Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ямар хурдан хөгширч байгааг тань мэдрүүлэх 12 үйл явдал

1997 онд болсон энэ явдлаас хойш 20 жил өнгөрсөн гэхэд итгэхэд ч бэрх юм.


1. Одоогоос 20 жилийн өмнө Монголын хамгийн алдартай охидын хамтлаг болох Emotion байгуулагдаж байжээ. Харин тэднийг одоо “орчин үеийнхэн” SweetyMotion нэрээр нь сайн мэднэ.

2. Мөн энэ үеэр Харанга хамтлаг “Эрин зууны хөг”, “Best of Haranga” нэртэй анхны цомгуудаа гаргаж байв. Тэд “Эрин зууны хөг” нэртэй тоглолтоо 1997 онд хийж байсан нь одоо хүртэл сонсогчдын сэтгэлд хоногшин үлдсэн нь бий.

3. Зохиолч Ж. К. Роулинг “Харри Поттер” зохиолын анхны цуврал “Харри Поттер ба Философийн чулуу” романаа 1997 онд хэвлүүлж байв.

4. Мөн энэ онд алдарт “Гэртээ ганцаараа” киноны гуравдугаар анги гарч байсан юм.

5. Харин энэ зуур Монголд Ерөнхийлөгчийн сонгууль болж, Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат албан үүргээ Н.Багабандид хүлээлгэн өгч байлаа.

6. Харин өдгөө “Нийтлэлч Баабар” нэрээр олонд танигдсан Б.Батбаяр 1997 онд УИХ-ын гишүүн байв.

7. 1997 онд Японы телевизээр анх удаа Pokemon: Indigo League аниме гарч байжээ.

8. Энэ онд Нобелийн Энх тайвны шагналт, хүчирхэг “бяцхан” охин Малала 20 нас хүрч байна. Тэр хэдийн бяцхан охин байхаа больсон ч дэлхий даяар түүнийг охидын тэрш эрхийн төлөө зоригтой дугарч чаддаг “бяцхан охин” гэдгээр нь хайрлаж, хүндэлсээр байх болно.

9. Өөрийгөө Чингис хааны угсааны хүн хэмээн тодорхойлж, “Хунтайж” цолд өргөмжилсөн П.Давааням одоогоос 20 жилийн өмнө “Чингис хаан” академиа байгуулж байжээ. Тэр сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “Зүчийг бид нар том ах л гэдэг” хэмээн ярьсан удаатай.

Эх сурвалж: Хунтайж Давааням: Зүчийг бид нар том ах л гэдэг

10. Монгол Улсын Их хурлаас 1997 оны зургаадугаар сарын 5-нд Монголын уул уурхайн ирээдүйг тодорхойлсон “Ашигт малтмалын тухай хууль”-ийг баталж байжээ.

11. 1997 онд Монголчууд Венесуэлийн телевизийн “Халтар царайт” олон ангит киног үзээд нэг жил болоод байв. Энэ үеэр бүх хүн телевиз бараадан, хотын гудмаар нэг ч хүн холхидоггүй байсан гэлцдэг.

12. Үндэсний статистикийн хорооны дата мэдээллээс харвал 1997 онд нэг ширхэг Атар талхны үнэ 230 төгрөг, 1 кг цагаан будааны үнэ 380 төгрөг байжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
2 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
2 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
37
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.