Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ВИДЕО: О.Энх-эрдэнэ бүх цаг үеийн шилдэг зул сарын дуу “White Christmas”-ийг дуулжээ

Үүнийг үзээд та түүнийг "Авьяаслаг монголчууд" шоуны ялагч болсонд нь огт харамсахгүй!


“Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн энэ жилийн ялагч О.Энх-Эрдэнэ бол хосгүй сайхан хоолойтой нэгэн. Түүнийг монголын үзэгчид төдийгүй гаднынхан гайхан биширч, “Монгол Элвис Пресли” хэмээн өргөмжилж байсан.

Тэр нэгдүгээр шатанд бүх цаг үеийн шилдэг кантри дуу гэгддэг Жорж Стрэйтийн “Amarillo By Morning” дууг дуулж, үзэгч олныг гайхшруулж байсан удаатай. Энэ бичлэг гадны томоохон хөгжмийн сувгуудаар цацагдаж, олон мянган хүнд хүрсэн юм.

Харин шүүгчдийн шалгаруулалтад шилдэг 32 оролцогчийн нэгээр шалгарч, гуравдугаар шатанд Элвис Преслигийн “Don’t Be Cruel” дууг дуулсан.

Эцсийн шатанд тэр Монголчуудын сэтгэлд хоногшсон дуучин Төмөрийн “Нарт тэнгэрийн доор” дууг дуулж, олны сэтгэлийг булаасан билээ. Тэр үзэгчдийн саналаар тэргүүлж, энэ жилийн “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч болсон.

Тэгвэл О.Энх-Эрдэнэ цаашид чимээгүй суухгүй гэдгээ баталж, шинэ ковер уран бүтээлээ цацлаа. Зул сарын хамгийн алдартай дуу болох Бинг Кросбигийн дуулснаар олны сэтгэлд хоногшин үлдсэн “White Christmas” дууг тэр өөрийн өнгө аят тохируулан дуулсан нь өчигдөр орой “Монгол HD” телевизийн албан ёсны хуудаст тавигдлаа.

Бичлэгт "White Christmas дууг таны хэзээ ч сонсож байгаагүйгээр" гэсэн тайлбар бичжээ. Бичлэгийн зураг авалтыг Улаанбаатар хотын гэрэлт талбай, зул сарын моддоор чимсэн байна.

“White Christmas” дууны дараах хувилбар 100 сая хувийн борлуулалаар бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай дуу болж Геннисийн номонд бичигдэж байсан юм.

Хожим энэ дууг Франк Синатра, Элвис Пресли, Боб Марли гээд олон алдартай уран бүтээлчид өөр өөрийн хувилбараар дуулж байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
13 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
13 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
44
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.