулдаг байсныг болиулсан байна.

Инстаграм албан ёсны цахим хуудастаа “Өнгөрсөн наймдугаар сард бид Instagram Stories-ийг танилцуулсан билээ. Хүмүүс профайл дээр нийтлэдэг зургуудаас гадна өдөр тутмын амьдрал дээр хийдэг мөчүүдээсээ хуваалцах боломжийг олгож буй энэ цэс өнөөдөр 100 сая гаруй байнгын хэрэглэгчтэй болсон байна. Өнөөдрийн энэ шинэчлэлт та бүгдэд  гайхалтай мөчүүдээ хуваалцах илүү чөлөөтэй боломжийг олгох юм” хэмээн бичжээ.

LIVE бичлэг

Instagram Stories-д тань хадгалагдсан LIVE буюу шууд бичлэгүүд найзууд болон дагагчидтайгаа илүү ойр байхад тань туслана. Шууд бичлэгээ хийж дууссаны тань дараа тэр бичлэг инстаграм апп-аас алга болох тул та хүссэн үедээ хүссэн зүйлээ хуваалцах боломжтой.

Ийм бичлэг хийхэд тун хялбар. Та ердөө хамгийн баруун тал дахь LIVE хэсгийг сонгож “Start Live Video” товчлуурыг дарснаар нэг цагаас хэтрэхгүй шууд бичлэг хийж болно. Зарим найзуудад тань шууд бичлэг хийж байгааг тань мэдээлсэн notification очно. Шууд бичлэг дамжуулж байхдаа та тайлбар бичиж ч болох юм.

Таны дагадаг хэн нэгэн шууд бичлэг хийж байгаа бол Instagram Stories цэсэн дэх профайл зургийнх нь доор “LIVE” гэсэн бичиг гарах болно. Шууд бичлэгээ цацаж байх үед нь та сэтгэгдэл бичиж, like дарж ч болно. Мөн “Top Live” хэсгээс хамгийн эрэлттэй байгаа шууд бичлэгийг ч олж үзэх боломжтой гээч.

Шууд бичлэгийн цэс ирэх өдрүүдэд дэлхийн өнцөг буланд нээлттэй болох юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
4 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
23
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.