Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"ТОСКАНИ"-г тоохгүй өнгөрч боломгүй 10 шалтгаан

Төрөлхийн гоо үзэсгэлэнг тань хадгалж, эрүүл залуу сайхан арьстай болоход туслах "Тоскани" косметиксийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.


Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн загварын тайз болох “Victoria’s secret”-ийн гоо бүсгүйчүүл бие хаа, царай төрхөөс илүүтэй нэг л зүйлээр “ижилсэж” байгааг та анзаарсан уу. Тэр бол яах аргагүй гэрэлтсэн, эрүүл сайхан арьс. Гоо үзэсгэлэн гэх ойлголт өндөр хамар, өтгөн хөмсгөөр тодорхойлогддог байсан цаг нэгэнт ард хоцорч, будаг хүргээгүй ч төрөлхийн эрүүл, залуу сайхан харагдах арьс бүсгүй хүн бүрийн мөрөөдөл болоод байна. Тэгвэл төрөлхийн гоо үзэсгэлэнг тань хадгалж, эрүүл залуу сайхан арьстай болоход туслах "Тоскани косметикс"-ийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

1. "Тоскани" бол эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Испанийн брэнд юм. "Тоскани косметикс" нь арьсыг эсийн төвшинд эмчлэхээс гадна төрөлхийн гоо үзэсгэлэнг хадгалах зорилготой пилинг, арьсны тариа зэрэг үйлчилгээ, бүтээгдэхүүнээр мэргэшсэн билээ.

2. "Тоскани"-гийн бүтээгдэхүүнүүд биеийн бүх хэсэгт буюу 360 хэмд үйлчилдэг.

3. Гоо сайхны мэс засал болон зарим гоо сайхны бүтээгдэхүүн хэсэг хугацаанд л бүсгүй таны арьс, царай төрхийг сайхан болгоод, удалгүй үйлчилгээ, үр дүнгээ алдах тохиолдол байдаг. Тэгвэл "Тоскани косметикс"-ийн бүтээгдэхүүнүүд арьсыг амин дэм, витаминаар дэмждэг тул хүний төрөлхийн гоо үзэсгэлэнг хадгалах, урт хугацаанд үр дүнгээ өгдөг онцлогтой.

4. "Тоскани косметикс"-ийн гоо сайхны зах зээл дэх бусад брэндээс ялгарах гол онцлог нь дэлхийн стандартад нийцсэн лаборатори юм. "Тоскани"-гийн мэргэжилтнүүд лабораторидоо олон шат дамжлагаар үйлдвэрлэж, хүний бие, организм болон арьсанд ямар ч хор нөлөөгүй нь батлагдсны дараа хэрэглэгчдийн гарт хүрдэг.

5. Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд арьс, үс арчилгаа бүсгүйчүүдийн мөнхийн асуудал байсан гэж хэлж болно. Тэгвэл энэ бүх онцлогийг "Тоскани косметикс"-ийн мэргэжилтнүүд тусгайлан судалж, тохирсон эмчилгээ болон бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ санал болгодог аж.

6. "Тоскани"-гийн бүтээгдэхүүнийг заавал гоо сайхны салонд мэргэжилтнүүдээр хийлгээд байх шаардлагагүй. Арьс арчилгааны зарим бүтээгдэхүүнийг та гэрийн нөхцөлд ч хэрэглэх боломжтой юм.

7. "Тоскани косметикс"-ийн нэг гол онцлог нь таны арьсыг эрүүл, залуу сайхан болгохоос гадна эд, эсийг амин дэмээр тэтгэдэгт оршдог. Ингэснээр утаа, стресс, амьралын хэв маягаас болж өнгө зүс алдаж байгаа арьс тань цаанаасаа л гэрэлтэж, эрүүлжих болно.

8. "Тоскани косметикс"-ийн үйлчлүүлэгчид үргэлж сэтгэл хангалуун байдаг. Учир нь өндөр чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн эмч нарын ачаар үйлчлүүлэгчид хүссэн үр дүндээ хүрч, эрүүл, төрөлхийн гоо сайхнаа хадгалж чаддаг юм.

9. "Тоскани" бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс эхлээд эмчилгээ, үйлчилгээний бүх үе шатуудад мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд ажилладаг. "Тоскани косметикс"-ийн бүтээгдэхүүн, эмчилгээг Le Beautique Spa салон албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирсэн. Тус салоны нээлтэд зориулж мэргэжлийн арьс судлалын эмч Карен Бозоян, Сергей Оспачук нар монгол эмч нартай туршлагаа хуваалцаж, богино хугацааны сургалт явуулсан удаатай.

 

10. Та гоо сайхны эмчилгээ хийлгэх газар, хэрэглэх бүтээгдэхүүнээ хэрхэн сонгодог вэ? Ихэнх хүн ойр дотныхоо хүмүүсийн зөвлөсөн бүтээгдэхүүнийг авч хэрэглэх тохиолдол байдаг. Гэхдээ тэр хүний арьс таны арьснаас тэс ондоо байж ч мэднэ шүү дээ. Тэгвэл "Тоскани"-гийн мэргэжилтнүүд хүн бүрийн арьсны онцлогыг илрүүлж, түүнд тохирсон бүтээгдэхүүн, эмчилгээг санал болгодог мэргэжлийн баг, хамт олон юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
7 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
8 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
41
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.