Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гэртээ хоол хийж, идэх дуртай хүн бүхэн “Гэртээ”-г сонгох ёстой гэдгийг батлах 10 шалтгаан

“Гэртээ” гар утасны аппликейшнийг та яг одоо татаад аваарай.


Гэртээ гараа гаргаж хийсэн хоолоо хайртай, дотны хүмүүстэйгээ амтархан идэж, инээлдэн суух шиг жаргал хаана байх билээ. Хүн болгон сайн тогооч биш ч хүсвэл та хэнээс ч дутахгүй хоол хийж чадна. Монголд худалдаалдаг хүнсний бүтээгдэхүүнүүдээр хэрхэн гэрийн нөхцөлд гайхалтай сайхан хоол хийж болохыг батлан харуулж, олон нийтэд орц, зааврыг түгээдэг “Гэртээ” гэх цахим хуудас нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэд он солигдохын өмнө хэрэглэгчиддээ “Гэртээ” гар утасны апп-аар бэлэг барьж байна. Ингээд “Гэртээ”-г сонгох ёстойг батлах  шалтгааныг хүргэж байна.

1. Хоолны богино бичлэгүүдийг хүргэдэг

Тэд өөрсдийн фэйсбүүк хуудас дээрээ нийт 200 гаруй хоолны богино жорын бичлэгийг хүргээд байна. Энэ төрлийн бичлэгүүд “Гэртээ” апп-д ч байх болно.

2. Интернэтээр шууд сургалт явуулдаг

“Гэртээ”-ийн хамт олон сард хоёр удаа онлайнаар “Бүгд Гэрээсээ” нэртэй хоолны сургалт зохион байгуулдаг. Тэд шууд нэвтрүүлэг эхлэхээс өмнө ямар хоол хийх, мөн ямар орц орохыг харуулдаг тул олон үзэгчид зэрэг дагаж хийх боломжтой юм.

3. Хоолын сургалт явуулдаг

Ганцхан интернэтээр гэлтгүй бодит хүртээмжтэй “Цэцгээгийн Хоолны Сургалт”-ыг зохион байгуулдаг. Энэ сургалтад нэг удаа зургаан хүн суух боломжтой. Оролцогч бүр өөрсдийн гараар хоол болон дессертийг багшийн заавраар хийж сурдаг байна.

4. Монголын хамгийн том цэлцэгнүүрийг хийсэн

Тэд өнгөрсөн тавдугаар сард “Food and Drink Festival”-г хамтран зохион байгуулж, 3 x 6 м урттай, Монголын төрийн далбаатай цэлцэгнүүрийг хийсэн. Үүнд 2000 ширхэг аяган цэлцэгнүүр орсон юм байна.

5. Монголын хамгийн анхны хоолны онлайн сэтгүүлийг “Гэрэг” сэтгүүлтэй хамтран хийсэн

Энэхүү сэтгүүлд “Гэртээ” булан, “Ухаалах хооллолт”, “10-н минутын жор”, “Фитнесс цэс” гэх мэт шинэ сонирхолтой содон мэдээллүүдийг чадварлаг дизайнеруудын тусламжтай бүтээсэн.

6. Арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог

“Гэртээ”-гийнхэн гэр бүлүүдэд зориулсан арга хэмжээнд шинэ ногоо хүнс ашиглан блинчик, чихэрлэг соустай тахиа зэрэг амтат жороо нийтэд дэлгэдэг. Хүмүүсийн нүдэн дээр блинчикийг шарж, амталж өгдөг.

7. Хоолны богино бичлэгүүдэд олны танил хүмүүсийг оролцуулдаг

Дуучин Цэцэ, мисс Баярцэцэг, жүжигчин Цэнгэл, уран нугараач Уранбилэг, авьяаслаг Алтансувд нарын хоолны ур чадварыг "Гэртээ"-гийн бичлэгүүдээс харж болно.

8. Цахим ертөнцөд эерэг хандлага бий болгохыг хичээдэг

Гэгээлэг бүхнийг гэртээгээс уриатай “Гэртээ”-ийн хамт олон цахим ертөнцөд зөвхөн гэгээлэг мэдээллийг хүргэдгээрээ онцлогтой.

9. Нэмэлт мэдээлэл хүргэхээ ч мартдаггүй

Тэд энэхүү хуудсаараа сонирхолтой үйл ажиллагаа болон эмэгтэйчүүд, эрчүүд, гэр бүлд зориулсан байгууллагуудын мэдээллийг түгээдэг.

10. “Gertee” хоолны аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчдэд илүү ойртсон.

Энэхүү аппликэйшнд хоолны заавар, орцноос гадна гадуур болж буй арга хэмжээ, байгууллагуудын талаарх мэдээллийг хүргэдэг. Хамгийн гол онцлог нь интернэтгүй үед ч ашиглах боломжтой. Хоёр хэл дээр ашиглах болох тул гадны хүмүүст Монгол хоолыг зааж өгөх үнэнч "туслах" нь болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
7 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.