Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Mongolia’s next top model” шоу эхлэхээс өмнө таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

Тус шоу энэ сарын 14-нөөс "Боловсрол" телевизээр цацагдаж эхлэнэ.


1. “Боловсрол” телевиз АНУ-ын “CBS studios international” компанийн “America’s next top model” нэвтрүүлгийн албан ёсны эрхийг авч, “Mongolia’s next top model” нэртэйгээр зохион байгуулж байна. Нэвтрүүлгийг “Бюро 24/7” хамтран зохион байгуулж байгаа юм.

2. “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн 16 дугаар нийт хоёр сарын турш үргэлжлэнэ. Энэ хугацаанд оролцогчид “Хийморь” хотхонд байрлах аж.

3. Шоунд нийт 220 гаруй оролцогч бүртгүүлжээ. Үүнээс хойш гурван шатны шалгаруулалтад 22 оролцогч тэнцсэн байна. Тэднээс эхний дугаарт 16 нь шалгараад байгаа юм байна.

4. “Mongolia’s next top model” шоу нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн Боловсрол суваг телевизээр цацагдаж эхлэнэ.

5. Нэвтрүүлгийн ерөнхий продюссерээр “Buro 24/7”-ийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл, зөвлөх продюссерээр Мартин Рэдмэн, үндсэн шүүгчээр жүжигчин, найруулагч М.Оргил, On’n Off продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа, хөтлөгч шүүгчээр модель Нора ажиллаж байна. Дугаар бүрт нэг зочин шүүгч оролцож байх аж.

6. Шоуны ялагч 20 сая төгрөгийг эзэн болохоос гадна G Mobile компанийн нүүр царайгаар ажиллах гэрээ, Парис хотоор аялах эрх, Cosmopolitan сэтгүүлийн нүүр хуудас дээр гарах зэрэг шагналуудыг хүртэх юм.

7. “Mongolia’s got talent” шоуны гол дүр болох хөтлөгч, гол шүүгчээр загвар өмсөгч Г.Оюунгэрэл ажиллах тухай мэдээлэл цацагдаж, түүний тоглосон нэвтрүүлгийн танилцуулга хэвлэлүүдээр гарч байсан. Гэвч гол шүүгч өөрчлөгдөж, Монголын Тайра Бэнксээр загвар өмсөгч Нора Дагва буюу Д.Оюунномин ажиллахаар болсон билээ.

8. Нора Дагва бол дэлхийн загварын зах зээлд олон жил ажилласан туршлагатай модел. Тэрээр Парис, Милан, Нью-Йорк, Берлиний загварын тайзнаа гарч, дэлхийн болон Монголын олон нэртэй брэндтэй хамтарч байв.

9. “America’s next top model” шоуны дугааруудыг Монголын хэд хэдэн телевиз орчуулан гаргаснаас хойш загварын салбарт сонирхолтой охид залуусын нууцхан мөрөөдөл болсон билээ.

10. “America’s next top model” шоуны хамгийн анхны дугаарыг 2003 оны тавдугаар сарын 20-нд UPN телевизээр нэвтрүүлж байсан байна.

11. Тайра Бэнкс, зохиолч, продюссер Кэня Баррис нарын санаачилсан энэхүү шоу нэвтрүүлэг одоогоор 22 улирал гараад байгаа. 

12. Шинэ дугаар энэ сард эхэлнэ. Шүүгчээр Английн дуучин Рита Ора, Америкийн модел Эшли Грэм нар ажиллана. Харин хөтлөгч, гол шүүгч Тайра Бэнкс энэ удаа ерөнхий продюссерээр ажиллах юм.

13. “America’s next top model” шоу нэвтрүүлэг одоогоор Австрали, Их Британи, Япон, Хонгконг, Макао, Тайвань тэргүүтэй дэлхийн 170 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр хийгдэж буй.

14. “Asia’s next top model” буюу Азийн шилдэг топ моделийг шалгаруулах нэвтрүүлэгт Монголоос анх удаа загвар өмсөгч С.Төгс оролцож байсан. Тэрээр Индонез, Филиппин, Хятад, Вьетнам, Малайз, БНСУ зэрэг орны бүсгүйчүүдтэй өрсөлдсөн юм.

15. Шоуны зураг авалтын үргэлжлэх хугацаа маш урт. Оролцогчид камерын өмнө гарах гэж 13 цаг хүлээх тохиолдол ч бий.

16. “America’s next top model” нэвтрүүлгийн үеэр оролцогчид ямар ч интернэт, телевиз, гар утас ашиглах эрхгүй. Тэдэнд долоо хоногт нэг удаа л таван минут утсаар ярих эрх өгдөг. Харин “Mongolia’s next top model”-ийг дүрэм ямар байхыг бид одоо харах л үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
10 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
10 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.