Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эм хэрэглэхдээ юуг анхаарах ёстой вэ?

“Modern Mongolian Family” пэйжийнхэн эмийн хэрэглээний тухай зөвлөгөө хүргэж байна.


“Modern Mongolian Family” пэйжийнхэн эмийн хэрэглээний тухай зөвлөгөө өгч байна. Та доорх зөвлөгөөг амьдралдаа хэвшил болгож, эмийн зохисгүй хэрэглээнээс зайлсхийгээрэй. 

1.

Энгийн, хөнгөн ханиаданд болж өгвөл эмийн бус уламжлалт аргыг хэрэглэх эсвэл ургамлын гаралтай эмийг сонгох нь илүү тохиромжтой. Тухайлбал, нус гоожиж эхэлвэл Инсти хүүхдийн цай, ханиалгаж эхэлвэл Проспан сироп хэрэглэхийг зөвлөж байна.

2.

Ойр дотны хүн, танилын зөвлөснөөр хүүхдэдээ “сайн” гэсэн эмийг сонгохоос илүү эмчийн зааврын дагуу антибиотик эм сонгоорой. Хүүхэд бүрийн өссөн орчин, биеийн онцлог, хооллох дуршил, антибиотикийн мэдрэг чанар өөр байдгаас антибиотик хүртэл өөр өөр үйлчлэх магадлалтай. Дур мэдэн олон төрлийн антибиотик хэрэглэснээр “эмийн хордлого” гэх аюултай зүйл болдог. 

3.

Эм нь ДЭМБ-аас баталж гаргасан нэр буюу олон улсын нэршил, үйлдвэрлэгч болгон өөрийн бүтээгдэхүүндээ патент авсан худалдааны нэр гэсэн хоёр нэртэй байдаг. Эмийн сангийн жор баригч танд олон улсын нэршлийн дагуу худалдааны нэршлээр олгох ба хэрвээ та эргэлзэж байвал найрлагатай нь сайн танилцаарай. Жишээлбэл, Амоксициллин нь бактокс буюу сироп хэлбэрээр, флемоксин солютаб зэрэг худалдааны нэрээр борлуулагддаг.

Хэрэглэхийн өмнө анхаарах зүйлс:

1.

Тухайн эмний хайрцаг, сав боодол бүрэн бүтэн, хадгалалтын горим зөв байсан эсэхийг шалгаарай. 

2.

Эмийн хугацааг сайтар шалгана уу.

3.

Эмчийн жороор авч байгаа бол нэр тунг сайтар шалгаж, жорын маягттайгаа тулгаж аваарай.

4.

Уух заавар, хоногийн тунг сайтар лавлах хэрэгтэй шүү.

5.

Хэрэв эмч, жор баригч хоёрын заавар зөрж байвал эмийн заавартай сайн танилцахыг зөвлөж байна.

6.

Ямар ч эмийг хэрэглэхийн өмнө уух заавартай сайтар танилцах хэрэгтэй. Эмийн үйлдвэрлэгч нар олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд эмийн зааврыг боловсруулдаг учир найдвартай.

7.

Гаж нөлөө болон харшлах хоол хүнс байгаа эсэхийг лавлаарай. 

8.

Эмийн найрлага нь бусад ууж байгаа эмийн найрлаганд орсон эсэх нь чухал шүү. Учир нь хоногийн тун хэтэрвэл эмийн хордлого болох магадлалтайг санаарай.

9.

Антибиотик эмийн цагийг чанд барьж хэрэглэх нь маш чухал. Цагаар хэрэглээгүйгээс үйлчилгээ нь буурдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
1 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2 цагийн өмнө
Эмилиано Мартинез хоёр шар хуудсаар торгуулсан хэдий ч яагаад талбайгаас хөөгдөөгүй вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
36
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.