Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийн мисст А.Баярцэцэгийн гаргаад буй 5 амжилт ба шалгаруулалтын 5 шат


Дэлхийн миссийн тэмцээний финал болоход таван өдөр үлджээ. Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа Алтангэрэлийн Баярцэцэг өндөр амжилттай яваа. Монголчууд миссээ дэмжиж гурван төрөлд санал өгөх боломжтой. 

А.Баярцэцэгийн хүмүүнлэгийн ажил эхний 24-т шалгарчээ. Удахгүй шилдэг 10 тодрох бөгөөд ялагчийг ирэх ням гарагт болох финал дээр шалгаруулна.

 

Өчигдөр Дэлхийн миссийн спортын шалгаруулалтын дүн гарч А.Баярцэцэгийн орсон “Улаанууд” багийнхан түрүүлжээ. Охид 100 м-ийн гүйлт, уртын харайлт, буухиа тэмцээнээр өрсөлдсөн аж.

 

Авьяасын төрөлд Бэла шилдэг аравт багтсан. Одоогоор “Mobstar” аппликэйшнээр шилдгийг шалгаруулах санал хураалт явагдаж байна. Та "Mobstar" аппликэйшн татаад *Miss World Official" гэж хаягаар хайгаад авьяасын шилдэг үзүүлбэрт үзүүлбэрт Монголдоо санал өгөөрэй. Ингэхдээ зүүнээс баруун тийш гулсуулан YES дараад коммент бичих шаардлагатай. 

Мультимедиа төрөлд шилдгийг шалгаруулах “Mobstar” аппликэйшний дүнгээр эхний гурван байраас буухгүй явж байгаа. Одоогоор Филиппин тэргүүлж байна.

 

Түүний танилцуулга видеог одоогоор 175 мянга гаруй удаа үзээд байна. Энэ төрөлд хандалтаараа тэргүүлж яваа Филиппиний миссийн видеог 600 мянган удаа үзжээ. Гурван сая хүнтэй Монголын гоо бүсгүй 100 сая хүн амтай Филиппиний төлөөлөгчтэй ийн өрсөлдөж байгаа нь тун өндөр үзүүлэлт

А.Баярцэцэг шилдэг 10-т багтах, эсэхийг шийдэхэд чухал нөлөөтэй  болоод байгаа, үндсэн таван шалгаруулалтын нэг болох топ моделийн шалгаруулалт пүрэв гарагт болох аж. Тэрбээр шүүгчдийн ярилцлагыг амжилттай давсан гэдэгт итгэлтэй байгаагаа бидэнд ярьсан юм. Гол санал хураалтаас гадна мультимедиа, авьяас гэх хоёр шалгаруулалтын аль нэгт түрүүлчихвэл түүний хувьд шилдэг аравт шалгарах нь тодорхой болох юм.

Шилдэг таван оролцогч тодрох хүртэлх таван үе шат

Спорт, авьяас, мультимедиа, хүмүүнлэгийн ажил, топ модель гэсэн таван төрөлд түрүүлсэн таван хүн шууд шилдэг 20-д багтана.

Шилдэг 20 оролцогч тайзан дээр ижилхэн богино даашинзтай гарч ирэхэд топ 10 гоо бүсгүйг зарлана. Финал эхлэхэд топ 10 нь хэдийнэ шийдэгдчихсэн байдаг.

Дэлхийн миссийн албан ёсны аппликэйшнээр хамгийн олон санал авсан оролцогч шилдэг 10-т ороогүй бол 11 дэх нь болж, финалд шалгарна.

Шилдэг 10 оролцогчийн хувийн танилцуулга гарч, урьдчилан бэлдсэн асуултуудад хариулна.

Шилдэг тав тодорч, шүүгчдийн асуултад тайзан дээр хариулна. Асуултыг урьдчилан мэдэх боломжгүй.

Дараа нь дэлхийн мисс тодорно. 

Дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж байгаа А.Баярцэцэгийн талаар сонирхолтой 11 баримтыг эндээс уншаарай. 

Түүнтэй хувь хүний үзэл баримтлал, уран бүтээлийнх нь талаар ярилцсаныг эндээс унших боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
18 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
19 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
19
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.