Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сар шинийн баяр ЯГ ХЭЗЭЭ болох вэ?

Монголчууд бид жил бүр “Цагаан сар хэзээ болох вэ” гэсэн асуулттай тулгардаг.


Монголчууд бид жил бүр “Цагаан сар хэзээ болох вэ” гэсэн асуулттай тулгардаг. Энэ асуултын хариулт хоёр эсвэл гурван хариулттай байх нь ч бий. Энэ жил ч уг “уламжлалт” асуултынхаа хариултад бид эргэлзээ, тээнэгэлзээ төрүүлсэн хоёр хариулт авсан билээ.

Зарим иргэд энэ талаар өөрсдийн бодлоо ч илэрхийлээд амжсан юм.

1.

2.

3.

4.

5.

6.

7.

Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооны тэргүүн М.Намсрай Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд эхэлнэ гэж мэдэгдсэн. 

Харин Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдээс сар шинэ буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохионо гэж мэдээллээ. Учир нь мичин жилийн өвлийн дунд сар илүү болж, өдрийн зөрүү нь тахиа жил рүү шилжиж, хоёрдугаар сарын төгсгөлд цагаан сар болно гэж зурхайд буусан аж. 

Төв Гандантэгчэнлин хийдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Амгалан “Тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27 тохионо. Монгол Улс төр нь хүлээн зөвшөөрсөн шашин, зурхайн тооллоготой. Төгсбуянтын зурхайг монголчууд өөрсдөө зохиож, цаг тооллогоо зурдаг. Тиймээс түүхэн тэмдэглэлт өдөр, уул, хайрханаа тахих өдрөө ч зурхайтайгаа уялдуулан тодорхойлдог” гэсэн юм. 

Ямартай ч бид Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болох Сар шинийн баяраа Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдээс товлосон хугацаагаар ирэх сарын 27-нд тэмдэглэж, азай буурал, ахмадуудтайгаа золгож, хотол олноороо өвлийг өнөтэй давсны баяраа тэмдэглэх бололтой. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Б.Баасанхүү жүдо бөхийн Азийн АШТ-д анх удаагаа түрүүллээ
2
2 цагийн өмнө
Б.Баасанхүү, Б.Эрхэмбаяр, Л.Энхрийлэн нар Азийн АШТ-д финалдлаа
3
3 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авахад ганцхан даваа үлдлээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
4
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.