Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ub.life-ийн туршилт: Та халаасандаа юу, юу авч явдаг вэ?

Хорвоо дээр хоёр төрлийн хүмүүс байдаг. Нэг нь халаасандаа хамаг амьдралаа бүгдийг нь багтаан, хэрэгтэй хэрэггүй олон юмс чихээд явдаг бол нөгөө нь харин ч эмх цэгцтэй байлгахыг илүүд үздэг. Гэвч үнэн гэвэл хорвоо дээр эхний төрлийн хүмүүс олон. Та харин аль нь вэ?


Хорвоо дээр хоёр төрлийн хүмүүс байдаг. Нэг нь халаасандаа хамаг амьдралаа бүгдийг нь багтаан, хэрэгтэй хэрэггүй олон юмс чихээд явдаг бол нөгөө нь харин ч эмх цэгцтэй байлгахыг илүүд үздэг. Гэвч үнэн гэвэл хорвоо дээр эхний төрлийн хүмүүс олон. Та харин аль нь вэ?

Туршилтад оролцогчид: 

Бид “Ub.life-ийн туршилт”-аараа энэ удаа хүмүүс халаасандаа юу авч явдгийг үзэхээр шийдлээ. 

Тэд халаасандаа юу, юу авч явааг хамтдаа сонирхъё.

О.Амартүвшин 

Утас, түлхүүр, чихэвч болон төрөл бүрийн карт. 

“Өнөөдөр хэтэвчгүй гарч ирсэн. Ер нь их олон карт авч явдаг. Юмнуудаа аль болох эмх цэгцтэй байлгаж, халаасандаа олон зүйл хийхгүй байхыг чадахаараа хичээдэг. Гэхдээ л олон картаа хооронд нь хольж, солих, яарсан үед ч бас хэцүү байдаг шүү”.

Г.Ариунзул

Улаанбаатар паспорт, хэтэвч, утас, тэмдэглэлийн дэвтэр, бал, "Dreamers Day"-ийн үзвэрийн тасалбар, USB, "Cafe 9"-ийн хөнгөлөлтийн карт. 

“Ажилд хэрэгтэй байдаг болохоор нэрийн хуудас, карт олныг авч явдаг. Бас дэвтрээ байнга авч явах шаардлагатай болох юм. Ер нь олон юм авч явах их тээртэй байдаг. Тиймээс аль болох эмх цэгцтэй байлгах гэж оролддог. Гэхдээ яарч сандарсан үедээ юмнуудаа хаа хамаагүй хийчихдэг учраас асуудал их гардаг”.

Б.Цэрэнсодном

Утас, чихэвч, банкны карт, NFC карт, тэмдэглэлийн дэвтэр, харандаа. 

“Би тийм их карт авч явдаггүй. Юнителийн саяхан гаргасан NFC картыг хамгийн түрүүнд шахам олж авсан. Автобусны U-Money карт, GG карт, Unitel сим гурав нийлээд нэг карт болчихоор хэтэвчиндээ олон карт авч явахгүй, олон юман дотор төөрөхгүй их амар байгаа". 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
14 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
14 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
2
22
0
0
0
0
0