Хайх зүйлээ бичнэ үү

мин

Dreamers’ Day: “Жавхлант оршуулгын газар” киног заавал үзэх 9 шалтгаан

Зүүдний мэт уянгалаг бас нэгэн дор дэндүү гэмээр бодит...


Тайландын найруулагч, кино зохиолч Апичатпонг Вирасетакул өөрийн анхны бүрэн хэмжээний киног 2000 онд “Сарны өвөрмөц эд зүйлс” гэх нэртэйгээр гаргаж байжээ.

Түүнээс хойш өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай, зүүдний мэт уянгалаг бас нэгэн дор дэндүү бодит гэмээр кино уран бүтээлүүдийг хүмүүст хүргэсээр ирсэн. Харин 2015 онд үзэгчдэд хүрсэн “Жавхлант оршуулгын газар”-ыг энэ удаад онцлон, өргөн дэлгэцээр гаргахаар болжээ.

Найруулагч киноныхоо зураг авалтыг өөрийн төрсөн  нутаг болох Хойд Таиландын Исан орчимд авсан байна.

Бодит тохиолдол дээр үндэслэн анх киноныхоо санааг гаргасан ба уг кино үл мэдэгдэм, хачирхалтай нойрны өвчин туссан цэргүүд дээр нэгэн дунд эргэм насны эмэгтэй сайн дурын тусламжаар очиж байгаагаар эхэлдэг.

Түүний ихэнх бүтээлүүдийн нэгэн адил өтгөн манан, өвөрмөц зураглал, мэдрэмж уг кинонд ч мөн шингэжээ. Түүний бас түүний ганцаардал дундаас сэтгэл хөдлөлийн болон философийн шинэлэг бүтээл төрөн гарч, өвөрмөцөөр таны мэлмийд хүрсэн гэж хэлж болно.

Зураглалыг өндөр түвшинд харуулж, хамгийн үзэсгэлэнтэй өнгө гэрлээр чимсэн. Тэрээр уг кинондоо Диего Гарсия гэх зураглаачыг оролцуулсан ба гэрлээр хэрхэн наадаж болохыг, өнгөөр хэрхэн түүх өгүүлж болохыг чадамгүй харуулсан. Ямар ч анхааруулгагүйгээр, огтхон ч төсөөлөөгүй байх өнгө гэрэл тэс ондоог танд үзүүлж, энэ бүхэн яг л бодит зүүд мэт байх аж.

Уг кино 2015 оны Sight & Sound хорин шилдэг киноны 5-д бичигдсэн. Каннын кино наадамд нэр дэвшихийн сацуу Лондон Филм Фестивалын оны шилдэг кино төрөлд давхар нэр дэвшиж байжээ. Мөн Ази, Номхон далайн дэлгэцийн уран бүтээлийн шагналд “Оны шилдэг кино” төрлөөр ялсан.

Хамгийн гол нь энэ кино “Төгсгөл үгүй боломж”, “Өнгөрсөн ба ирээдүй”, “Залуу ба хөгшин”, “Физик ертөнц болон оюун ухааны цар хүрээ”-ний тухай байх болно.

Бямба гараг бүр Алтан хальс холбооноос зохион байгуулдаг Dreamers’ Day кино өдөрлөгийн энэ долоо хоногийн үзвэрээр “Жавхлант оршуулгын газар” та бүхэнд хүрэх болно. iCinema кино театрын мэргэжлийн тоног төхөөрөмж, өргөн дэлгэцээр та бүхэнд хүргэх уг киноны тухай дэлгэрэнггүй мэдээллийг ЭНД дарж аваарай. Энэ бямба гарагт зүүд болон бодит ертөнцийн зааг дээр таныг хөтлөн аваачих кино үзвэр дээрээ бөөнөөрөө уулзацгаая!

Хамгийн их уншилттай
1
4 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
“Бөгжний эзэн” киноны шинэ анги 2026 онд нээлтээ хийнэ
2
Уржигдар
"Baby Reindeer" цувралын нөлөөгөөр эрчүүдийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага эрс өсжээ
3
Уржигдар
Кристен Стюарт, Оскар Айзек нар шинэ цус сорогчтой кинонд дүр бүтээхээр боллоо
санал болгох
1
14 цагийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
Уржигдар
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
3 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
14
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.