Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Яагаад зарим хүн гижигтэй байхад зарим нь огт гижиггүй байдаг вэ?

Шалтгаан нь энэ байна.


Зарим үед хэн нэгний элгийг хөштөл гижигдэх шиг зугаатай зүйл гэж үгүй. Гэхдээ гижигдүүлж байгаа нөхцөлд энэ эсэргээрээ. Тэвчихийн аргагүй болтлоо гижигдүүлнэ гэдэг тийм ч хүсээд байх зүйл биш, тийм биз? Гэхдээ та бид яагаад гижиг хүрдэг, ямар хүмүүс бусдаас илүү гижигтэй байдаг тухай тийм ч ихийг мэддэггүй шүү дээ. Тэгвэл энэ бүхний учрыг олох гээд үзье л даа.

Гижиг гэж юу вэ?

Арвандолдугаар зуунд сэтгэл судлаач Стэнли Холл, Артур Эллин нар гижгийг хоёр янз байдаг хэмээн тодорхойлжээ. Книсмесис буюу эхний ангилалд арьсанд зөөлөн хүрэх үед мэдрэгддэг мэдрэмж ордог аж. Энэ төрлийн гижиг бидний инээдийг хүргэхээс илүүтэй тухгүй, эвгүй мэдрэмж өгөх нь элбэг. Зарим үед бүр загатнуулах тохиолдол ч бий. Ялаа, шумуул зэрэг жижиг шавж арьсан дээр явж буй мэт гижиг нь Книсмесис юм.

Харин нөгөө нь Гаргалезис буюу бидний сайн мэдэх түгээмэл гижиг юм. Энэ нь арьсны хамгийн мэдрэг хэсгүүдэд даралт өгөх, хүчтэй хүрэх үед тохиолддог. Харин энэ төрлийн хөдөлгөөн олон удаа давтагдах үед “гижиг хүрч” эхэлдэг байна.

Гижигдэх үед үнэн хэрэгтээ бидний тархи юу мэдэрдэг вэ?

Германы хэсэг эрдэмтэд хүний гижиг хүрэх үед яагаад инээдэг болохыг судалжээ. Тэдний тайлбарлаж буйгаар гижиг нь бидний тархин дахь өвдөлт мэдэрдэг хэсэгт хүчтэй нөлөөлдөг аж. Тэгэхээр үнэн хэрэгтээ гижиг нь тийм ч инээдтэй зүйл биш бололтой. Тиймээс ихэнх хүн хэн нэгэн өөрийг нь гижигдэхээр завдах үед ухамсаргүйгээр зугатааж, бултах үйлдэл хийдэг байна.

Өөрийгөө гижигдэх үед яагаад инээд хүрдэггүй вэ?

Ихэнх хүн гэдэс, хөлийн ул, суга, хүзүү зэрэг биеийн хамгийн зөөлөн, “сул дорой” хэсэгтээ гижигтэй байдаг нь гадны биетэд мэдрэг байдагтай холбоотой аж. Тийм ч учраас бид өөрийгөө гижигдэх үед инээд хүрдэггүй шүү дээ. Учир нь тэр үйлдлийг хийх гэж буйг тархи урьдчилан мэдэж буй учраас ямар ч нөлөө үзүүлж чаддаггүй байна.

Тэгвэл яагаад зарим хүн гижиггүй байдаг вэ?

Гижиг хүрэх эсэхэд тархи, оюун салшгүй холбоотой. Хэрвээ та ямар ч гижиггүй хүн бол биеийнхээ зөөлөн, мэдрэг хэсгүүдийг удирдаж чаддаг нэгэн гэсэг үг. Тиймээс хэн нэгэн танд хүрлээ ч тархины өвдөлт мэдэрдэг хэсэгт өөрчлөлт орохгүй байх нь.

Гижигээ “дарах” боломжтой юу?

Гижиг оюун санаатай салшгүй холбоотой гэж дээр дурдсан. Тэгэхээр мэдээж оюунаа удирдаж чадвал та гижигээ “дарж” чадна. Дараагийн удаа хэн нэгэн таныг гижигдэх гэж оролдвол нүдээ аниад тайван байх гэж хичээгээрэй. Аль эсвэл таныг гижигдэж байгаа хүний гар дээр өөрийнхөө гарыг тавиад үз. Энэ гижиг хүрэхийг зогсоож чадахгүй байлаа ч ямар нэг хэмжээгээр тэр мэдрэмжийг бууруулж чадна.

Эх сурвалж: The Mirror

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
20 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
20 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.