Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Авьяаслаг Монголчууд”-ынханы хийсэн ГЭРТЭЭ ГАНЦААРАА 31-нд гарна

Танилцуулах бичлэгийг эндээс үзнэ үү.


Он солигдох мөч ойртож, их хотод маань хэдийн баярын уур амьсгал оржээ. Энд тэдгүй баярын гоёлоо зүүсэн охид, бүсгүйчүүд, ганган гацуур модод үзэгдэнэ.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд Үндэсний телевизийн дэлгэцээр баярын тусгай хөтөлбөр “Цэнхэр дэлгэц”-ийг үзэх гэж хүн бүр сэтгэл догдлон хүлээдэг байсан үе саяхан мэт санагдана. Тэгвэл энэ жил энэ догдлол, хүлээлт бидэнд эргэн ирэх нь.

Учир нь бидний хайртай “Монгол HD” телевизийн “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн хамт олон та бидэнд шинэ жилийн сюрприз бэлдэж байгаа сурагтай.

Тэд өчигдөр “Авьяаслаг монголчууд Шинэ жил 2016” нэртэй тизер бичлэг цахим хуудастаа байршуулсан нь олны анхаарлыг татаад байна.

Шүүгч Анхаа, Ууганаа нар “Өвлийн өвгөн цасан охинтойгоо ирлээ шүү” гэснээр бичлэг эхэлж байх юм. “Юу билээ” гэж бодож амжаагүй байхад л Рокит Бэй тэр хоёрыг ёстой л “болгож тавьж” байна аа. Тоглоомон буугаар шүршиж, тогонд цохиулаад л...

Гэнэт энэ бүгд нэг л танил санагдаад явчихлаа.

Энэ чинь шинэ жилийн хамгийн алдартай кино болох “Гэртээ ганцаараа” (1990) кино байна шүү дээ. Рокит Бэй лав гэрийнхэндээ “мартагдаж” гэртээ ганцаараа үлдсэн адтай хүү Кэвин болж таарлаа. Харин Анхаа, Ууганаа хоёр бүтэлгүй хулгайч Марв, Хэрри хоёр байх нь.

Цаашлаад шүүгч Чука, Чимгээ нар ч  харагдана лээ.

Харин төгсгөлд нь шүүгч Дээгий, өнгөрсөн жилийн шоуны ороцогч, өнөөх “хамт лагер явдаг” Баярсайхантайгаа уулзаж байх юм. Юу л болох бол доо...

Ямартаа ч “Авьяаслаг монголчууд”-ынхан маань бидэнд маш гайхалтай бэлэг бэлдсэн бололтой дог шүү. Одоо бид бүгд 31-ний орой цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан суугаад юу болохыг харах л үлдлээ!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
1 цагийн өмнө
Шави бодлоо өөрчилж, "Барселона"-гийн дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллана
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
33
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.