Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

UB.LIFE-ийн туршилт: Та киног хэрхэн сонгож, хаанаас үздэг вэ?

Хүмүүс ихэвчлэн хаанаас, юунаас кино үзэж байгааг олж мэдэхээр дараах гурван оролцогчийг “UB.LIFE-ийн туршилт” буландаа урьсан юм.


Телевизийн өргөн нэвтрүүлгээр гарч байгаа бүхнийг үзэж суудаг цаг өнгөрч үзэгч олон нийт сонирхсон, хүссэн зүйлээ хаанаас ч олж үзэх боломжтой цаг иржээ. Тэгвэл бид энэ удаад хүмүүс ихэвчлэн хаанаас, юунаас кино үзэж байгааг олж мэдэхээр дараах гурван оролцогчийг “UB.LIFE-ийн туршилт” буландаа урьсан юм.

Туршилтад оролцогчид:

Д.БАТБАЯР

1.Та киног ихэвчлэн хаанаас үздэг вэ?

Би үзэхийг хүссэн киногоо ихэвчлэн интернэтээс хайж олж үздэг. Гол төлөв орос сайтуудаас. Байнга ордог сайтуудад маань хамгийн сүүлийн үеийн кинонууд бараг Монголд нээлтээ хийж байхтай нь зэрэгцэн ордог болохоор амар. Сүүлийн үед үзэх киногоо фэйсбүүк дэх “Жинхэнэ кино” гэдэг группийн гишүүдийн санал болгож байгаа бүтээлүүдээс сонгож, кино сайтуудаас хайж, эсвэл торрентоор татаж үзэж байна.

2.Ингэж үзэхийн давуу тал юу вэ?

Интернэтээс үзэхийн хамгийн том давуу тал нь шинээр гарсан кинонуудыг цаг алдалгүй үзэх боломжтой. Би кино сонирхогчийн төвшингөө бага ч болов ахиулж, киноны мэдлэг өндөртэй залуусын сонирхож, үзэж байгаа кинонуудаас аль болох хоцрохгүйг хичээдэг. Тийм болохоор интернэтээс олон янзын төрөл жанрын, бүхий л цаг үеийн киног олж үзэх боломжтой нь сайхан санагддаг. Интернэт орчинд бүх зүйл нээлттэй болсон өнөө үед  кино, дуу гээд хүссэн бүхнээ нэг товчлуур дараад л олж авах боломжтой шүү дээ. Тэгэхээр заавал цаг, мөнгөө үрж кино үзэхийн оронд интернэтээс татаад үзчихэд л хангалттай юм шиг санагддаг.

Интернэтэд ихэнх шинэ кино 480p хэмжээтэй байдаг. Миний бодлоор кино продакшнууд киноны вебсайтуудад бага чанартай бичлэгүүдээ зарчихдаг юм болов уу. Бүр кино театрт камер бариад биччихсэн хулгайн бичлэгүүд бишийг бодоход кино худалддаг маш том “хулгайн” сүлжээ байх шиг байгаа юм. Кино бол визуал урлаг. Гэхдээ миний хувьд өнгө, дуу дүрс гэхээс илүү найруулагчийн шийдэл, үйл явдал илүү чухал байдаг болохоор интернэтээс татаад үзчихэд асуудалгүй байдаг.

3.Харин сул тал нь юу вэ?

Зарим шинээр гарсан киног интернэтээс өндөр чанартайгаар олоход хэцүү байдаг. Мөн интернэтээс киног үнэгүй үзэж, татаж авах нь нэг талаар оюуны өмчийн хулгай хийж байгаа хэрэг юм л даа.

Зохиогчийн эрхийг хүндэлхийн зэрэгцээ өндөр чанартай кино үзэхийг хүсэж байгаа хүмүүст Univision-ийн кино сангаас кино авч үзэхийг санал болгомоор байна. Зарим үзэхийг хүссэн кино маань кино санд байвал тэндээс авч үзэх нь тун давгүй санагддаг шүү.

Ж.ХУЛАН

1.Та кино үзэхдээ ихэвчлэн хаанаас үздэг вэ?

Олон янз даа. Дуу, дүрс, график их сайн ашигласан бүтээлүүдийг кино театрт мэдэрч үзэхийг эрхэмлэдэг. Монголд тэр бүр гардаггүй киног бол торрентоор олж үзэхээс аргагүй. Бусдаар бол гэрийнхэнтэйгээ, амралтын өдрийн киног бол “Univision”-ийн видео сангаас авч үздэг. Кино сан нь баялаг, дундуур нь сурталчилгаа яваад байхгүй, хүсвэл хэсэг завсарлаад дараа нь үргэлжлүүлж болдог гэдэг утгаараа видео сан амар байдаг юм.

