Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энэ хоёрын аль нь ЧУХАЛ асуудал вэ?

Үнэн хэрэгтээ Мисс А.Баярцэцэгийн найз залуугаас илүү чухал хэлэлцэх асуудал бидэнд мундахгүй байна.


Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн миссийн тэмцээн болж Монголчуудын хайртай, дур булаам үзэсгэлэнт мисс А.Баярцэцэг үзэгчдийн саналаар шилдэг 11-т шалгарсан. Энэ баяртай мэдээтэй зэрэгцэн түүний хувийн амьдралд хошуу дүрсэн асуудал хөндөгдөж эхэлсэн билээ. “Монголын мисс Баярцэцэг гадаад  найз залуутай” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хөвөрч, энэ асуудал нийгмийг талцуулж орхисон.

Эрх чөлөөт Монгол улсын иргэн хэнийг хайрлаж, хэнтэй үерхэх нь өөрийнх нь дур гэж үзэх хэсэг байхад монгол бүсгүйчүүд гадаад хүнтэй сууж, монгол цус "бохирдуулж" байна гэх үндэсэрхэг үзэл нь хэтийдсэн нэг хэсэг ч байна. Энэ асуудлаас үүдэн олон нийтийн сүлжээ хэрэглэгчид гадаад нөхөртэй олны танил эмэгтэйчүүдийг ч “ангуучлахаар” шийдсэн бололтой.

Гэхдээ энэ бүгд тийм чухал юм гэж үү? Хүний хувийн амьдралд хошуу дүрж, хэрүүл уруул хийж суухаас өөр чухал юм өнөөдөр монголд байхгүй юм гэж үү? Үнэн хэрэгтээ Мисс А.Баярцэцэгийн найз залуугаас илүү чухал хэлэлцэх, шийдвэрлэх асуудал бидэнд мундахгүй байна. Танд дараах өгүүлбэрүүдийн аль нь илүү чухал сонсогдож байна вэ?

 “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч Дээгий гадаад нөхөртэй.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль дангаараа хохирогчийг хамгаалж чадахгүй.

Эх сурвалж

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Сайд асан Ц.Оюунгэрэл гадаад нөхөртэй.

Монголын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай ламыг дахин Монголд айлчлахыг хориглов.

Эх сурвалж

Мисс А.Баярцэцэг гадаад найз залуутай.

Улаанбаатарын утаа Бээжингийхээс тав дахин их байна.

Эх сурвалж

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх 5 дугаар сард хуримаа хийнэ
2
1 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
3
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
46
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.