Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

УТААНЫ ЭСРЭГ Төрийн хийж буй ажил VS Иргэдийн хийж буй ажил

Тэгвэл утааг бууруулахын тулд хэн, юу хийж байна вэ?


Агаарын бохирдол аюулын харанга дэлдэж байгаа энэ үед амтай болгон л утааны тухай гомдоллож байна. Гэхдээ дэмий санаа зовж сууснаас илүү бодитой алхам хийж байж л бид эрүүл мэнд, үр хүүхдүүдээ хамгаалж чадна. Тэгвэл утааг бууруулахын тулд хэн, юу хийж байна вэ? Энэ асуултын хариултыг олохоор интернэтэд хайлт хийж үзэхэд ийм үр дүн гарч байна:

Цас бударч, хүйтний эрч чангарч эхэлсэн 11 сараас л агаарын бохирдол мэдэгдэхүйц нэмэгдэж эхэлсэн. Энэ бол гэнэт болсон аюулт үзэгдэл биш, жил бүр л бидний толгойны өвчин байсаар ирсэн асуудал.

Гэтэл манай төр засгийнхан энэ асуудлаар энэ сарын эхээр л дугарч эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 7-нд “БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа” гэх мэдээ ikon.mn сайтад нийтлэгдсэн байна. За больж үз дээ! Энэ мэтийн гэрээ, санамж бичгээр агаарын бохирдол буурдаг байсан сан бол бид өнөөдөр дэлхийн хамгийн цэвэр агаартай хотод амьдарч байх байсан биз.

Эх сурвалж: БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Харин өчигдөрхөн Ерөнхий сайд утааг эрчимтэй бууруулах шийдэл боловсруулах үүргийг шинжлэх ухааны академийнхэнд даалгасан. Сүүлийн жилүүдэд төрөөс ингэж эрдэмтэддээ найдаж үүрэг өгч байгаагүй.

Иймд утааг арилгах төслийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаа Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл амласан байна. Ямар ч байсан ашиг тусаа өгдөггүй “Утаагүй зуух”-наас арай бодитой санал дэвшүүлнэ гэдэгт нь л найдаж суухаас өөр яах билээ бид.

Эх сурвалж: Ерөнхий сайд утааг эрчимтэй бууруулах шийдэл боловсруулах үүрэг өглөө

Тэгвэл иргэд утаа буурна гэдэг хоосон итгэл тээж хүлээхээс залхаж, эрүүл мэнд, ирээдүй хойчийнхоо төлөө олон янзаар тэмцэж эхлээд байна.

Олон нийтийн сүлжээгээр иргэд утаа бууруулах арга, туршлагийг нэгэнтэйгээ хуваалцаж байна. Тухайлбал, Нарны эрчим хүчээр цэнэглэгддэг акумлятороор дулааны асуудлаа шийдэж чадсан гэр бүлийн тухай бичсэн байна.

Эх сурвалж: Манай найзын гэр яаж нүүрс түлдэггүй болсон бэ?

Аль эсвэл гэр хорооллын байшингуудын хана, шал, таазыг нэг төө буюу 20 см зузаан хөөсөнцөрөөр дулаалахыг уриалж байна. Ингэснээр нүүрсний хэрэглээ 4 дахин буурдаг тухай Токиогийн их сургуулийн магистрант Лука Ганзориг гэх залуу бичсэн байна.

Эх сурвалж: Улаанбаатарын утааг шийдэхэд НЭГ ТӨӨ л хэрэгтэй

Иргэд эрүүл мэндээ хамгаалахаар агаарын бохирдлыг шүүдэг маск, амны хаалтуудыг хэрэглэж эхлээд байна. Шүүлтүүртэй маск гаднаас оруулж ирэхээс гадна өөрсдөө хийж, борлуулж байгаа хүмүүс ч цөөнгүй.

Утаатай Улаанбаатарын иргэд амны хаалт зүүхийг бие биедээ уриалж #iwearmaskinub нэртэй чэлленж эхлүүлээд байгаа.

Монголд амьдардаг гадныхан ч амны хаалт зүүж, агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалж байна.

Иргэд Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад амны хаалт тараах сайн үйлсийн аян зохион байгуулсан байна.

Эцэг эхчүүд нэгдэж өөрийгөө болон бяцхан үрсээ хорт утаанаас хамгаалахаар нэгдэж байна. Фэйсбүүкт гэхэд хэд хэдэн групп, клуб байгуулагдаад байгаа юм.

Ээжүүд нэгдэж энэ сарын 26-нд утааны эсрэг “хар масктай” тайван жагсаал хийхээр төлөвлөж байна. Энэ жагсаалд аавууд ч нэгдэхээ илэрхийлээд буй.

Энэ жагсаалд иргэд идэвхтэй оролцохоо мэдэгдэж байна. Тэр үеэр эрүүл мэнддээ санаа зовж, утааны эсрэг тэмцэхэд бэлэн байгаа олон мянган хүнийг бид олж харах болов уу.

Жагсаалын зөвшөөрөл хүссэн өргөдөл:

Жагсаал хийлээ гээд утаа багасахгүй ч, шийдвэр гаргах төвшнийхөнд байдал ямар аюултай төвшинд хүрээд байгааг ойлгуулж шаардаж байгаа нь чухал. Гомдоллож суухаар нэг ч гэсэн дорвитой алхам хийвэл ямар вэ, Монголчуудаа?

Бид яг одоо л эрүүл мэндээ, ирээдүйн үр хойчоо аюулт утаанаас хамгаалах хэрэгтэй байна!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
6
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.