2. Ингэж үзэхийн давуу тал юу вэ?

Үнэхээр сонирхолтой, үзэхийг хүссэн киногоо бүрэн бэлтгэж байгаад, тааваараа үзэх л сайхан даа. Сүүлийн үед бас кино сангууд их баяжиж байгааг ч хэлэх үү, гэртээ амрахдаа “бөөндөж” үзэх хоббитой болоод байгаа шүү. Ажил ихтэй, гадуур явж амжихгүй үед гэртээ чанартай, албан ёсны эрхтэй кино үзэхэд кинонд хайртай хүний хувьд өөрт бас нэг тийм таатай сэтгэгдэл төрдөг.

Кино бол төсөөлөөгүй үүх түүх, сэтгэл хөдлөм үйл явдлаар дамжуулж биднийг хөглөж байдаг зүйл. Энэ ч утгаараа киноны тухай бичих, блогтоо рэвью хийх дуртай. Тийм учраас кино, түүнийг бүтээгчдэд өөрийн эрхгүй хүндэтгэлтэй хандмаар санагдаж, кино үзэхдээ ч шилж сонгож, цаг гаргаж, зорьж, бас албан ёсны эрхтэйгээр үзэх дуртай. Энэ боломжийг “Univision”-ийн видео сан олгодог. Мөн кино сангийн кинонууд бүгд монгол орчуулгатай байдаг болохоор хэлний өндөр мэдлэг, чадвар шаардахгүй.

Кино сангаас худалдаж авсан нэг киногоо гурван өдрийн турш хэдэн ч удаа дахин үзэхээс гадна гэртээ тааваараа гэр бүлийнхэнтэйгээ, эсвэл бүр найз нөхдөөрөө цуглаж үзэх боломжтой нь их таалагддаг. Зарим киноны анзаараагүй хэсэг, ойлгоогүй зүйлээ ахиж үзэж байж ойлгодог шүү дээ. Ийм үед татаж авсан киногоо дахиж үзэх боломжтой.

Сүүлд Univision-д “Бэлэгтэй кино цэс” нэмэгдсэн тухай танай сайтаас харсан. Тэрийг сонирхож үзнэ ээ.

3. Харин сул тал нь юу вэ?

Сул тал гэх юу байх билээ. Мэдээж гэртээ яг зорьж суугаад үзэхэд цаг гаргах талаасаа хэцүү. Гэнэт өөр зүйлд сатаарах, дуу нь гоё бол бүтэн цомгийг нь интернэтээс хайж “давхих”, утас дуугарвал хариулах гээд л саатах зүйл мундахгүй. Энэ бүхэн тэхдээ надаас л шалтгаалах сул тал болох юм даа. Бусдаар бол асуудалгүй. 

Э.УЯНГА

1.Та кино үзэхдээ ихэвчлэн хаанаас үздэг вэ?

Би ихэвчлэн кино театрт, аль эсвэл зурагтаараа HBO эсвэл монгол сувгуудаар гарч байгаа дажгүй кинонуудыг ухрааж үздэг. Сүүлийн үед телевизийн сувгууд олширч, сонирхолтой кино, нэвтрүүлэг олон болсон. Тийм болохоор интернэтээс хайж цаг үрэлгүй телевизийн сувгуудын санал болгож байгаа кинонуудыг үзэхэд таатай байдаг.

2.Ингэж үзэхийн давуу тал юу вэ?

Кино үзэхийн тулд заавал эрэл хайгуул хийнэ гэсэн зовлонгүй, амар гэх үү дээ. “HBO” сувгийн хувьд доороо хадмал орчуулгатай болохоор хэлний бэрхшээл, ойлгохгүйн зовлонгүй. Бас ухрааж үзэх боломжтой болохоор зар сурталчилгааг гүйлгэх, хүссэн үедээ зогсоож, завтай үедээ үргэлжлүүлж үзэх зэрэг их олон давуу талтай.

3.Харин сул тал нь юу вэ?

Телевизийн сувгаар кино үзнэ гэдэг нь нэг үгээр хэлбэл тааралдсан киногоо үзэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг онцгойлон үзэхийг хүссэн киногоо үзэх боломж хомс юм уу даа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Уржигдар
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
40
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.